ЭМЯ: 714 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа | News.MN

ЭМЯ: 714 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа

COVID-19

ЭМЯ: 714 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа

ЭМЯ: 714 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам (ЭМЯ) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.04.09) ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Сүүлийн 24 цагт Covid-19-ийн шинжилгээг 12 мянга гаруй хүнд хийхэд 714 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 13494 болсон бол нас барсан хүний тоо 19 болжээ. Нийт 382 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 8522-д хүрэв.

Шинээр батлагдсан тохиолдлын 630 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 84 нь орон нутагт батлагджээ. Ийнхүү орон нутгийн өвчлөлийн тоо 1771 болж, нийслэлд гарсан халдварын тоо нийт 11174 болсон. Аймгуудаар нь авч үзвэл,

  • Архангай аймагт – 31
  • Төв аймаг – 3
  • Сэлэнгэ аймаг – 10
  • Өвөрхангай аймаг – 2
  • Баянхонгор аймагт – 13
  • Дархан-Уул – 5
  • Эрдэнэт – 8
  • Баян-Өлгий аймаг – 2
  • Ховд аймагт – 10 тохиолдол тус бүр батлагдаад байна.

Халдварын тархалт өсөх хандлагатай байна. Одоогоор 19 аймагт Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн. Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад дархлаажуулалтын явц хамгийн өндөр хувьтай байна. Хөл хорио тавигдсанаас хойш халдварын тоо тогтмол өсч байгаа юм. Нас баралтын тоо цаашид өсөх хандлагатай байна.

Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс

  • 2017 хүний бие хөнгөн
  • 435 хүний бие хүндэвтэр
  • 94 хүний бие хүнд
  • 14 хүний биеийн байдал маш хүнд байна.

ДАРХЛААЖУУЛАЛТ УРГИЙН ӨСӨЛТӨД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХГҮЙ

-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу?

-Жирэмсэн болон төрсөн эхчүүдээс дархлаажуулалтын талаар асуулт их ирж байна. Тодруулбал, жирэмсэн гэдгээ мэдээгүй вакцин хийлгэсэн бол ямар эрсдэл учрах талаар лавлаж байна. ДЭМБ-ын зөвлөснөөр жирэмсэн эхэд энэ вакцин сөрөг нөлөөгүй. Мөн хөхний сүүгээр хүүхдээ хооллох боломжтой гэсэн юм. Учир нь эхийн сүү хүүхдийг олон төрлийн вируст халдвараас сэргийлж байдаг. Судлагдаж байгаа ч хараахан нотлогдоогүй. Гэхдээ вакцин хийлгэсэн эх хүүхдээ хөхний сүүгээр хөхүүлж болно гэдгийг дахин хэлье. Клиник судалгааг хийж байгаа. Дэлхий дээр 40 гаруй төрлийн вакцин судлагдсан үүнээс албан ёсоор баталгаажсан вакциныг манай улс хийж байгаа.

-Нөхөн үржихүйд нөлөөлдөг гэсэн мэдээлэл үнэн үү. Үргүй болно гэсэн асуудал үүсэх үү?

– Нөхөн үржихүйн асуудлыг мөн судалсан. Энэ цаг үед жирэмслэхээр төлөвлөж байгаа хүмүүст дархлаажуулалт зайлшгүй хэрэгтэй. Эрэгтэй хүний үр тогтоолтод сөрөг нөлөөлнө гэж нотлогдоогүй. Covid-19 үр тогтоолт болон ургийн өсөлтөд огт нөлөөгүй вирус. Амьсгалын замын халдварт өвчин гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй.

-Вакцин хийлгэх нь хувь хүний сонголт гэж хүмүүс хэлж байна. Заавал хийлгэх ёстой юу?

-Цар тахлыг давж гарах хамгийн чухал зүйл бол вакцинжуулалт. Тиймээс олон нийт айдаст автахгүй байх хэрэгтэй. Жирэмсэн гэдгээ мэдэлгүй вакцин хийлгэсэн бол урагт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг анхааруулъя.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, April 8, 2021

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-09 66.181.182.125

Дэлгүүрт бөөгнөрөл үүсгэж, хулгай халдвар хоёрт боломж олгохоо хэзээ болих юм бэ Монголчуудаа.

Avatar

Зочин 2021-04-09 150.129.143.25

Вакцин хийх ажил ямар ч зохион байгуулалтгүйгээс хүний бөөгнөрөл үүсгэж байна. Хоёрдахь тунг хийлгэх болон эхний тун хийлгэх улсууд холилдоод "Хонины найр", халдвар авах найдвартай голомтын цэг болж хувирсан байна. Тэгээд километр, километр оочиртой. Ингэж халдвар түгээж болох уу?

Avatar

Зочин 2021-04-09 192.82.81.117

vaktsin hiilgheer eregtei hunii nuhun urjihui sergej iluu tsagaar ajillaad bga shuu kk

Avatar

зочин 2021-04-09 124.158.83.86

энхсарангийн терорис уршиг ! терор сувьлагчийн уршиг !

Avatar

Зочин 2021-04-09 202.55.188.99

Хавтгайруулж егех хэрэггуй байсым даа, инфляци хеерегдене. Унэхээр ажил орлого нь тасарсан, тэтгэвэр груп халамж талон авдаггуй насанд хурсэн иргэддээ егвел энэ нехен олговор чинь очих ёстой эзэндээ очно. Тэгээд ч цеехен хумуус нехен олговор авах учраас инфляци хеерегдехгуй байж чадах байсан. Энэ байдлаараа явбал тегрег чинь зад унаж 1 чемодан менгеер 1 талх авдаг Зимбабе-гийн араас орж Монбабе болох нь дээ

Avatar

Зочин 2021-04-09 192.82.91.102

Тэгвэл энэ байдлыг мэдсээр байж Ерөнхийлэгч, иргэн бүрт нэг сая төгрөг өг гэж юунд шардаад байдаг билээ. Иргэдийг хуурч дахин сонгогдох санаатай хэрэг үү.

Avatar

Баабар 2021-04-09 68.100.237.110

Хэдэн хүнд шинэжилгээ хийснээс 714 гарч бгаа юм бэ ?

Avatar

Зочин 2021-04-09 64.119.24.197

Баярлалаа!!!

Avatar

Zo 2021-04-09 66.181.161.102

Bitii s***

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж