ЦЕГ: Оргон зайлсан цэргүүдийг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Оргон зайлсан цэргүүдийг эрэн сурвалжилж байна

ЦЕГ: Оргон зайлсан цэргүүдийг эрэн сурвалжилж байна

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр (2021.04.09/ даргаа хөнөөж, зугтсан цэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.БААТАРХҮҮ:

-Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байраа орхисон хэргийн дуудлага өчигдөр (2021.04.08) 22:58 цагт Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан ажлын алба очсон. Мөн Улаанбаатар хотоос холбогдох албаны хүмүүс очсон.

Хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан хоёр хүн оргон зайлсан байдалтай байна. Хэргийг тухайн аймгийн цагдаагийн алба, хилийн цэргийн анги, тагнуулын алба хаагчид хамтран дайчлан баривчлахаар эрэн сурвалжилж байна. Хамгийн гол нь байлдааны галт зэвсэг, сумтай оргон зайлсан учир Говь-Алтай аймагт амьдардаг иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Илүү хохирол гарахаас өмнө шуурхай баривчлах ажил хийгдэж байна. Явсан зүг, чиглэлийн дагуу эрэн сурвалжлах ажил явагдаж байна.

Холбогдох бүхий л хүмүүсээс тайлбар мэдээлэл авна. Урьдчилсан байдлаар дүгнэх боломжгүй. Гэм буруугийн хэргийг нотлох баримтаар нотолно. Улаанбаатар хотоос холбогдох мэргэжлийн алба хаагчид эрэн сурвалжлах ажил хийгдэж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж