634,913 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

634,913 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 1,166,040,235.75 төгрөгийн үнийн дүн бүхий 634,913 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол даатгал" ХК (MDIC+11.90%) болон "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC +8.34%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шилтгээн" ХК (MSH -10.71%) болон "Дархан хөвөн" ХК (DAH -5.80%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 71,379 ширхэг нэгж эрхийг нийт 19,793,537 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.38 хувиар өсөж, 34026.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,695,850,875,616.91 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж