ЭМЯ: 714 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 714 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа

ЭМЯ: 714 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам (ЭМЯ) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.04.09) ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Сүүлийн 24 цагт Covid-19-ийн шинжилгээг 12 мянга гаруй хүнд хийхэд 714 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 13494 болсон бол нас барсан хүний тоо 19 болжээ. Нийт 382 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 8522-д хүрэв.

Шинээр батлагдсан тохиолдлын 630 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 84 нь орон нутагт батлагджээ. Ийнхүү орон нутгийн өвчлөлийн тоо 1771 болж, нийслэлд гарсан халдварын тоо нийт 11174 болсон. Аймгуудаар нь авч үзвэл,

  • Архангай аймагт – 31
  • Төв аймаг – 3
  • Сэлэнгэ аймаг – 10
  • Өвөрхангай аймаг – 2
  • Баянхонгор аймагт – 13
  • Дархан-Уул – 5
  • Эрдэнэт – 8
  • Баян-Өлгий аймаг – 2
  • Ховд аймагт – 10 тохиолдол тус бүр батлагдаад байна.

Халдварын тархалт өсөх хандлагатай байна. Одоогоор 19 аймагт Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн. Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад дархлаажуулалтын явц хамгийн өндөр хувьтай байна. Хөл хорио тавигдсанаас хойш халдварын тоо тогтмол өсч байгаа юм. Нас баралтын тоо цаашид өсөх хандлагатай байна.

Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс

  • 2017 хүний бие хөнгөн
  • 435 хүний бие хүндэвтэр
  • 94 хүний бие хүнд
  • 14 хүний биеийн байдал маш хүнд байна.

ДАРХЛААЖУУЛАЛТ УРГИЙН ӨСӨЛТӨД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХГҮЙ

-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу?

-Жирэмсэн болон төрсөн эхчүүдээс дархлаажуулалтын талаар асуулт их ирж байна. Тодруулбал, жирэмсэн гэдгээ мэдээгүй вакцин хийлгэсэн бол ямар эрсдэл учрах талаар лавлаж байна. ДЭМБ-ын зөвлөснөөр жирэмсэн эхэд энэ вакцин сөрөг нөлөөгүй. Мөн хөхний сүүгээр хүүхдээ хооллох боломжтой гэсэн юм. Учир нь эхийн сүү хүүхдийг олон төрлийн вируст халдвараас сэргийлж байдаг. Судлагдаж байгаа ч хараахан нотлогдоогүй. Гэхдээ вакцин хийлгэсэн эх хүүхдээ хөхний сүүгээр хөхүүлж болно гэдгийг дахин хэлье. Клиник судалгааг хийж байгаа. Дэлхий дээр 40 гаруй төрлийн вакцин судлагдсан үүнээс албан ёсоор баталгаажсан вакциныг манай улс хийж байгаа.

-Нөхөн үржихүйд нөлөөлдөг гэсэн мэдээлэл үнэн үү. Үргүй болно гэсэн асуудал үүсэх үү?

– Нөхөн үржихүйн асуудлыг мөн судалсан. Энэ цаг үед жирэмслэхээр төлөвлөж байгаа хүмүүст дархлаажуулалт зайлшгүй хэрэгтэй. Эрэгтэй хүний үр тогтоолтод сөрөг нөлөөлнө гэж нотлогдоогүй. Covid-19 үр тогтоолт болон ургийн өсөлтөд огт нөлөөгүй вирус. Амьсгалын замын халдварт өвчин гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй.

-Вакцин хийлгэх нь хувь хүний сонголт гэж хүмүүс хэлж байна. Заавал хийлгэх ёстой юу?

-Цар тахлыг давж гарах хамгийн чухал зүйл бол вакцинжуулалт. Тиймээс олон нийт айдаст автахгүй байх хэрэгтэй. Жирэмсэн гэдгээ мэдэлгүй вакцин хийлгэсэн бол урагт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг анхааруулъя.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, April 8, 2021

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж