Ньюс хөтөч: О.Магнай мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: О.Магнай мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: О.Магнай мэдээлэл хийнэ

Ньюс агентлаг 2021.04.09-ний Баасан гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

10.00 ЦАГТ

-УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2021.04.09)-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг);

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын гурван гишүүн 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг);

Цаг үеийн шинжтэй асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл сонсох “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар.

11.00 ЦАГТ

-ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

-Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл хийнэ.

12.00 ЦАГТ
Нэр бүхий гишүүдийг олон улсын хүний эрхийн байгууллагын үзэл санааны хоригдлын жагсаалтад оруулах талаар "Аmnesty international"-тай уулзалт хийсний дараа О.Магнай мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 80100107
13.00 ЦАГТ 
Нийслэлийн Засаг даргад Хүүхдийн паркийн газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлаар шаардлага хүргүүлнэ. Холбогдох утас 88106569

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж