Бидний өдөр тутмын амьдралд хөргөгчний хаалган дээр наадаг соронзоос эхлээд гараа угаадаг угаалтуур хүртэлх бүх зүйл ертөнцийн хүч, физикийн хуульд захирагддаг билээ. Тэдгээр бүх ертөнцийн хүчийг ерөнхийд нь татах хүч, цахилгаанжилт, чанга, сул хүч хэмээн дөрөв хураан ойлгож болдог.
Өдгөө физикчид ертөнцөд хүн төрөлхтний хараахан нээн илрүүлж амжаагүй тав дахь суурь хүч байдгийн нотолгоо олсноо зарлажээ. Тэгэхдээ эрдэмтэд Чикагогийн ойролцоох лабораторид туршилт хийн, тус баталгаагаа олсон аж.
Ертөнцийн үндсэн суурь дөрвөн хүчний нөлөөгөөр огторгуй ертөнцийн бүх биет хоорондоо хэрхэн харилцахыг шийддэг билээ. ИБУИНВУ-ын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл “Туршилтын үр дүнд ертөнцөд хүн төрөлхтний нээн илрүүлж амжаагүй суурь хүч, дэд атомын бөөмсийн харилцан үйлчлэл бий гэдгийн хүчтэй нотолгоо олдлоо. Гэхдээ энэ нь одоохондоо шинэ нээлт гэхэд эрт байна” хэмээн мэдэгдсэн байна.
Туршилтыг удирдан зохион байгуулсан профессор Марк Ланкастер “Муонуудс (одоогоор мэдэгдэж буй хамгийн жижиг, цаашид дахин задрахгүй биетүүдийн нэг)-ын харилцан үйлчлэл өдгөө дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн стандарт загварын онолтой нийцэхгүй байгаа нь анзаарагдсан” гэжээ. Харин Манчестерийн их сургуулийн судлаач “Үүнээс харахад бидний өмнө хүн төрөлхтний хэзээ ч олж анзаараагүй суурь хүч, маш том нээлт хүлээж байгаагийн баталгаа юм” хэмээн ярьжээ.
Хорвоо ертөнцийг бүрдүүлэгч атомоос ч жижиг хэсгүүд олон. Тэдгээр дэд атомуудын зарим нь цааш улам жижиг хэсгүүдэд задардаг бол зарим нь цааш дахин задрахгүй суурь хэсгүүд болдог. Муон гэдэг нь тэдгээр суурь хэсгүүдийн нэг юм. Муон электронтой төстэй хэдий ч массын хувьд 200 гаруй дахин их байдаг аж.
Туршилтыг хийхдээ эрдэмтэд 14 метрийн цагариг дотор муонуудыг тарааж, соронзон орноор үйлчилжээ. Одоогийн баримталж буй стандарт загварын дагуу тэдгээр дэд атомууд соронзон орны нөлөөнд ормогцоо тогтмол хурдаар чичрэх ёстой. Гэтэл түүний оронд муонууд санаснаас хэтэрхий хурдан чичирч байв. Эрдэмтэд үүнийг өмнө нь огт мэдэгдэж байгаагүй шинэ хүчний нөлөө байж магадгүй хэмээн дүгнэсэн байна.
Гэвч одоохондоо тус болзошгүй шинэ хүч муонуудаас бусад зүйлд чухам хэрхэн үйлчилдгийг хэн ч мэдэхгүй байна. Түүнээс гадна зарим эрдэмтэд дээрх туршилтын үр дүнг мэдэгдээгүй суурь хүч биш, илрүүлж амжаагүй өөр дэд атомтой холбоотой хэмээн үзэцгээж байгаа аж.
Хүн бүрд хэдийн танил болсон таталцал болон цахилгаан соронзон хүчнүүдийг бодвол чанга, сул хүчнүүд нь дэд атомуудын харилцан үйлчлэлийг зохицуулдаг суурь хүчнүүд юм. Харин тав дахь болзошгүй суурь хүч сүүлийн хэдэн арван жил эрдэмтдийн толгойг гашилгаж буй зарим асуултуудад хариулт болж магадгүй юм. Жишээлбэл, орчлон ертөнц эрс хурдтай тэлж байгааг ихэнх эрдэмтэд нууцлаг хар энергитэй холбон тайлбарладаг ч зарим судлаачид үүнийг ертөнцийн тав дахь хүчтэй холбоотой байж магадгүй хэмээн үздэг.
Эх сурвалж: BBC
Д. Уламнэмэх 2 цагийн өмнө 192.82.80.15
Эхлэлгүй, төгсгөлгүй зүйл. хувирч. өөрчлөгдөж
байдаг нь. орчилон. ертанцийн. мөнхийн. хууль.
Татах агших. цахилгаа соронзон, тэлэх түлхэх
монголчууд. бодит. амвдаралаас. таниж мэдсэн
зүйл. шүүдээ. Хамгийн. жижигхэн зүйлээс гарах
хүч. аюултай. маш. сайн. ухаарсан. ард. түмэн.
хуй. салхийг. уургаа. босоо тавиад хагалж
хүчийг. сааруулах. гэх. мэт. энгийн. зүйл
ДаБу 2 цагийн өмнө 202.9.40.159
Орчин үед фикик.химийн шинжилэх ухааны суурь ойдголтуудыг өөрчилөх цаг нь болсон хүн төрлөхтөнд хэлэх цаг болсон байхаа
irvwn 3 цагийн өмнө 66.181.191.126
HED DEH HUCH \ HEND HAMAATAIN BEE
Хаха 6 цагийн өмнө 64.119.17.131
Ёо, google translate үүнээс дээр орчуулах бхөө. Эх сурвалжийн линкээ бүтэн оруулаачээ.
Zochin 8 цагийн өмнө 202.21.108.224
Ulsuud amidarsaar hugjsuur mongolchuud coronagaa yrisaar eruul amid baival boloo geseer l. Hen ch yu ch hiihgui unuu margaashaa l bolgoj baival boldog uls gej mongoloos uur baina uu er n?
Зочин 11 цагийн өмнө 192.82.67.67
Үл задрах эс гэж байхгүй шинжлэх ухааны хамгийн жижиг гэж нээсэн атом хүртэл цаашаагаа хязгааргүй задрана төгсгөл үгүй гэсэн үг буддын шашин үүнийг аль хэдэн мянган жилийн өмнө олж мэдсэн байдаг юм.Энийг олж мэдэхэд асар үнэтэй тоног төхөөрөмж олон эрдэмтэдийн хэрэг байхгүй бясалгал, нинжин сэтгэлийн хүчээр ертөнцийн бүх зүй тогтол, сүнс байдаг эсэх ,хойд урд нас, ямар арга хэрэглэвэл хойд насандаа сайн төрөл авж төрөх, бүр цаашлаад бүхнийг мэдэгч эрдэм бүгдийн оргилд хүрсэн бурхан яаж болохыг
Зочин 11 цагийн өмнө 66.181.161.105
..хүртэл нээсэн шүү дээ.Тэр хар нүх мүх, орчлон ертөнц хязгаартай юу , харь гаригийн хүн байдаг уу үгүй юу гээд ер нь бүх шинжлэх ухааны асар их мөнгө олон хүн амьтан тарчлаан зовоож олох гээд байгаа бүх нээлтийг буддын шашин бясалгал ,нинжин сэтгэлийг тултал хийснээр нээж байжээ.
Зочин 8 цагийн өмнө 202.9.40.31
Буддын шашин бүх юмтай хутгалдах юм аа даа. Шинжлэх ухааныг хүртэл мушгиад шашин болгочих юм. Үзүүргүй мухар үзэл бодолтой шашин. Цагираг.
Зочин 3 цагийн өмнө 64.119.18.121
Орчлон ертөнц хязгааргүй гэж буддын номонд байдаг аль эрт мэдсэн байхад шинжлэх ухаан одоо л нээрээ хязгааргүй юм бна ямар нэгэн юманд тулах хязгаар байвал физикийн хууль зөрчигдөнө хязгааргүй байх ямар ч боломжгүй юм бна гэж одоо л нотлож бна
Зочин 6 цагийн өмнө 139.5.219.187
Ацаа яриад байгаа шаар вэ. Тэгээд тэр буддистууд чинь ганц чийдэн бүтээгээд асаах нь яасан юм?
Зочин 3 цагийн өмнө 64.119.18.121
Чийдэн асаах тийм чухал биш эрдэмтэй лам нар нь одооны америк киноны супермэн шиг л байсан юм шиг байгаан.Чийдэн асаахад байгаль дэлхийг хордуулна ашиггүй байсан байхал даа
Зочин 2021-04-09 103.212.116.170
google translate shaatsiimuu hahaha unendee mal orchuuljee
Зочин 2021-04-09 211.36.141.76
Хэдэн ядаргаатай. Хальт энд тэнд сурцан нөхөдүүд юу ч нийтэлсэн барьж идэх гээд хоорондоо алалцаад х** уль пи.ду нохойдоо тулж байх юм. Тийм сүрхий юм бол хүн шиг алдааг нь хэлээд өгчөөч. Тийм чадвар байна уу. Өөрсдийгөө нэг шинжих цаг болжээ. Юм мэдэхгүй. Оюутан сурагч олон хүн харж байгаа.
Зочин 2021-04-09 203.91.112.133
Шинэ онол хэрэгтэй болжээ, манай эрдэмтэд гэж тэтгэврийн хэдэн хөгшин, амиа аргацаагаад л амьдарч байна. Нээлт хийсэн ч атаархуу нөхөд нь атаархаж үхэх гээд татаад унагачихна даа
Зочин 2021-04-09 46.182.21.248
>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зураач Лондон 2021-04-09 5.64.133.30
Далдынн үл танигдах хүч бодитой оршин байгаа нь гарцаагүй болов уу? Тэр юу вэ? Бурхан уу, Мөнх Тэнгэрийн хүч үү ?
Зочин 2021-04-09 202.21.107.103
Хуцна биз. Далдын хүч бол чиний мулгуу тархинд оршино
sad 2021-04-09 103.140.11.18
haha
Зочин 2021-04-09 211.36.141.76
Ядаргаатай тархины хавдрын эс вэ..
Зочин 2021-04-09 66.181.161.52
Haha end ug n shinjleh uhaani asuudal yarigdaad bh shig bnadaa
Зочин 2021-04-09 103.10.22.46
Ulsuud amidarsaar hugjsuur mongolchuud coronagaa yrisaar eruul amid baival boloo geseer l. Hen ch yu ch hiihgui unuu margaashaa l bolgoj baival boldog uls gej mongoloos uur baina uu er n?
Зочин 2021-04-09 124.158.80.52
Юу ч ойлгосонгүй. Арай л биш юм аа
Onom 2021-04-09 66.181.161.103
Хэхэ за захьал ойлгох гээд яахавдээ. Надад бол маш ойлгомжтой л байлаа. Мэргэжлийн онцлог.
?? 2021-04-09 202.9.46.18
zuger zarim suuri medleg bhgu bolohleer oilgohgui bga bh
Зочин 2021-04-09 202.179.25.55
Сансарын уудам дахь хоосон орон зай хүчилтөрөгчгүй, нүүрстөрөгчгүй, азотгүй, гэрлийн долгионгүй цаг хугацаа орон зай нь үнэндээ хоосон биш ажээ. Хоосон, юу ч биш нь зөвхөн хар нүхэнд буй. Ингэвэл жаахан ойлгомжтой болно.
иргэн 2021-04-09 176.193.35.186
naad orchhulga shg yumaa meddeg huneer ni zasvar hiilgej bj niitleldee. utga avtsaldaagui galzuu hunii udriin temdeglel shg yum bichixiin. shinjleh uhaanii nariin zuil bichij baij onoliin fizikchid/ ih energiin fizikchdeer redaktor hiilguulj bj tavij bai
Зочин 2021-04-09 172.58.140.47
Muon-iig ded atom gej orchuulahgui shuu!