“AstraZeneca”-гийн вакциныг 50-иас доош насныханд хийхгүй

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

COVID-19

“AstraZeneca”-гийн вакциныг 50-иас доош насныханд хийхгүй

“AstraZeneca”-гийн вакциныг 50-иас доош насныханд хийхгүй

“AstraZeneca”-гийн вакцин тархины цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй талаар Европын эмийн агентлаг (EMA)-ийн мэргэжилтэн мэдэгдсэн. Зарим улс орнууд энэхүү вакциныг тодорхой насны хүмүүст хийхийг хориглоод байгаа юм. Тухайлбал, Герман улс 60-аас доош насныханд хийхийг хориглоод байгаа бол Канад улс 55-аас доош насныханд хориглосон билээ. Мөн Их Британийн Эрүүл мэндийн зохицуулах байгууллагаас 18-29 насны залууст “AstraZeneca”-гаас өөр вакцин хийлгэхийг зөвлөж эхэлжээ.

Австрали улс мөн болзошгүй эрсдэлээс сэргийлэн, уг вакциныг зөвхөн 50 хүртэлх насныханд хийхээр болсон байна.

Энэхүү вакцин нь ховорт тооцогддог тархины цусны бүлэгнэлтэй холбоотой болох нь тогтоогдсон талаар Европын эмийн агентлаг EMA (European Medicines Agency)-ийн вакцин хариуцсан захирал Марко Кавалери ярьсан. Дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар “EMA” тархины цусны бүлэгнэлийн (CVST) нийт 169 тохиолдол бүртгэж авсан байна. Энэ нь Европын холбоны орнуудад нийт 34 сая тун вакцин хийсний дараах үр дүн аж.

Хамгийн ноцтой нь, ингэж цусны бүлэгнэл үүссэн хүмүүсийн дийлэнх нь залуучууд, ялангуяа залуу эмэгтэйчүүд байгаа юм.

Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газар (MHRA)-аас гаргасан тайланд дурдсанаар, гуравдугаар сарын 31-ний байдлаар “AstraZeneca”-гийн вакциныг 20 сая хүн хийлгэжээ. Тэдний 79-д нь (18-79 насны 51 эмэгтэй, 28 эрэгтэй) цусны бүлэгнэл үүсч, 19 хүн нас барсан байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж