Мьянмар: Иргэд гараар угсарсан буугаараа цэргүүдтэй тэмцэж байна | News.MN

Мьянмар: Иргэд гараар угсарсан буугаараа цэргүүдтэй тэмцэж байна

Мьянмар: Иргэд гараар угсарсан буугаараа цэргүүдтэй тэмцэж байна

Мьянмар: Иргэд гараар угсарсан буугаараа цэргүүдтэй тэмцэж байна

Мьянмарын хувьсгалыг эсэргүүцсэн энгийн иргэд энэ долоо хоногт нутгийн баруун умард хэсгийн Тазе хотод цэрэг, цагдаа нарын эсрэг гар аргаар хийсэн буу, молотов коктейл зэргийг ашиглан тэмцсэн ч дор хаяж 11 хүн амьсгал хураасан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Тазе хотод болсон жагсаалыг тараахаар анх зургаан машин дүүрэн цэрэг дайчлагдсан ч иргэд гар аргаар бүтээсэн буу, молотов коктейл, хутга зэргээр эсэргүүцэл үзүүлсэнд дахин таван машин цэрэг нэмэлт хүч болон иржээ.

Тэмцэл шөнөжин үргэлжилсний эцэст 11 жагсагч амиа алдаж, 20 жагсагч шархадсан байна. Харин цэргүүдийн талд ямар хохирол учирсан талаар одоохондоо мэдээлэл үгүй байгаа юм.

Ширүүн тэмцэлд 11 хүн амь үрэгдсэнээр хоёрдугаар сарын 1-ний хувьсгалаас хойш болж буй тэмцэлд амь үрэгдэгсдийн тоо 600 давлаа. Олон улсын хүний эрхийн байгууллагуудын тоолсноор Мьянмарын ардчиллын төлөө амиа алдсан хүмүүсийн тоо дор хаяж 609 болсон байна.

Тазе хотод болсон мөргөлдөөний өмнөхөн ойролцоох Кале хотод ижил тэмцэл өрнөж, дор хаяж 12 хүн нас барсан юм. Жагсагчдын эсрэг цэргүүд байлдааны сумаар гал нээж, тэсрэх бөмбөг шидэн, пулемётоор шүршсэн аж.

“Тазе, Кале хотууд олон анчинтай. Анчид өөрсдийн гараар бүтээсэн буугаа ашигладаг. Харин өдгөө анчид хөршүүдээ хамгаалахын тулд буу ашиглахаас өөр аргагүй болжээ” хэмээн тус хотын уугуул, ардчиллын төлөө тэмцэгч иргэн Хейн Мин Хтейк хэлжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-09 150.129.142.116

Ардчилал гэх үлгэр ингэж төгсөх тавилантай юм билээ!! Одоо манайд иргэний дайн л дутуу байгаа ш дээ!! Манай АН улам л хатуу харгис тэмцэлд уриалан дууддаг болоод байгааг анхаараарай!!

Avatar

Зочин 2021-04-09 202.126.90.95

2 сарын 1 ний хувьсгал гэж юу яриад байгаа юм. Күү д'эта чинь Төрийн эргэлт, хуйвалдаан шүү дээ.

Avatar

Зочин 2021-04-09 103.229.123.19

ардчилал гэж хаана ч байхгүй АНУ гийн зохиосон үлгэр

Avatar

Зочин 2021-04-09 66.181.185.46

МАНАЙ ХООЛНЫ САВУУДААС ИЛҮҮ ДЭЭР ЭРХ ЧӨЛӨӨНИЙ МЭДРЭМЖТЭЙ ЗАЛУУЧУУД ЮМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж