Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр (2021.04.08) Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих зорилгоор тогтоосон удаан хугацааны хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хорионоос үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах, ард иргэд, айл өрхийн амьжиргаанд бий болсон үр дагаврыг өрх бүрд 1 сая төгрөгтэй дүйцэхүйц нөхөн олговор олгох, ингэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар шийдвэрлэх саналыг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Улсын Их Хурал, Засгийн газарт удаа дараа тавьж ирсэн. Хөдөлмөрлөж орлого олох боломжоо хязгаарлуулснаас санхүүгийн болон сэтгэл санааны хувьд туйлдаж байгаа ард иргэдийнхээ амьжиргааг залгуулах, хэвийн амьдралыг дэмжих энэхүү санаачилгыг Засгийн газар хүлээн авч, энэ удаа хөл хорио тогтоохдоо иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай байна.
Гэвч хүн амаа бүрэн вакцинжуулж дуустал энэ оны наймдугаар сар хүрэх тооцоолол харагдаж байгаа тул энэ удаагийн иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийн нөхөн олговор нь цар тахлын хүндрэл, санхүүгийн бэрхшээлийг даван туулах, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа сэргэхэд хангалттай дэмжлэг болж чадахгүй нь тодорхой юм.
Эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, нийтийн баялгийг цөлмөсөн тодорхой албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийн хөрөнгийг Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Миний бие энэ талаар 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс тодорхой дурдаж хэлсэн бөгөөд энэхүү хөрөнгөөр наймдугаар сарыг дуустал өрх бүрд 1 сая төгрөгийн нөхөн олговрыг сар бүр олгох, үүгээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бүрэн боломжтой гэж үзэж байна.
Иймд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэн нийтийн баялгийг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэж, улсын орлогод авсан хөрөнгийг иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байрыг хадгалахад захиран зарцуулж, цар тахлыг даван туулах чиглэлд хамтран ажиллана уу.
Жич: Улсын Их Хурлын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар оролцож, хэлсэн үгийг хавсаргав.” гэжээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ 2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДӨР УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ:
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавих болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд өөрийн зарчмын байр суурийг илэрхийлье.
Эрх мэдлээ ашиглан, нийтийн баялгийг цөлмөгч бүлэглэл шударга ёсны тэмцлийг саармагжуулах, үгүйсгэх, харлуулахын төлөө бүгдийг хийж ирсэн, хийсээр ч байна.
Тэд өнөөдөр амь тавьж байна. Тэд шударга ёсны үнэнд гүйцэгдэж, хүйтэн цуст капиталист сэтгэлгээгээр төр улсын эрх ашиг, ард түмний амь амьжиргааг сохор зоосны нүдээр харж байна. Мөнгөнд эх орон, ард түмэн гэж байдаггүй.
Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш үр дүнтэй ажилласан. Нийтийн баялгийг цөлмөж, оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж, эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдлийг илрүүлсэн ганцхан тодорхой жишээ дурдахад, тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлээд байна.
Энэ мэт гэмт хэргүүд эхнээсээ илрээд эхэлмэгц олигарх бүлэглэл хууль батлах замаар хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ.
Авлигатай тэмцэх газар болон шүүгчдийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог ялсан нам хяналтдаа авснаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж, босоо удирдлагын тогтолцоонд шилжүүлэхээр бэлдэж байна.
Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу.
Цар тахлаас шалтгаалан ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй энэ үед Улсын Их Хуралд өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно.
Тиймээс би хоригийг бүхэлд нь хүлээн авч, зохих асуудлыг нухацтайгаар дахин хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүд Та бүхэнд уриалж, бас хүсэж байна.
Мөн Оюу толгойн гэрээг тойрсон авлига, албан тушаалын гэмт хэрэг болон уг гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах тухай асуудлаар Улсын Их Хурал нэн даруй хаалттай хэлэлцэж, холбогдох хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсох зайлшгүй шаардлага үүсээд байна. Анхааралдаа авна уу.
Монголчууд аа, ард иргэд ээ,
Үндсэн хуульд заасан ард түмний өмч болох нийтийн баялгийг олигарх цөөнх төрийн эрх мэдлийг ашиглан эзэмшиж, оффшор бүсэд асар их хөрөнгө нууцалсан нь нийтэд дөнгөж мэдэгдэж эхлээд байна. Тэд Улсын Их Хурлын гишүүдийг барьцаалж, чиглүүлж, дарамталсаар байгаа нь тодорхой болсон тул “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийн утгыг одоо бүгдээрээ гаргах цаг нь иржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдэг төдийхөн байлгахын төлөө ард түмэн сонгодоггүй юм! Шударга ёсыг хамгаалж, төрийн эрх мэдлийг хянах ба тэнцвэржүүлэх Үндсэн хуулийн зарчмаар ардчиллыг хамгаал гэж Монгол Улсын нийт иргэдийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгодог.
Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч гэж олонхын бүлэгт захья, анхааруулъя.
Та бүхэн алдаа завхралаа засаж, залруулахгүй бол би төрийн тэргүүний хувьд бүх нийт ард түмнээр энэ асуудлыг хэлэлцүүлж, дараа, дараагийн арга хэмжээг авах болно.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Зочин 2021-04-09 64.119.27.140
Эхлээд иргэн бүрийг данстай болгох аян
Зочин 2021-04-09 66.181.181.222
4 их наяд төгрөг эхлээд ороод ирэгдээ. Дараа нь тараах асуудлаа ярилцья. Алаагүй баавгайн арьсыг хувааж идэхийн үлгэр болох бий вий дээ. ХаХа.
Харин Лондрнгийн маргаан гэж унгас алдах хэрэггүй. Рио Тинто ялагдаагүй бол 1 сент ч өгөхгүй шүү дээ. Тэгээд ч төрийн төлөө огтоно боож үхнэ гэгчээр ийм хөгийн зүйлд сэтгүүлчид ямар их санаа зовно вэ? Тэр хүмүүс нь 300 мянгаа авахгүй байж болноо. Ер нь ч тэдэнд тэр мөнгийг өгөх хэрэггүй юм. Төр засагтаа итгэхгүй хогийн сэтгүүлчид там руугаа тонил цаашаа.
зочин 2021-04-09 150.129.143.116
ерөнхийлөгч дандаа худал ярьж шоу хийх юмаа худал ярьсандаа ичээд бас нэг бичиг шидэж байгаа юм биз дээ. засгийн өгөх бол ерөнхийлөгчөбөр заалгахгүй шүү дээ. ичсэн хүний л ээлжит шоу
Зочин 2021-04-09 192.82.75.44
Avyoo avii uguurei
Эргүү чинь 2021-04-09 202.9.40.19
Арга хэмжээ авах тухай гэхээр нь Оюун-Эрдэнийг
Үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь гэж бодлоошдээ….ккк
Зочин 2021-04-09 202.126.88.168
Odoo gadaad uruu dardaa
Зочин 2021-04-09 202.55.188.87
Иргэдээ алагчлан ялгаварладаг еренхийлегч хурдан зайлаад егдее. Ахмадуудыг зээлтэй зээлгуйгээр нь ялгаварласан. Зээлтэй нь 6 сая тэглуулж зээлгуй нь 1 сая авхаар болсон, одооны ханшаар 500 – 600 мянга авна гэсэн уг шуу. Зугээр л хунсний унэ ханшийг ноднинтой харьцуулаад бодчих. Еренхийлегч маань одоо бас ерх бур гэж ялгаварлах гэж байна. Жишээ нь 10 ам бултэй ерх, 2 ам бултэй ерх адилхан 1 сая авна гэнээ. МАНгар хажууд хамаагуй дээр юмаа, цеехен ч гэсэн иргэн бурт хуртээж байна гэдэг чинь их юм
Зочин 2021-04-09 150.129.141.147
Энэ хоосон толгойтой гошного амандаа орсноо бурна шүү, тоо үржүүлж, хувааж чаддаггүй хүн төр жолоодохоор улс орон амархан сөнөж мөхөх юм байна.
Uuree 2021-04-09 66.181.189.244
Иагай энд Хунну 22222т нэг улсын сургууль баримаар бна. 6 настай хуухдээ машинаар зоомооргуй бна. Монго бгаа бол нэг сургууль бариад огооч дээ гуйж бна
Зочин 2021-04-09 192.82.75.44
Hoo chinii hvvhded zoriulj busad ni munguu ugnu ene arai goyo uu te ta zgr l tenegteerei za tiim zuil gej bdagguimaa
Зочин 2021-04-09 139.5.219.22
Zaildaa uuree
зочин 2021-04-09 66.181.186.100
ахмадуудаа ялгаварлан гадуурхсан шийд байсан. зээлийг 3,0 саяөөр чөлөөлөөд зээлгүйд 3,0 сая өгсөн бол шударга байх байлаа. одоо 1,0 сая төгрөг авах настнууд гомдолтой байгаа. сонгууль дөхөж байхад энэ эвгүй ялгаварлал их нөлөөлөнө дөө. Чадан ядан амьдраад байгааг дорд үзэж мэдээлэл авч их зээл авснийг дэмжсэн буруу шийд их юманд нөлөөлөнө дөө. алсыг харж шийд гаргаж чаддаггүй ерөнхийлөгч байсан:
иргэн 2021-04-09 66.181.189.244
Манай улс чинь тийм баян уу
санал 2021-04-09 203.91.118.254
ер нь мөнгийг иргэн бүрт өгөх нь зүйтэй, харин өрх бүрт бол тэнцвэргүй хуваарилалт юм. Олон хүүхэдтэй бол ядуу аиьдар, цөөн хүүхэдтэй бол хангалуун амьдар гэснээс ялгаа юун. Сая төгрөгний тухайд бол дээгүүрээ идээд цөөнх нь хүртэхгүйгээр улсдаа хэрэгтэй бүтээн байгуулалтанд зарцуулбал сайнсан даанч тэгж чадахгүй юм даа, сэтгэл дутаад??? Тэгж чадахгүй бол иргэддээ тараагаад иргэн баян бол улс баян гэж болох л доо , даанч бэлэн
члэх сэтгэлгээ газар аваад байх гачлантай
Зочин 2021-04-09 192.82.83.130
Одло цаашид ажил хөдөомөр эрхлэхэд анхаарах хэрэгтэй. Бэлэнчлэхэд хэрэггүй! Юун дахиад нэг сая !!! Тэнэг дурак улсын ЭЗ дорорйтуулах, өөрийн хамааралтай компан тэтгэх л юм бодож суугаа.
Хөрөнгөжсөн коммунистууд хэзээ ч ард түмнийг ойлгохгүй. 2021-04-09 202.21.108.28
Коммунист засаглал, феодалжсан коммунистууд хэзээ ч айл өрх, гэр бүлгүүдийг боддоггүй юм. Тэд зөвхөн ноёрхлоо л хадгалж үлдэхийн төлөө элдэв башир арга, хууран мэхлэлтийг л илүүд үздэг. Ерөнхийлөгчийн санаа дахиад хөрөнгөжсөн коммунистуудын хана мөргөнө.
Зочин 2021-04-09 192.82.91.102
Тэгээд одоо манай АН шиг зэрлэг капиталистууд ,шуналт этгээдүүд ард олноо, айл бүрээ боддог хэрэг үү.Иргэдээ гуйлгачин,улсаа үйлдвэрлэгч биш хэрэглэгч,үгээгүй ядуу гадны хишиг горьдсон арчаагүй орон болгочоод. Харин тэр коммунистүүд чинь сөнөж байсан монголыг босгож,ард олноо соёлжуулж,улс орноо,бусад орны жишигт хүргэсэн.Чамайг хүн болж,шороо хөдөлгөж явах боломж олгосон.
Зочин 2021-04-09 192.82.91.102
Бүх хүмүүст нэг саяыг өгөх гэдэг хэтэрсэн тоо. Улсаа хорлох гэсэн санаа цаана нь цухалзаж байж болзошгүй. Ард олондоо сайн хүн болох гэж, улс төрөөр хэт туйлширч, улс орноо сүйтгэсэн жишээ дэлхийд маш их байдаг. Тухайлбал дэлхийн 2-р дайнд бараг өртөөгүй харин асар их ашиг олсон нилээд орон,ард түмэндээ хайртай болох,засгийн эрх авах гэж халамж хэртүүлж байгаад улсаа сүйрүүлсэн жишээ их яригддаг.
Зочин 2021-04-09 66.181.168.82
TEr munguu oruulj irsniihee daraa boloo yuk hugshuu hulhin deer ni tsetseg urguulaad surtsan baagii shuu. Bi oruulj ireh nuhcliig ni burduulcen ene zasag oruulj irehgui bn gej hucnaldaa daraa ni todorhoi.
Зочин 2021-04-09 203.91.114.244
тэтгэвэрийн зээлийн хөнгөлөлт шударга бус хийгдсэн шүү. 5саяын зээлтэй, 500 мянгын зээлтэй 2 хүн 2уулаа хөнгөлөгдсөн. Одоо тэгтэл зээл аваагүй бол 1 сая төгрөг олгоно гэнэ. Үүн дээр шатлалтай хэрэгжүүлэх ёстой байсан байхаа.
иргэн 2021-04-09 202.179.25.105
үргэлж Ард түмнийхээ талд Шийдвэр гаргаж байдаг Ерөнхийлөгчид өө Баярлалаа. Дэмждэг шүү
зо 2021-04-09 202.9.40.176
Үргэлж монгол улсыг хохироох шийдвэр гаргадаг ерөнхийлөгч 4 их наяд төгрөг гэдэг бол өөрийнх оффшорт л байж магадгүй өөр хаана ч байхгүй мөнгө Массын тархийг угааж дахин сонгогдох боломж хайж худалаа хэлж байгаа юм Монголыг ч самарч байнадаа Ард түмний тархийг угаана Гадныхны заавараар төмөр замыг гацаана
Зочин 2021-04-09 122.201.23.84
Манайх 180000 төгрөг авч байна. тэгэхээр би 800000 баттулгад өгөх юмуу. Баттулга гуай багцаатай дэмийрээрэй
Хуульч 2021-04-09 24.10.158.175
Боловсролгүй, эрх мэдэлд шунасан этгээдийг сонгосныг илтгэн харуулж байна. Ард түмний мөнгийг хэдэн зуун сая доллараар нь хулгайлсан гэмт хэргээс мултрахын тулд амь тэмцэж байх шиг байна.
Zochin 2021-04-09 122.201.26.202
Манайх бүр 1800000 авна. Юун 1000000 хэхэхэ
Эцэг, эх 2021-04-09 90.188.54.82
Ямар их мөнгө тараах гээд бйна бэ? Иргэд,залуучуудаа тогтвортой ажлын байраар зөь хангаж, үндэсний үйлдвэрь хот хөдөөд барих нь чухал шүү дээв
Зөв 2021-04-09 64.119.22.43
ЗГ иргэн бүрт 300 мянга дээрээ нэмээд Ерөнхийлөгчийн саналыг дэмжээд 8 сар хүртэл өрх бүрт 1 сая төгрөгийн тусламж өгвөл бүр сайн байна.
Зочин 2021-04-09 66.181.186.159
10 ам бултэй айл ч 1 сая, 2 ам бултэй айл ч 1 сая гэхээр арай л утгагуй баймаар, ер нь жонкуг оффшороос менге олж ирж тараах гэсээр байтал МАН арай дээр хувилбараар ажиллачихлаа даа, хеерхий жонку хоосон ярьсаараа байгаад л хийлгуулчихлээ дээ
Зочин 2021-04-09 66.181.179.153
Засаг төрийг ажлыг нь зүгээр хийлгээчээ,дандаа хар аргаар улс төр хийж байх юм Женко өөрөө,энэ нэг хүн дахин ерөнхийлөгч болохгүй бол аиь нь тасрах нь яанаа, УИХ ын сонгуульд ялсан намын ерөнхийлөгч сонгохгүй болохгүй юм бнаа гэдгийг мэдэрлээ,тийм бгаа биз ард иргэд минь.
нараа 2021-04-09 202.9.40.58
Манай Еөк эрүүл үү
Зочин 2021-04-09 192.82.69.212
ЕРӨНХИЙЛӨГЧ САНААЧИЛЖ БАЙЖ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ АХМАДУУДЫН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭЖ ТЭТГЭВРИЙН МӨНГӨӨРӨӨ ЦАР ТАХЛЫН ХҮНД ҮЕД АМЬ ЗАЛГАХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОСОН. ОДОО БАС Л ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШАХАЛТ ШААРДЛАГААР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛГҮЙ АХМАДУУДАД 1 САЯ ТӨГРӨГ ӨГӨХ БОЛОМЖ НЬ БҮРДСЭН ЯВЖ БАЙНА. ЦАР ТАХЛЫН ҮЕД ӨРХ БҮРТ МӨНГӨ ӨГЧ, ХҮНС ХУДАЛДАН АВАХ ВАУЧЕР ОЛГО ГЭЖ ЕРӨНХИЙЛӨГЧ МӨН ОЛОН ХЭЛСЭН ДЭЭ. Х О Ш Н О Г О ХҮРЭЛБААТАР СОНСООГҮЙ. ХҮРЭЛСҮХ ЭСЭРГҮҮЦСЭН. ОДОО ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ ОЮУН-ЭРДЭНЭ 300 МЯНГА ГЭЖ ДУГАРЛАА.
Зочин 2021-04-09 192.82.88.94
Өрх бүрт гэж ярьж болохгүй ээ. 10 ам бүлтэй ч өрх бий. 3 ам бүлтэй ч өрх бий. Ноднин тэтгэврийн зээлтэй ахмадуудад бас тэнцвэргүй олгогдсон шүү.
Эрдэнэ 2021-04-09 139.5.216.31
Хаана байнаа тэр мөнгө нь. Оруулж ирээд энэ асуудлыг яривал үнэмших болноо.
Зочин 2021-04-09 192.82.87.216
Энэ хаашаа янзын амьтан бэ хурдан далд ороосой
Зочин 2021-04-09 202.126.88.61
Нирэгсэн хойно хашгирав гэгчээр жонхуурч байх шив
Зочин 2021-04-09 150.129.141.147
Жанхуу Сингапурт нуусан ОВШООРОО, Америкт нуусан хаусуудаа оруулж ирээд нэг саяаа тараагаач хувхай худалч, хулгайч, луйварчин, Оросын бууны нохой, урвагчаа.
Автобус 2021-04-09 66.181.164.175
ГОЁ ЮМАА УУГ НЬ ӨГВӨЛ ТИЙМЭЭ
AAgii 2021-04-09 59.153.113.220
ene butehgui e. uls oron yamar bgaag barag bugd l medne dee. nuguu offshor haachiv YUK uu