Covid-19-ийн хувилбар 1.3 дахин хурдан халдварлаж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-ийн хувилбар 1.3 дахин хурдан халдварлаж байна

Covid-19-ийн хувилбар 1.3 дахин хурдан халдварлаж байна

Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн судлаачид гуравдугаар сарын 22 хүртэлх 50 хоногийн хугацаанд Их Британид илэрсэн хувилбараар халдварласан тохиолдлуудад тулгуурлан халдварлах чадварыг нь судалсан байна. Тэдний тогтоосноор, Их Британид анх илэрсэн хувилбар анхны вирусээсээ дунджаар 1.32 дахин хурдан халдварлах чадвартай байжээ.

Тус хувилбараар халдварласан тохиолдол Японы баруун нутгийн Кансай бүсэд түлхүү бүртгэгдэж, Токиод аажмаар өсөх хандлага ажиглагдаж байгаа аж. Иймд судлаачид одоогоор авч хэрэгжүүлж буй халдварын эсрэг арга хэмжээнүүд нь Их Британид илэрсэн хувилбарын тархалтыг хумихад хангалтгүй байж магадгүй хэмээн үзсэн байна.

Эх сурвалж: NHK
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж