Өнжмөл өвсний түймэр гарч, айлын гэр, байшин шатлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

Өнжмөл өвсний түймэр гарч, айлын гэр, байшин шатлаа

Өнжмөл өвсний түймэр гарч, айлын гэр, байшин шатлаа

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Сурагчийн гудамжинд эзэн нь тодорхойгүй айлын хашаанд өнөөдөр (2021.04.09) 0,7 га орчим газар өнжмөл шар өвс шатаж, 5х6 метрийн хэмжээтэй байшин, таван ханатай гэр эд хогшлын хамт шатсан байна.

Гал түймрийг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүн, Аврах ангийн бэлтгэл ээлж, ногоон бүсийн эргүүлийн алба хаагчид шуурхай ажиллаж бүрэн унтраажээ.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр, энэ сарын 7-ны өдрийн байдлаар Архангайн Эрдэнэмандал, Булганы Могод, Сэлэнгийн төвийн хэсэг, Сүхбаатарын Баруун-урт түймрийн эрсдэл нэн их түвшинд, Увсын төв, Завханы баруун, Хөвсгөлийн өмнөд, Булган, Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун, Сүхбаатарын өмнөд хэсэг түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд байгаа аж. Түймрийн аюул дунд түвшинд Увсын баруун, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн зарим хэсэг, Төвийн баруун хэсгийн нутаг дэвсгэр багтаж байна.

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

Иймд иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж