Баянзүрх дүүргийн үндсэн долоон дархлаажуулалтын цэг амарна | News.MN

Баянзүрх дүүргийн үндсэн долоон дархлаажуулалтын цэг амарна

Баянзүрх дүүргийн үндсэн долоон дархлаажуулалтын цэг амарна

Баянзүрх дүүргийн үндсэн долоон дархлаажуулалтын цэг амарна

Баянзүрх дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг долоон цэг өнөөдөр /2021.04.09/  үүрэг гүйцэтгэж буй эмч эмнэлгийн ажилтнуудыг амрааж, тухайн цэгүүдийг ариутгаж, халдваргүйтгэхээр болсон байна. Учир нь дархлаажуулалт хийж байгаа цэгүүдэд өдөр бүр олон тооны иргэд үйлчлүүлж, вакцинжуулалтад хамрагддаг бөгөөд энэ нь нэг талаараа дархлаажуулалтын цэгийг эрсдэлтэй бүс болгосон хэмээн мэдээлжээ.

Гэхдээ АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, 30, 92, 133, 87-р сургуулиудад зөвхөн гуравдугаар сарын 12-ны өдөр "СИНОВАК" фирмийн вакциныг хийлгэсэн Баялаг ундраа худалдааны төвийн 300, Баянзүрх дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 1000, Худалдаа үйлчилгээний салбарын 1000 гаруй иргэнд дархлаажуулалтын хоёр дахь тунг хийлгэнэ. Мөн 88-р сургууль, 63-р цэцэрлэгт дархлаажуулалтын эхний тунг хийх юм.

Үлдсэн дархлаажуулалтын цэгүүд болох 44, 14, 84, 21, 102-р сургууль Фэмили медикал эмнэлэгт байрласан цэгүүд ажиллахгүй бөгөөд тус цэгүүдэд ариутгал халдваргүйтгэл хийхээр төлөвлөжээ.

2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш Монгол Улс Covid-19 цар тахлаас сэргийлэх вакциныг хүлээн авч дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлсэн. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг нийт 126545 иргэнийг дархлаажуулаад байна. Энэ нь өдөрт 15 цэгт 364 алба хаагчид 8000 иргэнийг дархлаажуулсан статистик үзүүлэлттэй байгаа аж.

Эх сурвалж: БЗД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж