"Хүүхдийг үлгэрээр хүмүүжүүлдэг уламжлал Монголд л бий" | News.MN

"Хүүхдийг үлгэрээр хүмүүжүүлдэг уламжлал Монголд л бий"

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

"Хүүхдийг үлгэрээр хүмүүжүүлдэг уламжлал Монголд л бий"

"Хүүхдийг үлгэрээр хүмүүжүүлдэг уламжлал Монголд л бий"

Шог зураач А.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

 -Зураач хүний сэтгэл зүй бүтээлээсээ хамаарч байнга хувьсан өөрчлөгддөг байх. Таны хувьд мэдрэмж гэж юу вэ?

-Нийгэмд болох, болохгүй олон зүйл гарч байхад тэдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд соён гэгээрүүлэх үүрэг урлагийн салбарынханд, тэр дундаа шог зураач бидэнд ногддог. Урлаг хүнийг хүмүүжүүлж, сэтгэхүйн хүрээг нь тэлдэг шиг санагддаг. Шог зургаар илэрхийлэх зайлшгүй шаардлагатай зүйлийн өрнөл гэж байна. Улс төр, нийгмийн харилцаанд гарч байгаа ёс суртахууны доройтлыг ард иргэд мэддэг атлаа хүлцэнгүй байсаар л байгаа нь эмгэнэл. Тиймээс би энэ тогтолцоог өөрчлөхийн тулд хүүхэд байхаас нь хүмүүжүүлэх, урлагаар дамжуулж бүтээлч сэтгэлгээг нь нээхийг зорин ажиллаж байна. Энэ нь нэг талаар намайг өөрийгөө сорих төрөл бүрийн сэтгэл хөдлөлд автуулж, мэдрэмж, тархиараа хүүхэд шиг сэтгэж, комик номын төсөл дээр ажиллах үүдийг нээсэн. Шог зургийн илэрхийлэл арвин баялаг. Мэдрэмж бол бүтээл урлахаас төрөн гарах хүртэл сэтгэлээс гарч байгаа илэрхийлэмж гэж хэлж болно. Монгол ардын уламжлалт сэтгэхүйд шүүмжийг хошигнон өгдөг жишиг бий. Ард олон ч бас хүлээж аваад сурчихсан. Харин орчин цагт хүн өөрөөсөө бурууг хайх хүсэлгүй болсон байна. Хошигнол гэдэг нэг талаараа хүн инээлгэж байгаа ч цаад талаараа сэхээрүүлж буй урлагийн агуу төрөл. Тэр утгаараа урлагийн энэ төрөлд зүтгэж буйдаа талархаж явдаг.

-Комик төрлөөр хүүхдийг хүмүүжүүлье гэдэг санааг хэрхэн гаргав?

-Цар тахлын үед хөл хорионд орж чөлөөт уран бүтээлч болоод ач, зээ нартайгаа цагийг өнгөрүүлж байна. Хөл хорионы үеэр сарын хугацаанд бэлэн болсон бүтээлээ хэвлэгдэхийг хүлээж сууна.  Санаагаа хүүхдийн сэтгэхүйгээр буулгана гэдэг авьяас шаардсан ажил. Ач, зээ нараасаа үлгэрлээд, дунд нь өөрөө хүүхэд болж байж тэдэнд хүрэх зохиолыг туурвина. Нийгэмд болохгүй зүйлс олон байгаад хүмүүс хүлцэнгүй хандаж, нэг их шагшиж гайхаад өнгөрдөг тогтолцоо манай улсад тогтсон байна. Үүнийг хүүхэд наснаас нь ойлгуулж байх хэрэгтэй. Хүүхдүүдээ чөлөөт цагаа дэлгэцийн ард тоглож өнгөрүүлж байгааг хараад харамсдаг. Орчин цагт хүүхдүүдийн дунд амьд харилцааны доголдол үүссэнийг илүүтэй анзаарсан. Тиймээс 1990 онд гаргасан хүүхдийн комик сэтгүүлийг сэргээх чиглэлээр цуврал зураг зурж байна. Хүүхдийн анхны комик гэж хэлж болохоор “Мөөжий, Жөөжөө хоёр” маань 90-ээд онд алдартай байсан. “Оюунтүлхүүр” сэтгүүлээс уламжилж, зах зээлд шилжих үед 20 мянган хүүхдэд хүргэдэг “Соно” гэдэг сэтгүүл гаргах ажилтай зэрэгцээд шуугиулж байлаа шүү дээ. Түүнээс хойш хэсэг хугацаанд би нийгмийн бусад салбар, улс төрийн аж байдлын тухай нөхөрсөг шог зургаар дагнасан. Эргээд дурсахад түүх шиг санагдаж байна. Ер нь зургийн илэрхийлэмжээр үлгэрийг товчхон өгүүлэмжээр хүргэх нь их сайхан ажил. Мөн миний бие одоо “Би чадна” гэдэг хүүхдийн контент дээр зургийн багшаар ажиллаж байна. Үүний дагуу хүүхдүүдэд зураг зурах арга барилаас гадна урлагийг ойлгуулах аян замд мордож байна. Мөөжий, Жөөжөөгийн адал явдлаар, хөдөө амьдардаг монгол хүүхдүүдийн дүрээр үлгэрийг бүтээсэн. Тэр хоёрыг явж байхад харь гаригийн онгоц шиг нэг жижиг зүйл биет буулгаж орхидог хэсгээр үлгэр эхэлдэг. Сувдан гаригаас ирсэн тэр биет нь ногоон динозавр шиг амьтан. Урьд өмнө нь хөдөө ирж үзэж байгаагүй бөгөөд нүүдэлчин ардын ахуй соёлтой танилцаж байгаагаар адал явдал цааш өрнөнө. Их хөөрхөн зохиомжтой. Нэрийг нь “Жигмид, Тогмид хоёр”-оос улбаалж өгсөн юм. Хүүхдийн сонирхлыг татахад амархан гэж бодсон.

-Цувралаар ямар сэдвийг сонгон авч, шог зургийн илэрхийлэмжээр хүүрнэж байна вэ?

-Комикын дүрүүд маань хулгайн анчдыг зогсоож, ховор ан амьтдыг авран хамгаалах үйлсэд хүчин зүтгэнэ. Ном маань хараахан хэвлэгдээгүй байгаа ч загварын нэг номоо харахаар л сэтгэл өөрийн эрхгүй догдолж байна. “Би чадна” хүүхдийн зургийн их наадам дээр хүүхдүүд ямар их авьяастайг, хүүхдэд зориулсан бүтээл олон байдгийг анзаарсан. Гэхдээ монгол ахуй соёлыг сэргээн санах, хадгалах үүрэг оролцооны хувьд тэдгээр бүх ном зохиол хангалттай биш. Одоогоор бидний бүтээж байгаа комикийн зургаан цуврал хэвлэгдэхээр товлогдсон байна. Мөн зөвхөн үлгэрийн утга санаанаас гадна номын ар талд сэтгэхүй хөгжүүлэх хэсэгтэй дахин нэг ном гарч ирнэ. Дүрсээр урлан бүтээх арга зүйг мөн эзэмшүүлнэ гэсэн үг. Үүнээс гадна бөхөн, мазаалай, тахь зэрэг ховор өмч болсон нэн ховордсон ан амьтдыг хайрлан хамгаалах ухаанд сургахыг хичээж байна. Түүнээс биш сурах арга барилыг сургууль олгочихдог болсон. Хүүхдэд хүмүүжлийн талын ном зохиол л өнөө цагт хамгийн хэрэгцээтэй байна. Зураг зурах хичээл маш сонирхолтой. Уншаад сурчихсан хүүхдүүд уншиж, зурах боломжтой. Үлгэрээр тархи хөгжүүлэх арга зөвхөн Монголд байдаг. Улс орны ирээдүй хойч болсон үр хүүхдэд үлдээж байгаа миний оюуны өвийн хөрөнгө оруулалт бол энэ комик. Ном зохиол үеийн үед үлдэх ёстой. Өдий насанд сурч мэдсэн зүйлээ үлдээх ёстой болдгийг сайн ойлгож байна. Хүн ач, зээтэй болоод ирэхээр хүүхдэд илүү ач холбогдол өгдөг юм шиг надад санагддаг.

-Шог зураачийн хувьд энийг зурчихвал яах бол гэсэн айдас байдаг уу?

-Улс төрийн шог зураач дуугүй сууж айна гэдэг бол гутамшиг. Энэ мэргэжил бол аливааг сэрдхийтэл хүний сэтгэлд хүртэл зурах шаардлагатай. Улс төрийн төрөл жанр бол их ээдрээтэй. Хүнийг шоглож зурлаа гэхэд санал, шүүмж их ирнэ. Гэхдээ зориг дутаж байсан үе байхгүй. Монгол Улсын хүн амын нэг хэсэг нь тэрбумтан, нөгөө хэсэг нь асар ядуугийн тавилан дунд амьдарч байгаа нь үнэн. Улс төрчид өөрсдөдөө тохирсон хууль баталж, хэт баяжиж сагсуурч, худал луйврын аргаар төрд гарч ирэхээр хошуурч байгаа явдлыг шүүмжлэх хэрэгтэй. Би шүүмжилсээр ч байх болно. Харин миний дараа хэн түүнийг хэлж, илэрхийлж чадах вэ гэдэг нь асуудал. Хүн бүхэн сайхан амьдрах юмсан, шударга байх юмсан гэж боддог. Гэтэл өнөөдөр хүмүүс албан тушаал, хурдан баяжих арга хайх л хандлагатай болсон байна. Улс орон бол бүтээлч сэтгэлгээ, хандлага дээр хөгждөг.

-Монгол шог зураачдад дэлхийд өрсөлдөх зах зээл бий гэж боддог уу?

-Бусад улс орны шог зураачтай харьцуулахад манай зураачид яг тэнцүү ур чадвартай. Нийгмийн амьдралд ээдрээ үүсэх бүрт хүмүүс урлагаар дамжуулж үнэнийг хүлээн авах сонирхол их байна. Дотоодын зах зээл бол харьцангуй хаалттай. Шаардлага, захиалга гарвал мэдээж зурна. Гэхдээ өөрийн мөн чанараар зурна гэдэг хэцүү. Хүн өөртөө алдаа, дутагдал тохож, хариуцлага тооцоход хүлээн зөвшөөрдөггүй. Суурь хүмүүжилд нь тийм зан төлвийг эзэмшүүлээгүй учраас. Үүнээс гадна боловсрол олгож буй сурах бичиг. Сурах бичигийг гаргах үүргийг хэвлэх үйлдвэрүүдэд өгчихдөг. Энэ маш буруу. Хэвлэх үйлдвэр зохиох боломжгүй. Боловсролын яамны дэргэд байсан редакцыг унагасан. Үүнээс болж жил бүр хүмүүс хөлслөн сайн дураар бүтээсэн муу номууд олноор хэвлэгдэн гарч байна. Жил бүр ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг шинэчлэгдэж байна. Хор хохирол нь маш эрсдэлтэй. Боловсролын салбараас гарч буй шийдлүүдэд шүүмжлэлтэй хандах зүйлс олон байна. Нас насанд нь тохирсон, сонирхолд нь тулгуурлаж боловсрол олгох хэрэгтэй.

-Өнөөгийн нийгэмд ямар асуудалд та сэтгэлээ чилээж явна вэ?

-Уламжлалт хүмүүжүүлэх ухаанд үлгэрээр хүүхдийг хүмүүжүүлэх арга байсан. Яг үүнтэй ижил орчин цагт комик төрөл сэргэж байна. Монголтой ижил үлгэрээр хүмүүжүүлдэг орон дэлхийн хаана ч байхгүй. Намайг жаахан байх үед нутгийн нэг үлгэрч эмээ хүүхдүүдийг тойруулж суулгаж байгаад хэдэн цаг үлгэр ярьж өгдөг байсан. Тэр үед ямар агуу аргаар хүмүүжүүлж байсан нь тодхон. Гэтэл өнөөдөр хүүхдүүд гар утастай нөхөрлөж байна. Дэлгэц асаагаад л цахим тоглоом. Сошиал медиа бол мэдээллийн асар уудам орон зай. Ном уншаад сууж байгаа хүүхдийг харахаар хайр хүрдэг. Шатар тоглож буйтай ижил ухаан тэлэх хүчтэй. Харилцааны хувьд, сэтгэлгээний хувьд нийгэмд стресс их байна. Хүн гэдэг чинь хайрлаж, хайрлуулж байж сэргэдэг амьтан. Орчин цагт хүүхдүүдийн бие өсөхөөс ухаан нь хөгжихгүй байна. Эхээс дөнгөж төрсөн хүүхэд бол цав цагаан цаас. Түүнийг хүмүүжүүлж байгаа ойр хавийн хүмүүс л сараачиж, буруу үлгэрлэж байгаад харамсаж явдаг. Заах арга барил гэдэг маш чухал. Өөр шиг нь сэтгэж байж юу заах нь зөв гэдгийг мэддэг болсон үе шүү дээ. Багш хүн үлгэрлэгч байх хэрэгтэй. Би өөрийгөө тэгж тодорхойлохгүй ч өөрийн хэмжээнд хичээж явна. Бид сургалтын төв байгуулж, үзэсгэлэн гаргаж, 10 гаруй хичээл орж, өөртөө итгэлгүй хүүхдийг зурахад нь урам зориг олгож байна. Тэгэхэд анзаарсан нэг чухал зүйл нь хүүхдэд урам зориг өгөх, боддог, бүтээдэг сэтгэлгээг төлөвшүүлэх нь чухал. Зураггүй амьдрал надад төсөөлөгддөггүй. Залуу уран бүтээлч туулах ёстой зүйлээ л туулж хүрэх ёстой, хүртэх зүйлсээ тухайн цагтаа авна. Өөрөө хүн болсны дараа л уран бүтээлч болно. Сэтгэлийн урлагийг илэрхийлэхэд хэцүү. Алдар нэр, мөнгөнд бүү яар. Хүний нас богинохон хэдий ч боломж арвин байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зураач 2021-04-09 66.181.182.247

Сурвалжлагч буруу гарчиг тавчихжээ зураач яг ч тэгэж хэлээгуй бн бид ардын улгэрээ их буруу ойлгодог бололтой нусан жур хуугийн улгэрууд бол багыг б** бас гэсэн утгатай хуухэд еертее итгэлтэй болгох жишээтэй бх Монголоос Японд алдартай номын зураач залуус Болороо Ганбаатар гээд байдаг манайхан хуухдын номын зах зээл жижигдээд бодлого дэмжлэг бхгуй тул хегжихгуй бн

Avatar

Бүх улс үлгэр , номоо хүүхдэдээ уншиж өгнөө!! 2021-04-09 150.129.143.226

Зөвхөн монгол л үлгэрээр хүмүүжүүлдэг гэвэл ч арай худлаа болноо. Дэлхийн бүх л оронд үлгэр бий, түүнийгээ хүүхдүүддээ заагаал , залгамжлаад бүүр илүү сайжруулаад комик хэлбэрээр баяжиж хүүхдэд нь хүрч байна. Бид харин я ном унших, сайхан үлгэрээ хэвлэх, одоо үедээ зохицуулах г. м ээр хүнээс хол хоцорц яваа.
Япон , солонгос, хятад , орос гээд биднээс холоо илүү хүүхдийн хүмүүжил боловсролдоо бүх талаар анхаарч буй улс маш их байнаа. Юм л бол монгол лаг , бусдаас илүү гэж худлаа ярихаа болиё.

Avatar

Зочин 2021-04-09 203.91.115.49

Монгол үлгэрийг харийн үлгэртэй харьцуулах аргагүй. Монгол үлгэрт их л сайндаа нэг малчин хэдэн хошууны нутаг алгасаж хулгай хийх юмуу нэрд гарсан бзлгийн толгойлогчийг устгаж хамаг хөрөнгийг нь хамж ирээд үүнийгээ тэмдэглэн банкет хийж байгаагаар л төгсдөг. Өөр сонин юм юу ч үгүй. Ихэвчлэн тулга тойрсон хэрүүл дээр суурилсан зохиомжтой. Хүүхдийн сэтгэлгээг тэлэх юу ч байхгүй. Хонгио хоосон. Гадны ертөнцийн үлгэр туульс ихэвчлэн эртний Грек, Ромын сонгодог зохиолын хэв шинжийг агуулсан, түүн дээ

Avatar

Зочин 2021-04-09 203.91.115.49

р суурилсан арвин баялаг агуулгатай, философилог найруулгатай байдгаараа онцлог. Өнөө цагийн соёл иргэншлийн утга агуулга ч тэдгээр хүн төрөлхтний соёлын ололтын өв болсон сонгодог зохиолууд дээр суурилдаг. Харьцуулбал Хөвсгөл нуур, Номхон далай 2 л гэсэн үг. Манай үлгэр туульс хүртэл Грек, Ромын арвин баялаг сангаас дамжуулан зарим санаа агуулгаа зээлдсэн байдаг. Гэсэр, Жангар нь цэвэр монгол үндэстний уран зохиолын өвд хамаарахгүй.

Avatar

Сс 2021-04-09 122.201.31.147

Монгол үлгэрүүдэд хүүхдүүдээ унших гэж үзсэн хэцүү юм бна лээ.Арслан бар алсан, хядсан, ноёноо алсан ч гэх шиг бүтэхгүй.Үлгэр биш аймшгийн домог

Avatar

Зочин 2021-04-09 203.91.115.49

Алж болно л доо. Гол нь агуулга нь ядмаг байгаа биз дээ? Хэтэрхий явцуу. Хоолноос болоод л эцгийгээ тонилгочихож байгаа юм.

Avatar

Зочин 2021-04-09 202.126.94.99

Улгэрийг ганцхан Монгол бишээ, олон улсад байдаг юмаа.

Avatar

Зочин 2021-04-09 203.91.115.44

Монгол үлгэрүүд их харгис, хүүхдэд ярьж, уншиж өгөхөд хэцүү, ээж аав нь л хүүхдээ болохгүй байна гэж хардангуутаа алаад хөнөөгөөд байдаг

Avatar

987987 2021-04-09 202.21.108.223

Хиагтад 10 минган Китадыг 300 монгол дарсан ардын сайхан үлгэр бн:)

Avatar

Зочин 2021-04-09 202.126.90.28

Бусад оронд үлгэр бдгүйм бхда кккк

Avatar

Зочин 2021-04-09 75.155.149.227

мөөжөө жөөжөө гэж ю гэж байгаан бол. Хэн ч ойлгохгүй үг хэллэг хэрэглэхээр хэн авах вэ дээ.

Avatar

Зочин 2021-04-09 103.229.120.217

huuhduuddee chingis khan yarihaa boli uheruudee ternii orond technik technology yari ungursun tuuh yriad h** tolbo tenger zayat gsn ulgeree huuheded yariad demii shuu uhernuudee

Avatar

за битгий бур 2021-04-09 202.179.26.194

За болиод өгөөрэй. Монголд харин ч үлгэр бага ярьдаг, хүүхэддээ ном уншиж өгдөг Монгол айл өдрийн од шиг цөөхөн. Хүүхэддээ ном уншиж өгөх байтугай унших номгүй гарууд ч олон.

Avatar

Зочин 2021-04-09 146.115.161.230

Болдоггүй бор өвгөн ч бас харгис шүү дээ. Нүүрийг нь түлээд нүдийг нь сохлоод арьсыг нь амьдаар нь өвчөөд сүхдэж унагаад ёоййй.

Avatar

Зочин 2021-04-09 202.9.41.18

Эртний юм болгоныг хоцрогдсон социалист нийгмийн юм гэж ад үздэг болсон. одоогийн зах зээл ардчилсан нийгэмд үлгэр хэрэггүй. Яаж мөнгө олж баяжих тухай л ярьдаг шүү дээ

Avatar

Зочин 2021-04-09 103.212.116.60

ОНИУКккккккккк

Avatar

Зочин 2021-04-09 46.27.145.211

Хүүхэд ч гэсэн үнэнг мэдэх эрхтэй.папа ноел мэт хүүхдийг мунхруулсан балаы үлгэрүүд хэрэг алга болчоод байна.цаг хугацаа өөр болсон байна шүү дээ.үндэсний уламжлалт шашин, үндэсний үлгэр хүмүүжил гэсэн утгагүй ухагдхуунаасаа салцгаая монголчууд аа

Avatar

Зочин 2021-04-09 66.181.178.108

Одоо энэ холливудын кино нтр-ийг харж байхад эртний грекийн хэдэн домгуудаа л наана цаана нь хольж нийлүүлсэн юм их харагдах юм. Сүүлийн үед скандинавын орнуудын үлгэр домгуудаас санаа авсан кинонууд бас гарах болоод байгаа. За тэгээд энэтхэг, хятад кинонууд ч бас адилхан өөрсдийнхөө үлгэр домгийн баатруудыг их гаргах болж. Нөгөө зөөлөн хүчний бодлого нь л байх даа.

Avatar

аааа 2021-04-09 203.98.76.9

Дэлхийн улс орнуудад үлгэр домог байдаг. Бүр Грекийн эртний Одиссей гээд, Орос ардын гээд үлгэрүүдийг багадаа уншиж байсан. Юу гэсэн үг вэ?

Avatar

Зочин 2021-04-09 202.131.245.34

Зарим үлгэр одоогийн нийгэмд нийцэхгүй. Жишээ нь хамгийн залхуу, ажилгүйд нь аз таарч баяжих, бие биенээ алж х***х гээд хүний эрхийн болон бусад асуудлууд ноцтойгоор зөрчигддөг хэхэ

Avatar

зочин 2021-04-09 202.131.227.30

Монголчууд энэ тал дээр бусах орноос суралцах хэрэгтэй эртний үлгэр домог яриад байж болохгүй

Avatar

Иргэн 2021-04-09 124.158.84.101

Юу ярьж байгаагаа ойлгодогч болоосой…худлаа цэцэрхээд л,өрөвдөмөөр юмаа,…

Avatar

Зочин4 2021-04-09 203.91.115.53

Харин тийм болоод д бид ийм хоцрогдсон байхгүй юу. Насанд хүрсэн хүн хүртэл үлгэр яриад л явдаг. Төрийн түшээд нь сонгогчиддоо ердөө үлгэр тууль л хайлна. Нөгөөдүүл нь ч сонсоод сурцан. Бүр нэхнэ.

Avatar

Зочин 2021-04-09 192.82.69.100

Tegj l tenegtewdee. Ulger domgoor humuujuuldeg arga delhiin untsug Bulan Burt bii. Angli helend bur mongold bhgui ene tuuhiin moral bol gej ireed ulgeree tailbarladag heseg bii. Huumii hurtel Italias awaad Greenlandad hurtel baidag soyol. Mongoloos iluu zuil bhgui ged hudlaa tsetserheed suuj bhdaa ichdeggui yumuu? Jaahan medeeleltei, delhiig gadarladag bolchood iim yum yrij suumaar yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж