Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хэлэлцэнэ | News.MN

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хэлэлцэнэ

Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж, Улсын Их Хурлаас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хийхээр товлоод байна гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж