Америкчуудын тал орчим хувь Рокийг Ерөнхийлөгч болгоно

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

Америкчуудын тал орчим хувь Рокийг Ерөнхийлөгч болгоно

Америкчуудын тал орчим хувь Рокийг Ерөнхийлөгч болгоно

Сүүлийн үеийн нэгэн судалгааны үр дүнгээс харахад америкчуудын бараг тал хувь нь "Рок" хочит Дуэйн Дуглас Жонсоныг АНУ-ын Ерөнхийлөгч болоосой хэмээн хүсдэг аж.

Цахим судалгааны "Piplsay" компанийн хийсэн судалгаанд оролцсон хүмүүсийн 46 хувь нь хэрвээ Рокийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл дэмжихээ илэрхийлжээ. Судалгааны үр дүн гарахын өмнө хүмүүсийн дунд “Хэрвээ Рок сонгуульд өрсөлдвөл яах вэ?” гэх асуулт ярианы сэдэв болж, олон хүн хоорондоо Рокийг дэмжих талаар цуу яриа маягаар ярилцаж байсан аж. Цуу яриа Рокийн чихэнд хүрэхэд өдгөө 48 настай, зодог тайлсан бөх, жүжигчин тэрбээр “Хэрвээ хүмүүс тэгж их хүсээд байгаа бол би 2024 оны сонгуульд өрсөлдөж болно” хэмээн хариулсан юм.

Тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хэрвээ хүмүүс үнэхээр хүсч байгаа бол би ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар бодож үзнэ. Би үнэнээсээ хэлж байна. Огт наргиж, тоглоом шоглоом болгоогүй шүү. Гэхдээ энэ бүхэн зөвхөн хүмүүсээс л шалтгаална. Тиймээс би одоохондоо түр азнаад, хүмүүсийн юу ярихыг сонсох болно” хэмээн ярьжээ.

Цахим санал асуулгад нийт 30138 насанд хүрсэн америк хүн оролцсоны 63 хувь нь “Хэрвээ зөв зан араншин болоод туслах баг хамт олонтой бол Холливудын од сайн улстөрч болох боломжтой” хэмээн үзсэн байна. Харин 81 хувь нь олны танил одод нийт ард иргэдийн үзэл бодолд хүчтэй нөлөөлдөгтэй санал нийлжээ.

Мөн судалгаанд оролцогчдын 29 хувь нь Рокийг Ерөнхийлөгч болгож, жүжигчин Мэттью МакКонагейг Техасын захирагч болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Түүнчлэн дахин 17 хувь нь зөвхөн Рокийг ганцааранг нь дэмжихээ мэдэгдсэн байна.

Гэхдээ Рокын хувьд Ерөнхийлөгч болохоор олны дунд яригдаж буй ганц од биш юм. Түүнээс гадна миллениал болон Z үеийнхний дунд Уйлл Смитийг Ерөнхийлөгч болгох хүсэлтэй хүмүүс маш олон бий юм байна. Түүнчлэн Опра Уинфри, Анжелина Жоли нар ч гэсэн олон дэмжигчтэй байгаа аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж