Хатуу хөл хорионы өдрүүдэд 15 чиглэлийн байгууллага ажиллана | News.MN

Хатуу хөл хорионы өдрүүдэд 15 чиглэлийн байгууллага ажиллана

Хатуу хөл хорионы өдрүүдэд 15 чиглэлийн байгууллага ажиллана

Хатуу хөл хорионы өдрүүдэд 15 чиглэлийн байгууллага ажиллана

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрээр 2021 оны дөрөвдүгээр сарын 10-25 хүртэл “Улаан” түвшинд шилжүүлэхээр болсон.

Хатуу хөл хорионы үеэр "Иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо (нэг дор таваас ихгүй хүн)-гоор гэрийнхээ ойролцоо салхинд гарах нь нээлттэйг албаныхан мэдээлсэн.

Одоогийн байдлаар нийслэлийн Засаг даргын захирамж хараахан гараагүй байгаа аж.

Хатуу хөл хорионы хугацаанд 15 чиглэлийн байгууллага ажиллана. Үүнд: 

Төрийн байгууллагууд:

  1. Тусгай чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа (Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, цагдаа, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Тусгай алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Гааль, Татвар, Байгаль орчныг хамгаалах Улсын бүртгэл, Гадаадын иргэн, харьяаны асуудал эрхлэх, Дипломат)
  2. Эрүүл мэндийн байгууллага
  3. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, (ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай)
  4. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллага (Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар болон ижил үйл ажиллагаатай Олон улсын байгууллага, (УБТЗ ХНН, Чингис хаан ОУНБ, Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн, Нөөц төв гэх мэт) ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувиар ажиллах, цагийн хязгаартай
  5. Цахилгаан, усан хангамж, ариутгал татуурга, хот нийтийн аж ахуйн чиглэл,
  6. Шуудан, харилцаа холбоо
  7. Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
  8. Шүүх, прокурорын байгууллага
  9. Халамжийн байгууллага
  10. Банк санхүү хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
  11. Мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

Аж ахуйн нэгжүүд:

  1. Цахилгаан, усан хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
  2. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм эмнэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага,
  3. Шатахуун, түлшний хангамжийн үйл ажиллагаа
  4. Хүнс, хүнсний сав баглаа боодлын үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт, түгээлт ханган нийлүүлэлт (хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал амьтны тэжээл)
  5. Ариутгал, халдваргүйжүүлэл, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой муурын устгал
  6. Банкны цахим болон автомат тооцооны үйл ажиллагаа
  7. Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
  8. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллага
  9. Харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа,
  10. Оршуулах үйл ажиллагаа
  11. Хэвлэл мэдээлэл (тусгай нөхцөлөөр зөвшөөрөл олгох)
  12. Малын өвс тэжээлийн үйлдвэрлэл худалдаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  13. Бараа материалын цахим худалдаа хүргэлтийн үйл ажиллагаа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-04-09 64.119.22.38

barilga baiguulamjuudiig yaagaad ajilluulahgui baigaa yum be maluudaa, humuus oron bairandaa ormoor baina. uliral n bolchood baihad manai mal turiin shiidver n neg iimerhuu baih yum, argaguildee ZG-t dandaa huduunii maluud ortson bair gej medehgui mulguunuud! barilga baiguulamj geheer gaihaad hardag maluud.

Avatar

Амар 2021-04-09 66.181.161.66

Бүх нийтээрээ биш Говь-Алтай хөл холихгүй байгаа.

Avatar

Зочин 2021-04-09 202.179.24.82

Буруу байхөө, амьдрал сүйд боллоо

Avatar

Зочин 2021-04-09 65.49.38.139

уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилтнууд ямар боолууд юмуу хааший тэгүүл энэ уурхайнуудаа сар зогсоож байгаад вакцинаа хийгээч арай хэтэрхий юмаа н**ш гэж хулгайн компаниудад цаашдаа ажиллаад байх сонирхол алга

Avatar

Christa van der Linde 2021-04-09 41.193.148.108

Will charter flights also not be allowed during the lock down? My husband is supposed to be on a charter flight from South Africa on 15 April?

Avatar

Зочин 2021-04-09 202.21.108.28

15 хоног улс даяаараа гиюүрч ажлаа, амьдралаа алдан суух нь дээ. Үүний хор уршиг ирэх намраас эхлэн бүтэн 10 жил үргэлжлэнэ. Коммунистууд хааж боож л ажиллаж чадах юм даа. Коммунистууд хөгшин залуугүй өгөгдөл нь болхи, хоосон толгойтой юм

Avatar

Зочин 2021-04-09 192.82.64.158

Наад хөл хориогоо тогтоож бгаан бол тогтоосон шиг тогтоогоочээ. ДЭЛГҮҮР ХОРШОО ЗАХ ХУДАЛААГАА ХААГААЧЭЭ . ҮГҮЙ БОЛ БҮГДЭЭРЭЭ АЖЛАА ХИЙЕ НААД МӨНГӨ ТӨГРӨГӨӨ Ч БОЛИХ ХЭРЭГТЭЙ ШД.

Avatar

Зочин 2021-04-09 202.55.188.99

Одоо негее QR- ын шаг чинь эхэлнэ, бас серег шинжилгээний бичгийн шаг, бас шинээр вакциний 2 тун хийлгэсэн гэх шагнууд эхэлнэ дээ. МАН ядуу иргэддээ 300 цаас егеед эргуулээд хэд нугалж аваад сонгуулынхаа зардлыг хангалттай босгочих юм байна даа. Бас еер ямар ямар шагнууд хийдэг билээ энэ МАНгар?

Avatar

Зочин 2021-04-09 202.126.89.170

Llrmin chi tgeed shag hiygeechdee malmin! Hudlaa buruushaah gej ih hicheetsgeeh yumaa ene jenko pisdagiin trolluud

Avatar

Зочин 2021-04-09 202.21.108.28

Үнэн. Бүх юмны шаг цэцэглэдэг. Одоо архины шагчид дэлгүүрийн архийг хуурайлж байна. Архидалт нэмэгдэнэ гэсэн коммунист хардалт ийм бдалд хүргэлээ. Зөвшөөрлийн бичигний шаг төлгөн коммунистуудыг баяжуулна.

Avatar

zol 2021-04-09 202.21.105.186

Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн хуваарийн дагуу ажиллах ажилтнуудыг яагаад оруулаагүй байна. Өмнө нь байсандаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж