Хоёр дахь тунгаа  3 сарын дотор тариулж болно

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

Хоёр дахь тунгаа  3 сарын дотор тариулж болно

Хоёр дахь тунгаа  3 сарын дотор тариулж болно

БНХАУ-ын үндэсний эмийн групп болох төрийн өмчит Синофарм компаны үйлдвэрлэсэн covid-19-ын эсрэг BBIBP-CorV вакциныг дэлхийн улс орнуудад 100 сая гаруй тунг хийгээд байна . Вирусыг сулруулсан Вероселл вакцины нийт 2 тунг тарьснаар дархлал тогтох ба БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21 хоногоос 56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байна.

Эмнэлзүйн туршилт судалгаагаар дунджаар 21хоногийн зайтай давтан тунг тарьснаар дархлал тогтож байгаа тухай БНХАУ-ын Анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд дурьджээ.   Монгол Улс "Вероселл" вакцины эхний тунг хийснээс 28 хоногийн дараа давтан тунг хийх зааврыг батлан мөрдөж байна. Хоёр дахь тунг товлосон хугацаанд хийлгээгүй бол эхний тунг хийлгэснээс хойш 12 долоо хоногийн дотор хийхэд дархлаа тогтоцод нөлөөлөхгүй талаар вакцин үйлдвэрлэгчийн протоколд тусгасан байна .

Вакцины давтан тунг зөвлөж буй хугацааны дагуу тариулах нь үр дүнтэй. Уг хугацаа нь вакциныг тарьж болох хамгийн бага хугацааг зааж өгсөн ба дээд хугацааг тодорхойлоогүй. Нөөцийн хязгаарлагдмал үед аль болох олон хүнд эхний тунг хийх нь илүү олон хүнийг халдвараас хамгаалах боломжийг олгох юм. Иймд эхний тунгаа хийлгэсэн хүмүүст бага зэрэг хүлээлт үүсч болох тухай Дьюкийн их сургуулийн халдварт өвчний эксперт Тони Мүүди онцолжээ.  АНУ, Унгар, Аргентин зэрэг улсуудад дээрх стратегийн дагуу илүү олон хүнийг дархлаажуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тодруулбал, заавал 28 хоногийн хугацаанд биш гурван сарын доторх хоёр дахь тунгаа тариулж болох аж.  Монгол Улс  өнгөрснө хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалтыг эхлүүлсэн бөгөөд  584 мянган хүнийг вакцинжуулаад байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж