Бээжин Монголд шороон шуургатай тэмцэх тусламж санал болгов

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

Бээжин Монголд шороон шуургатай тэмцэх тусламж санал болгов

Бээжин Монголд шороон шуургатай тэмцэх тусламж санал болгов

БНХАУ, Монгол хоёр оронд энэ оны хавар хэд хэдэн удаа хүчтэй шороон шуурга болсныг Бээжин байгаль орчны доройтолтой холбон дүгнэж, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд тусламж санал болгожээ.

Энэ талаар Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян энэ долоо хоногт Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй утсаар ярихдаа “Байгаль орчны асуудал хил хамаардаггүй. Тиймээс эл асуудалтай тэмцэж, байгалиа хамгаалах, нөхөн сэргээх тал дээр Хятад улс Монголд тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хамтдаа цөлжилттэй тэмцэж, байгалиа аваръя” хэмээн хэлжээ.

Гуравдугаар сард болсон хоёр ч хүчтэй шуурга ОХУ-ын Сибирь орчимд эхэлж, Монголын өндөрлөг болон тал, говь нутаг, Өвөрмонголоор дайрахдаа шар шороо, элс хаман хийсгэсэн нь Бээжин, Сөүл тэргүүтэй Зүүн өмнөд Азийн хэд хэдэн хот, мужуудад хүрч, шар шорооны жижиг тоосонцрууд хэдэн өдрийн турш агаарт тогтон, хүний эрүүл мэндэд аюул учруулсан билээ.

Шороон шуурганаас болж Монголд есөн хүн нас барж, 80 гаруй хүн сураггүй алга болсон бол Бээжин, Сөүл тэргүүтэй хэд хэдэн хотод улбар шар түвшний бэлэн байдал зарлаж, хэдэн өдрийн турш бүх нислэгийг цуцалжээ.

Байгаль хамгаалагчдын үзэж байгаагаар энэ хавар тохиож буй эдгээр шороон шуургууд нь сүүлийн хэдэн арван жилд үзэгдээгүй байгалийн гамшиг бөгөөд Монгол дахь цаг уурын өөрчлөлт, удаан үргэлжилсэн цөлжилт, бэлчээрийн доройтолтой салшгүй холбоотой аж.

Ли Кэчяны мэдэгсэнчлэн БНХАУ Монголтой хамтран стратеги зохиож, цар тахлыг дарах, хил дээр ачаа бараа удаан гацаж буй асуудлыг цэгцлэн, хурдасгах, байгалиа хамгаалан нөхөн сэргээх асуудлууд дээр анхаарал хандуулахад бэлэн аж.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХөөрхөнХөөрхөн
11
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж