“Оюутолгой”-н санхүүжилтийн асуудлаар зөвшилцөлд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н санхүүжилтийн асуудлаар зөвшилцөлд хүрлээ

“Оюутолгой”-н санхүүжилтийн асуудлаар зөвшилцөлд хүрлээ

“Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” групптэй “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн асуудлаар зөвшилцөлд хүрч, санхүүжилтийн төлөвлөгөөг шинэчилсэн талаар тус компани өнөөдөр (2021.04.09) албан ёсны вэбсайтаараа дамжуулан мэдэгджээ.

Далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад 2.3 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог 1.4 тэрбум хүртэл ам.доллараар бууруулахаар болсон байна. Ингэхдээ уурхайн төлөвлөгөө, төслийн хугацаа, бэлэн мөнгөний урсгал зэргийг харгалзан үзсэн байна. Түүнчлэн "Оюутолгой"-н одоогийн өрийг эргэн харж, дахин тодорхойлохоор болжээ.

Үүнээс гадна үлдсэн санхүүжилтийн 500 сая ам.долларыг компанийн хөрөнгө, үйлдвэр, тоног төхөөрөмж зэргийг барьцаалан, одоо хамтран ажиллаж буй санхүүгийн байгууллагуудаас зээлэхээр болж байгаа аж.

Мөн “Рио Тинто” групп 750 сая ам.долларын санхүүжилт татах нэмэлт үүрэг хүлээжээ. Ийнхүү талууд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулснаар 2020 оны есдүгээр сард байгуулсан гэрээ хүчингүй болсон байна. Энэхүү санамж бичгийг одоо "Оюутолгой" компани, Монгол Улсын Засгийн газар батламжлах ёстой юм.

“Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэгч Стив Тибо “Бид "Рио Тинто"-той шударга хэлэлцээрт хүрлээ. Далд уурхайн санхүүжилтийг шинэчилснээр далд уурхай барих ажлыг шуурхай гүйцэтгэх боломжтой боллоо. Бид цаашид Монгол Улс, монголчуудад энэ төслийн үр шимийг хүртээсээр байх болно. Энэ төсөл манай компанид урт хугацаанд ихээхэн үнэ цэнтэй” гэж хэлжээ.

2019 оны долдугаар сард “Рио Тинто” анхны төслөө шинэчлэхээс өөр аргагүй болсноо мэдэгдсэн. Үүний дараа 2020 оны наймдугаар сард гаргасан уурхайн шинэчилсэн төлөвлөгөөнд үйлдвэрлэлийн хэмжээ ойролцоогоор 25 сараар хоцорч, хөрөнгийн өртөг 1.5 тэрбум орчим доллараар нэмэгдэх тооцоо гарсан. Үүнээс дөрвөн сарын дараа “Рио Тинто” шинэчилсэн төлөвлөгөөгөө гаргасан бөгөөд өргөтгөлийн төслийн өртөг 6.75 тэрбум ам.доллар буюу төслийн анхны тооцоолсон зардал болох 5.3 тэрбум ам.доллараас 1.45 тэрбум ам.доллараар өссөн байв.

Эх сурвалж: RIO TINTO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж