Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг өчигдөр /2021.04.09/ гаргасан. Үүнтэй холбоотойгоор иргэд хүнсээ нөөцөлж, бэлдэхээр хүнсний томоохон захууд руу явж, замын түгжрэл үүсгэжээ.
Тодруулбал, “Хүчит шонхор” худалдааны төв болон ойр орчмын зогсоол талбай дүүрч, тухайн худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал их байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Цагдаагийн албанаас өнөө өглөө 07.00 цагийн үед “Хүчит шонхор” захыг зорих замын хөдөлгөөн эрс нэмэгдэж, энэ чиглэлийн замыг зохицуулж байна.
Хүмүүсийн нягтрал, бөөгнөрөл үүсч байгаа тул халдвар хамгааллын дүрэм, журмыг баримтлан, аль болох худалдааны төв рүү явахгүй байхыг албаныхан анхааруулж байна.
Зочин 2021-04-09 65.49.38.139
хөл хорио гэж утгагүй юмаа хэзээ болхийн бээ ингээл ихсэж байгаа юм шдээ наад корона чинь
Зочин 2021-04-09 202.21.108.169
Муу малнууд