Монголын хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн хурлаар батлагдсан шийдвэрээр Монголын үндэсний шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Масэ Шүичи томилогдсон. Тэрбээр 2023 он хүртэл “Талын хөх чононууд”-ыг удирдана.
МАСЭ ШҮИЧИ ГЭЖ ХЭН БЭ?
Масэ Шүичи нь 1973 онд төрсөн, өдгөө 47 настай, Японы Ёккаичи хотоос гаралтай хөлбөмбөгийн тамирчин, дасгалжуулагч аж. Тэрбээр Японы спортын шинжлэх ухааны их сургуулийг 1995 онд төгсөөд, Өмнөд, Төв Америкийн хөлбөмбөгийн лигүүдэд тоглож, тамирчны замналынхаа сүүлийн жилүүдийг Хорватын лигт өнгөрүүлсэн довтлогч юм байна.
Тамирчны замналаа өндөрлүүлснийхээ дараа Масэ Шүичи Япондоо эргэн ирж, ЖЕФ Юнайтед Чиба багийн ахлах дасгалжуулагч Ивица Осим болон түүний хүү Амар Осим нарын орчуулагчаар ажиллаж эхэлжээ. Харин 2007 онд дасгалжуулагч болсноосоо хойш нутгийнхаа Фагиано Окаяама, Токио Верди, Блаублитз Акита, Эхиме зэрэг клубуудыг удирдсан байна.
Дасгалжуулагчийн хувиар гаргасан түүний амжилтыг танилцуулбал:
- Блаублитз Акита багийг 2015-2016 оны хооронд 66 тоглолтод удирдан, 26 удаа ялж, 17 удаа тэнцэж, 23 удаа ялагджээ. Хожлын хувь нь 39.39%.
- Эхиме багийг 2017-2018 оны хооронд 56 тоглолтод удирдан, 16 удаа ялж, 13 удаа тэнцэж, 27 удаа ялагджээ. Хожлын хувь нь 28.57%.
- Блаублитз Акита багт дахин эргэн ирж, 2018-2019 оны хооронд 50 тоглолтод удирдан, 19 удаа ялж, 14 удаа тэнцэж, 17 удаа ялагджээ. Хожлын хувь нь 38%.
Зочин 2021-04-09 202.9.40.220
Амжилтын үндэс бол сахилга бат шүү дэ ! талбай дээр ёс бус орос х****л хэлдэг, гоол алдчихаад өөрийн хаалга руу га бөмбөг өшиглөж бга нь өрөвдөлтэй бөгөөд сахилга бат байхгүйн шинж ! Наад тоглогч гээд бга үхэрнүүдээ хааяа жү догийн бэлтгэл дээр аваачиж хатуужил суулга !
Ард 2021-04-09 112.72.6.98
Үгүй яахав яваандаа ур чадвараа сайжруулж амжилт ачрана гэж найдахаас, нэр нь жаахан ахадаад байж магадгүйм бна а
Зочин 2021-04-09 139.5.217.235
shinechlel suuriaar ni solij hugjuulehgui bol hen ch baisan yaj ch dasgaljuulaad nemergui edgiig hangalttai harlaa shdee uhernuudee
zohin 2021-04-09 66.181.161.96
Sayahan Yapond 14-0 hojigdson. Gol shaltgaan ni Mongolchuud chadvar muudaa bish P*Z*A gedeg ugiig hair nairgui hend ch sonsogdohoor biye biye ruugee chuluudah yum.Uneheer muuhai sonsogdoj baina, Yos surtahuunii asar ikh dogoldoltoi, busdiig hundlehed suraltsaagui baina. Ene ni yalagdliinh ni gol shaltgaan gej temtseeniig uzsen 8 Mongold ajillaj amidarch baisan yapon hun helne lee.
Зочин 2021-04-09 150.129.142.188
Талын хөх чононууд гэж өөрсдийгөө сүртэй нэрлэхээ болио, эхлээд жаахан даруу бай.
Зочин 2021-04-09 202.9.46.121
yapontoi toglohod yun chono mono GULUG boloo bizde
bombog 2021-04-09 202.126.88.235
taliin saaral hamhuulnuud gewel goyu
Зочин 2021-04-09 103.57.95.209
одоохондоо чадвараа сайжиртал талын хөх гөлөгнүүд нэрээр тоглоо
Монголын шигшээ баг уналтанд орлоо доо!!! 2021-04-09 203.91.116.142
FIFA-с мөнгө, төгрөг авдаг байж олигтойхон дасгалжуулагч авч чадахгүй байна уу? Үнэхээр хөлбөмбөгөө хөгжүүлье гэвэл ядаж цом авч үзсэн эсвэл цом авч байгаа дасгалжуулагчийн хэлмэрч буюу орчуулагч хийж явсан хүн аваач!!!
Иймэрхүү япон иргэншилтэй захын нохой авчраад хэдэн төгрөгөар цалинжуулсан гэж дундаас нь хэдэн төгрөг унагаж идэх гэж байгаа бол доо???
Монголын хөлбөмбөгийн холбоо ингэж ажилласнаас больсон нь дээр!!!
Зочин 2021-04-09 66.181.166.159
Хөл бөмбөгчдийн ур чадвар муу байхад ямарч сайн дасгалжуулагч амжилт гаргах нь хэцүү дээ.