Бразилд 24 цагийн дотор 4195 хүн цар тахлаар нас барав

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

Бразилд 24 цагийн дотор 4195 хүн цар тахлаар нас барав

Бразилд 24 цагийн дотор 4195 хүн цар тахлаар нас барав

Бразилд 24 цагийн дотор 4195 хүн цар тахлаар нас барсан эмгэнэлт тоо бүртгэгдэв. Энэ нь цар тахал эхэлснээс хойш бүртгэгдэж байгаагүй өндөр тоо юм.

Тус улсад халдварын тохиолдол дэндүү өндөр байгаагаас эмнэлгүүдийн ачаалал хэтрэн, зарим газарт эрүүл мэндийн тогтолцоо үндсээрээ нурахад ойрхон болсон тул зарим хүмүүс эмнэлгийн тусламж хүртэж чадалгүй хүлээж байхдаа нас барах тохиолдол их гарч байгаа аж. Ийнхүү Бразилд цар тахлаар нийт 337000 хүн нас барж, нас барагсдынхаа тоогоор АНУ-ын дараа хоёрт бичигдэж байна.

Хэдийгээр байдал аймшигтай байгаа ч тус улсын Ерөнхийлөгч Жайр Болсонаро ямар ч хөл хорио тавихгүй хэмээн шийджээ. Тэрбээр хөл хорио тогтоовол эдийн засагт үзүүлэх хорт нөлөө нь вирусээс ч илүү аюултай байх болно хэмээн тайлбарлаж байгаа аж. Мөн Жайр Болсонаро энэ долоо хоногт мэдэгдэхдээ 24 цагт 4195 хүн нас барсныг эс дурьдан, “Нас барагсдын ихэнх нь цар тахлын улмаас биш, илүүдэл жин, сэтгэл гутралаасаа болж нас барсан” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж