АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэдийг чөлөөлж, Д.Бадарсанг томиллоо | News.MN

АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэдийг чөлөөлж, Д.Бадарсанг томиллоо

АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэдийг чөлөөлж, Д.Бадарсанг томиллоо

АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэдийг чөлөөлж, Д.Бадарсанг томиллоо
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тушаал гарган, Хэрэг эрхлэх газар (ХЭГ)-ын даргаар ажиллаж байсан П.Нүрзэдийг чөлөөлж, уг албанд НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсанг томиллоо.
П.Нүрзэд нь уг албанд 2020 оны долдугаар сараас хойш ажиллахдаа үнэт зүйл, үзэл баримтлалаа нэгдүгээрт тавин, амаргүй цагт ХЭГ-ын хүнд ачааг үүрэн, идэвх санаачилгатай ажиллахдаа намын гишүүдээс нэг ч татвар аваагүй, орон нутгийн сонгуульд найман аймагт ялалт байгуулж, анх удаа 144 суманд ялж,“Хотынхондоо хониор тусалъя",“Малчдадаа тусалъя”аяныг хэрэгжүүлж, бүсийн таван чуулган, анхны цахим хурал, ээлжит бус Их хурлыг зохион байгуулснаар АН-ын унасан рейтинг МАН-ыг давсан үр дүнтэй ажилласныг Намын дарга О.Цогтгэрэл онцлон хэлээд, цаашдын улс төрийн ажилд нь өндөр амжилт хүслээ.
ХЭГ-ын даргаар томилогдсон Д.Бадарсангийн хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр гурвантаа сонгогдон ажиллаж байгаа туршлагатай улс төрч юм. Тэрээр “Намын дарга О.Цогтгэрэлийн томилгооны гэнэтийн шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, Ардчилсан намынхаа шинэчлэлийн үйл хэрэгт өөрийн сурсан мэдсэнээ зориулан ажиллана” хэмээн онцлон хэлсэн юм. Мөн ХЭГ-ын даргын үүргийг амаргүй цаг хугацаанд амжилттай хашсан журмын нөхөр П.Нүрзэдийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.
АН-ЫН ХЭГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДСОН ДАВААСҮРЭНГИЙН БАДАРСАНГИЙН ТОВЧ НАМТАР

Төрсөн он сар: 1977

  • 1995 Нийслэлийн 1-р дунд сургууль
  • 1999-2003 Ибаракигийн технологийн үндэсний коллеж Цахилгааны инженер
  • 2009-2011 Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Бизнесийн удирдлага
  • 2011-2014 Монгол Улсын Их Сургууль Санхүүгийн удирдлага

Боловсрол, мэргэжил:

Дээд, Цахилгааны инженер, Бизнесийн удирдлага, Санхүүгийн удирдлага,

Эрдмийн зэрэг цол: Магистр

  • Ажилласан байдал: 2003-2005 “Монхит трейдинг” ХХК захирал
  • 2005-2007 УБЦТС ХК-ий төслийн ажилтан
  • 2007-2011 “Юу Эм Кэй” ХХК захирал
  • 2012-2016 Сүхбаатар дүүргийн Засаг дарга
  • 2012 оноос одоог хүртэл НИТХ Төлөөлөгч
  • Гавьяа шагнал: Худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан Алтангадас одон

Сонгуульт ажил:

  • 2012, 2016, 2020 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн
  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгч, Тэргүүлэгч

Ам бүл: 6, эхнэр, 4 хүүхэдтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-04-09 59.153.113.24

Энэ Цогтгэрэл гэдэг чинь албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй балай юм бишүү.Даргын тамгаа ч баталгаажуулаагүй байж АНын хурал хийж түүнд ирсэн төлөөлөгчид нь архидаж 2 сайхан бөхчүүд ямар байдалд оров.Ёстой хар мөртэй .Одоо бас юун халаа солио хийгээд байгаан.

Avatar

ЗОЧИН 2021-04-09 192.82.75.155

ЭХЛЭЭД ЭРХЭЭ БАТАЛГААЖУУЛААД ДАРАА НЬ ТОМИЛГОО ХИЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХДАА ЭНЭ ХЭДЭН ЗАЛУУСААР ТОГЛООД ДУУСЛАА.

Avatar

АН гишүүн 2021-04-09 103.26.194.100

АРАЙ Л ЭРТ ТОМИЛГОО ХИЙЖ БАЙНА ДАА… Д.БАДАРСАН ХЭГ-ын дарга болсон нь арай л биш байсан даа..
Зохион байгуулах ур чадвараар "НОЙЛ" төдийгүй "1А"- гэсэн нэр йн дор ярихаас өөр чадваргүй ЛУ.ГАНТӨМӨР, Хар ТАМХИЧИН бүсгүйтэй нэр холбогдсон ТЭМПҮҮЖИН нартай холбоотой… УРШИГТАЙ Л НӨХӨР ДӨӨ..

Avatar

Иргэн 2021-04-09 66.181.181.233

ЗАЛУУЧУУДАД АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Иргэн 2021-04-09 103.229.122.208

Шинэ Хүмүүсд итгэл өгөөд үзэх хэрэгтэй Зөв шударга залуу санагдсан

Avatar

Зочин 2021-04-09 103.229.123.1

ЖАН нам гэдэг нь үү? Хэхэхэ

Avatar

зочин 2021-04-09 202.179.26.75

бадарсан хийж бүтээсэн зүйлгүй амиа бодогч доо энэ намаас юм хүлээгээд хэрэггүй болж дээ

Avatar

Зочин 2021-04-09 66.181.189.13

Сонгуулийн дараа нүүрээ хийх газар олдох уу.

Avatar

11-р хорооллын иргэн 2021-04-09 66.181.190.216

Увсчуудтай нийлж Ардчилсан намыг булшлах гэж буй Бадарсаны дахиж хэзээ ч саналаа өгөхгүй

Avatar

иргэн 2021-04-09 202.126.90.126

Нутгийн нэр бузарласан хүн буг ядаж байхад царай төрх нь цаанаа нэг ёозгүй хог

Avatar

Увс мафи 2021-04-09 103.26.195.188

Увс мафи Гантөмөрийн даалгаваар ажиллаж эхлэж дээ.

Avatar

Зочин 2021-04-09 66.181.186.159

2 талд 2 гар дурдээ итгэчихсэн зэрэг зэрэг тушаал шийдвэр гаргаад л, томилгоо хийгээд л узээд байдаг, аль нь ч ориг нь юм, аль нь ч хулхи нь б**, заваан юм болж байна аа, энэ Цогтгэрэл даргатай нь л лав женкогийн бегс долоогчид бололтой

Avatar

Ямар тамга дарсан бол 2021-04-09 66.181.161.88

Женкогийн мөнгөөр Жүжиг тоглогчид

Avatar

Зочин 2021-04-09 150.129.141.147

Хуурамч Дамбийжаанууд уу? ха ха ха

Avatar

Зочин 2021-04-09 43.242.241.218

Социал демократ нам увсжиж эхэлвээ гэж

Avatar

Zochin 2021-04-09 202.55.191.130

6, эхнэр, 4 хүүхэдтэй????????

Avatar

элэг хошлоо 2021-04-09 66.181.164.211

Аль Ан нам нь вээ хэ хэ

Avatar

зочин 2021-04-09 202.179.15.71

Шинэ дарга нар баярлах болоогүй шүү дээд шүүх хэрхэн шийдэхийг хэн мэдлээ

Avatar

zochin 2021-04-09 66.181.179.80

ZA ENE AN – YN DURAKUUD CHINI BUGD ELIIRCHIKHSEN BAYNA, REITING NI MAN – S DAWLAA GENEE

Avatar

Зочин 2021-04-09 202.179.25.23

АН одоо УН болсон.

Avatar

Зочин 2021-04-09 192.82.87.216

ЗА ЭНЭ АН УВСУУДЫН ГАРТ ОРООД БҮҮР УТГАА АЛДЛАА. АЛЬ НЬ АН ЮМ БҮҮ МЭД

Avatar

Зочин 2021-04-09 122.201.26.172

хуурамч Дамбийжаагийн тушаал хүчинтэй байж чадахуу

Avatar

Зочин 2021-04-09 64.119.21.171

Хулхи хүчингийн болох тушаал гаргахаасаа өмнө УДШ-д бүртгүүлж дарга мөн болохоо баталбал дээрсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж