"Оргосон цэргүүд биедээ 45 сумтай яваа нь тогтоогдсон" | News.MN

"Оргосон цэргүүд биедээ 45 сумтай яваа нь тогтоогдсон"

"Оргосон цэргүүд биедээ 45 сумтай яваа нь тогтоогдсон"

"Оргосон цэргүүд биедээ 45 сумтай яваа нь тогтоогдсон"

НЭМЭЛТ: 11.20 ЦАГ

Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр (2021.04.09/ даргаа хөнөөж, зугтсан цэргүүдийн талаар цаг үеийн мэдээлэл өглөө.

ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.ЛХАЧИНЖАВ:

-Хил дээр алба хааж буй цэргүүд биедээ байнга галт зэвсэгтэй явдаг. Нэг цэрэгт 25 сум ногддог. Оргосон цэргүүд биедээ 45 сумтай яваа нь тогтоогдоод байна. Цэргүүд харуулын даргын аминд хүрэх болсон шалтгаан нь урьдчилсан байдлаар дарамт шахалтаас болоогүй. Харин ар гэрийн хүмүүжлээс шалтгаалсан байхыг ч үгүйсгэхгүй. Оргосон цэргийн нэг болох, Ховд аймгийн Чандмань сумын харъяат Х нь ам бүл дөрвүүлээ, М нь ам бүл тавуулаа амьдардаг байсан. Өнгөрсөн оны намар татагдсан 19 настай цэргүүд. Залуус өргөсөн тангаргаасаа няцаж, ийм үйлдэл гаргасанд харамсч байна.

Амиа алдсан харуулын дарга 34 настай, шилдэг албан хаагчдын нэг байсан. Ам бүл гурвуулаа амьдардаг. Цэргүүдтэй найрсаг харилцдаг, шүлэг уншиж өгдөг, яруу найргийн уралдаанд тэргүүн байр эзэлж байсан юм. Бид сүүлийн 10 жилийн хугацаанд түр болон хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бус харьцдаг асуудлыг таслан зогсоосон. Цэрэг өшиглөж, дээрэлхсэн л бол үүрэгт албаас нь чөлөөлөх зохицуулалттай. Сүүлийн үед гарч буй асуудалтай холбогдуулан цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь уулзуулж байна. Тухайн цэргүүдийн толгойд юу бодогдож, өргөсөн тангаргаасаа яагаад няцсан талаар хэлэхэд эрт байна.

ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав мэдээлэл хийж байна

Даргаа хөнөөсөн цэргүүдийн хэргийн талаар ХХЕГ-аас мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, April 8, 2021

 

ДАРГАА ХӨНӨӨСӨН ЦЭРГҮҮДИЙГ НИСДЭГ ТЭРГЭЭР ХАЙЖ БАЙНА

НЭМЭЛТ: 10:15 ЦАГ

ХХЕГ-аас авсан мэдээгээр Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байраа орхин оргожээ.

Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр газар дээр нь шуурхай очиж ажиллаж байна. Мөн аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид оргосон цэргүүдийн мөрөөр нь мөрдөн ажиллаж байна.

Харуулын дарга, ахлах ахлагч Г нь хилийн харуулд дөрвөн хугацаат цэргийн алба хаагчийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр  хугацаат цэргийн хоёр алба хаагч нь хилийн манаанаас харуулын байранд эргэн ирээд даргаа буудан хороогоод оргосон байна. Хилийн харуулд хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Д, Т нар хилийн салбарын зүг зугтаж, энэ хэргийн талаар мэдээлжээ.

Оргосон байлдагч Х, М нар нь айлын мотоцикл дээрэмдэж, зугтаж яваа бөгөөд цагдаа, тагнуул, Хил хамгаалах байгууллагаас томилогдсон бүлэг дээрх хугацаат цэргийн алба хаагчдыг мөрөөр нь мөрдөж байна гэжээ.


ХОЁР ЦЭРЭГ ХАРУУЛЫН ДАРГАА БУУДАН ХӨНӨӨГӨӨД ЗУГТЖЭЭ

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч өчигдөр (2021.04.08) 18.00 цагийн үед харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтжээ. Хэргийн талаар тодруулбал, 19 настай М, Х нар нь харуулын дарга 34 настай Г-г АКА буугаар олон удаа буудаж хөнөөсөн байна. Хэрэг гарсан харуулын цэг хилийн заставаасаа 20 километрийн зайтай аж.

Дээрх хоёр цэрэг нь галт зэвсэгтэй, ойрын айлаас мотоцикл хулгайлан зугтсан байна. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийнэ гэж мэдээллээ.

Дашрамд дурдахад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, хүнийг алах үйлдэл хийсэн бол 1-5 жил хорих ялаар шийтгэнэ гэж заажээ. Тодруулбал, уг зүйлд зааснаар өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар дараах шалтгаанаар хүний амыг хөнөөсөн бол найман жилээс 20 жил хүртэлх хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

120 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2021-04-09 66.181.179.239

ТӨРИЙН ТОМЧУУД СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЁСТОЙ. ТЭД СОЁН ГЭГЭЭРЭЛГҮЙ ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ, АВИЛГАЧ ХОЁР НҮҮРТЭНГҮҮД БАЙХАД ЭНГИЙН ДУРАКУУДТАЙ ЁС СУРТАХУУН, ЭРДЭМ УХААН, СОЁН ГЭГЭЭРЭЛ ЮУ ЯРИХ ЮМ БЭ?

Avatar

Зочин 2021-04-09 66.181.161.65

Одооны цэрэгүүд арай ч хэтэрхий нялцгай болжээ даргаа буудаад зугтах хүртлээ дарамт бол байх ёсгүй байх ч үгүй би хил дээр 3 жил алба хаасан байлдааны галт зэвсэгтэй байдаг учир хилийн манаанд янз бүрийн дарамт байдгүй юм

Avatar

Зочин 2021-04-09 202.21.108.8

Хүний толгой руу архины шилээр цохидог араатны дэргэд энэ 2 чинь жоохон хүүхдүүд шүү дээ.

Avatar

Zochin 2021-04-09 66.181.185.56

1, 2 шанаа байдаг үе чинь өнгөрсөн. тийм тэнэг дундад зууны юм ярихаа боль офицер хүн цэрэгийн биед хуруугаач хүргэх ёсгүй. хууль журмандаа тусгаж хэрэгжүүлэх хэрэгтэй, тэгж байж энэ мэт явдал арилна. жаахан гэгээр с.д.а. нуудаа

Avatar

зочин 2021-04-09 66.181.185.56

цэргийн амьдрал, ажил, харилцааны асуудлыг бүгдийг хууль, дүрэм журмаар зохицуулах ёстой. оросын школтой мулгуунууд асуудлыг нударганы хүчээр зохицуулах гэдэг тэнэглэлээсээ салах цаг болсон шүү

Avatar

Тука 2021-04-09 66.181.161.25

Цэрэгт суурь хүмүүжил заавал нөлөөлдөг шүү.эцэг эхчүүд анхаар.!!!!

Avatar

Чика 2021-04-09 66.181.161.25

Урвагчид.дахин хөнөөл тарих вийдээ.хурдан барьж хорих хэрэгтэй.хүн араатнууд.

Avatar

зочин 2021-04-09 66.181.185.56

аргаа барсан аргагүй хамгаалалт байвал яахуу, хэд хоногийн өмнө амиа алддаг цэрэг шиг согтуу офицерын хөлийг тэврээд үхэх ёстой юу

Avatar

Шшшш 2021-04-09 66.181.161.60

Хилийн цэрэг хууль зүйн яаманд харьяалагддаг яагаад хэрэв тийм бол татан буулгаад хилийн цагдаа .гэрээт болгоо олон оронд ийм л байдаг тэд илрүүлэх хянах тухайн үе ийн ганц нэг зөрчлийг л арилгах үүрэгтэй учиргүй дайн байлдаан хийх үүрэг бгүй

Avatar

zochin 2021-04-09 202.21.124.22

Hunii uriig tsereg gedeg kolondoo avaachaaf tamlaad.heregten bolgood.bankni ezen shig durtai n munge ar gerees n shiljuulj avaad.Saihanvayr gedeg teneg malaa zailuulaach.Genii ymar dohiogoor bailgaad bga uom.MAN zuv.ajil hiideg hunee shudargaar tomilj sur.Odbayraa har.Yaj ajillaj bgaag.Icheech ta nar.

Avatar

Зочин 2021-04-09 202.179.26.230

Муу хогнуудыг дэглэхгүй болхоор инэдэг юм л даа.

Avatar

Бббб 2021-04-09 202.126.90.28

Хөөрхий 2 залуу. Араг барагдаал буудаа биз. Миний мэдхийн аль 1960 аад оноос л цэрэг зодож тарчлаадаг бсн. Орос ах нараас сурсан ганц эрдэм нь

Avatar

Зочин 2021-04-09 159.65.104.190

Хөөрхий гэчжээ хулгайч алуурчдаа өмөөрөөд байгаагаас чин болж хулгайч нар толгой др чинь гараад даварж бн

Avatar

Зочин 2021-04-09 202.21.107.105

БӨӨСНҮҮДИЙГ ШУУД ЦААЗАЛ..

Avatar

Зочин 2021-04-09 202.126.89.48

АРМИ гэж архичин офицерууд хүүхэд тамалдаг газар болж дээХайран хүүхдүүд ээж гэр бүл нь яаж байгаа бол. Архичин яргачнаас болж амьдрал нь сүйрэх гэж

Avatar

Баатар 2021-04-09 202.126.89.143

Эгэл баатрууд

Avatar

21 2021-04-09 202.131.225.197

Эцэг эхийх нь буруу гээд байгаа хүмүүс нэртээгээр нь нийт Монголчуудын буруу хүүхдийг чинь алчихлаа арчаагүй хүүхэд төрүүлдэг н**ш бэ гээд хэлчээч

Avatar

Зочин 2021-04-09 202.55.188.106

тэртэй тэргүй нисдэг тэргээр дээрээс нь шүршээд дуусгана за.больж муу 2 урвагч тангаргаасаа няцагчыг шүүрэн шанага болго.

Avatar

Зочин 2021-04-09 202.55.188.106

цэргийн тангараг өргөөд няцсан учир эх ороноосоо урвасан зүйл ангиар шууд цаазаар авах хэрэгтэй.

Avatar

21 2021-04-09 202.55.191.42

Хайран хүүхдүүд ээж гэр бүл нь яаж байгаа бол. Архичин яргачнаас болж амьдрал нь сүйрэх гэж

Avatar

Зочин 2021-04-09 202.9.41.18

Одооны залуучууд ийм ахархан бодолтой бас ямар ч тэасвэр хатуужилгүй хүний эрх ярьсан эр хүний оронцог нар юм. Энэ хоёр нөхөр бол эх орноосооо урвасан учир хаа дайралдсан газраа эсэргүүцвэл шууд буудан хороох хэрэгтэй. ийм нөхдийг хүмүүжүүлсэн эх бас эцэг нарыг буруутгаж байна. Ийм хүүхэд төрүүлснээс төрүүлээгүй байсан бол дээр байж.

Avatar

Би цэргийн албанд итгэхгүй байна! 2021-04-09 64.119.17.252

Хүний эрх мэдэхгүй мал дарганцарууд нь тэгээд дэглээд шоглоод байж болох уу? Өөрийнхөө хүүхэддээ наад хэлж байгаагаа хэлээрэй! Тэгээд тэр хатуужил нтр ээ тэдэндээ заа! Хажууд нь бхвайгаагүй байж бидний хүний хүүхдийг янзан бүрээр нэрлэ!!!

Avatar

21 2021-04-09 202.131.225.197

ODOONII HUUHDUUDIIN BUGDIIN BURUU YU YAMAR SOLIOTOI UGYYLBER HELJ BAIGAAGAA MDEJ BAINA UU g**** MINI 3 4 T HUREED IR YAMAR ER GEDGIG CHINE HARCHII ALAA HUUHED DEERELHEHEES UUR ARCHAAGUI l***r

Avatar

зочин 2021-04-09 59.153.114.164

Юу гэнэ үү цэрэг өшиглөөд ажлаас халдаг гэв үү хаана тийм байгаам тэгвэл алуултлаа яргалал амсаж байсан цэргүүд тэгээд худлаа юмуу. Хэрэв үнэхээр халагддаг нь үнэн байсан бол энэ олон цэргүүд үхэх байсан уу. Даргын үхэл гэхээр л хүнд тусдаг цэргийн үхэл гэхээр хөнгөн тусдаг байж болохгүй.

Avatar

Зочин 2021-04-09 139.5.219.64

Hilee manah tangarag haichsan be? Haachih gej yavaan bol edgeer aluurchid?

Avatar

Зочин 2021-04-09 139.5.219.64

Eh orny hiliin manaan deer eleg negtnee **** gedeg baij bolshgui zuil!!!

Avatar

Зочин 2021-04-09 66.181.161.37

Харинч нэг үеэ бодход цэрэг цэцэрлэг болсон шүү тийм байтал хүнээс үг сонсож сураагүй хатуужил үзээгүй хэдэн нялцгай банди нар дарга нарыгаа буудаж байдаг тэрийг нь дэглэлтээс болсон гэж үзэж байгаа бас хат суугаагүй хэдэн гоожуурууд худлаа сошилиор бүлт бүлт ханзрах юм.Эр цэргийн алба гэдэг тэсвэр тэвчээр хатуужил юм шүү

Avatar

Zochin 2021-04-09 192.82.65.103

зодуур даахыг тэсвэр тэвёээр гэхгүй шүү

Avatar

Vallue 2021-04-09 66.181.161.18

Цэрэг зодуулж үхчээд бхд тэсвэр тэвчээр ярьсаар байх уу?

Avatar

Би цэргийн албанд итгэхгүй байна! 2021-04-09 64.119.17.252

Хүний эрх мэдэхгүй мал дарганцарууд нь тэгээд дэглээд шоглоод байж болох уу? Өөрийнхөө хүүхэддээ наад хэлж байгаагаа хэлээрэй! Тэгээд тэр хатуужил нтр ээ тэдэндээ заа! Хажууд нь байгаагүй байж бидний хүний хүүхдийг янзан бүрээр нэрлэ!

Avatar

Зочин 2021-04-09 51.195.151.163

Хөлсний цэрэгтэй болох хэрэгтэй.хятад оростой байлдах биш үлийгээ хийгээд армитай байх гэж

Avatar

Зочин 2021-04-09 192.82.89.185

Хэдэн оркууд архиныхаа мөнгийг цалин гэж авдаг. Дарга нар нь цэргийн хангамж гэж тэндэр цохидог болохоор байлгаад байгаа юм.

Avatar

21 2021-04-09 192.82.93.16

HAIRAN HUUHDUUD ARHICHIDAAS BOLJ AMIDRALAA ALDAKH GEJ

Avatar

eh oronch 2021-04-09 122.201.21.99

Tsergiin huuliin daguu hatuu aega hemjee avahgui bol eh ornoo hamgaaldag tsereggui bolj mongoliin tserguud anarhizm dur zorgooroo aashildag zam ruu shiljih ni

Avatar

Салбарын сайдуудыг огцруул 2021-04-09 192.82.73.104

САЛБАР ХАРИУЦСАН САЙДУУДЫГ НЬ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭ ОГЦРУУЛ.

Avatar

Зочин 2021-04-09 150.129.140.23

АРДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ДАРЛААД БАЙВАЛ ЭРГЭЭД ТА НАРТАЙ ТООЦОО БОДДОГ ЮМ БАЙГАА БИЗДЭЭ. ӨМӨӨРЧ БАЙГАА БИШ. ДЭЭР ДООРГҮЙ ӨӨРСДӨӨСӨӨ АЛДААГ ХАЙ!

Avatar

Зочин 2021-04-09 139.5.219.64

Eh orny manaan deer uu? Aluulsan zaluu darga ardyn huuhed bish yum uu?

Avatar

ш** 2021-04-09 202.126.89.143

Архичин хүүр байсан

Avatar

/*-*/ 2021-04-09 49.0.142.40

Энэ цэрэг арми чинь яацарчаад байгаа юм бэ, сүүлийн үед тийм их дэглэлт дарамт нүүрлэчихээд байгаа юмуу хаашаа юм бэ

Avatar

Зочин 2021-04-09 158.208.192.248

НОМХОН ЗОГСОЖ БАЙГААД ЗОДУУЛЖ ҮХЭХ ЭСВЭЛ НАСАН ТУРШДАА ТАХИР ТАТУУ БОЛЖ БАЙСНААС ТЭНЭГ Л БИШ БОЛ ӨРСӨЖ НУХААД ХЭД ХОНОГ ИЛҮҮ АМЬДРАХ НЬ ЗӨВ ШИЙДВЭР ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-04-09 122.201.31.149

Iim mal p***a nar bgad bhaar chine iimerhuu uildel garalgui yahawde

Avatar

b** tenegt 2021-04-09 172.58.140.47

b** tenegt cham shig yumnuud ingej mangartdag yum

Avatar

Зочин 2021-04-09 202.55.188.106

Чи мэдрэлээ үзүүл ийм цэргүүдээр яах юм.Үүрэг гүйцэтгэх чадваргүй шалчиисан нялх юмнууд ганц шанаа даахгүй ухамсаргүй юмнуудыг юунд өмөөрдөг байнааа.Даргаа алж байгаа юм чинь чамтай тааралдвал шууд нухна шд.цэргийн тангараг өргөөд няцсан учир эх ороноосоо урвасан зүйл ангиар шууд цаазаар авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-04-09 202.126.89.143

Чамайг л цаазлах хэрэгтэй

Avatar

hmmm 2021-04-09 202.9.46.121

Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.

Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангар

Avatar

Зочин 2021-04-09 202.126.89.199

Одоо ХЗСайд Нямббатар хариуцлага хүлээж огцорч дээ

Avatar

Зочин 2021-04-09 172.58.140.47

Huuhdee humuujuulchiheed hutsaarai

Avatar

Зочин 2021-04-09 66.181.185.46

МАН н ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН ХОЁР ЗАЛУУ ХАЛАГЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ХЭРЭГЭЭР НЭГ НЬ САНАА СЭТГЭЛ НЬ ХҮЧТЭЙ ЦОЧИРДООД БАЛИУС ӨВӨРТӨЛЖ ОЧООД НӨГӨӨ ЗАЛУУ ГИШҮҮНЭЭ АЛЧИХААД ЦААЗЛУУЛСАН БИЗ ДЭЭ , ТЭГЭЭД АЛУУЛСАН ЗАЛУУГИЙН АХ НЬ УУЛ УУРХАЙН САЙД БОЛЖ ШАГНУУЛААД ЯАЛАА УЛС ТӨРӨӨ ГЭЖ .

Avatar

Зочин 2021-04-09 172.118.194.111

Одоо зодуулж үхсэнээс өрсөөд шаасан нь дээр гэж боддог болж дээ

Avatar

Зочин 2021-04-09 139.5.219.64

Yamar ch humuujil bolovsrol hatuujil hun chanar alga!!!

Avatar

х** 2021-04-09 202.126.89.143

ш** пиздүк

Avatar

zoch 2021-04-09 202.126.89.131

zoduulj baisnaas
buudtsan ni deer shd
teneg hun l zoduulna

Avatar

Зочин 2021-04-09 66.181.176.68

Эргүү боловсролгүй Хүрэлсүх, Бэрс төгссөн хулхи Харвард Оюун-Эрдэнэ-гээ шүтээл бай та нар удахгүй Хойд Солонгос, Венесуэл шиг болно баяр хүргэе кккк

Avatar

zochin 2021-04-09 192.82.65.103

согтуу салаан дарга нь цэргүүдээ дэглэх гэж байгаад өөрөө буудуулаа биз. Арми, хилийн цэргийнхэн архичин, дэглэгч, а.луурчин офицерууддаа арга хэмжээ авахгүй болохоор эгэл цэргүүд бослого гаргаж өөрсдөө тэмцэж эхэллээ дэ. тэр салаан дарга яавч зүгээр байгаагүй, цэргүүдээ дэглэдэг архичин байсан нь тодорхой. тэр салаан дарга цэргүүдийнхээ тэвчээрийг барсан нь тодорхой байна.

Avatar

Зочин 2021-04-09 172.58.140.47

Soliorood baigaarai

Avatar

bolor tsom 2021-04-09 126.255.0.54

darag ni vhengvvt sain barag bolor tsomd orson maygiin ym bichin ardiin huuhed olnooroo vhvvl bvgdeeree yaduu ailiin bolowsrolgui ger bvliin hvmvvjilgvi guilgachid bsn gej bichdeg haanhiin yos we en odo

Avatar

Зочин 2021-04-09 192.82.74.252

чи юу мэддэг гэж ингэж санаан зоргоор бурж байгаа юм

Avatar

Зочин 2021-04-09 202.55.188.106

Чи мэдрэлээ үзүүл ийм цэргүүдээр яах юм.Үүрэг гүйцэтгэх чадваргүй шалчиисан нялх юмнууд ганц шанаа даахгүй ухамсаргүй юмнуудыг юунд өмөөрдөг байнааа.Даргаа алж байгаа юм чинь чамтай тааралдвал шууд нухна шд.цэргийн тангараг өргөөд няцсан учир эх ороноосоо урвасан зүйл ангиар шууд цаазаар авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-04-09 43.242.243.43

Одоогийн зарим залуусын хүмүүжил 0, үнэт зүйлс үгүй, ямар ч байсан байгалийн жамаараа л өсөж байгаа. Үүнд гэр бүл хамгийн ихээр буруутай.

Avatar

Зочин 2021-04-09 64.119.20.66

их л өсөрхөждээ хүнд удаа дараа гар хүрээд дарамтлаад бвл эргээд өөр дээр нь буунаа гэж үг бий шүү

Avatar

Зочин 2021-04-09 135.125.132.42

Иймэрхүү нуснууд дайн болвол хамгийн түрүүнд урвана даа. Юун эх орноо хамгаалах. Газар дээр нь буудаж бусад оркуудад сургамж болгох хэрэгтэй. Дэглэлээ гээд хүн буудаж болно гэсэн үг биш.

Avatar

Зочин 2021-04-09 172.118.194.111

Салаавч *л минь зодоод байвал өрсөөд алж л таарна

Avatar

Гансүх 2021-04-09 103.57.95.240

Хүүхүүдийн боловсролд багаас нь анхаарах цаг аль хэдийн болжээ цэцэрлэгийн багш бага ангийн багш нарийг маш сайн сурлагатай хүмүүжилтэй хүмүүсээр нэн даруй хангаж цалин урамшуулалийг нь хантал гаргаж өгөө юун хуульч эдийн засагч төрийн албан хаагч тэд нараас хэд дахин өндөр цалин орон сууц өг

Avatar

U 2021-04-09 89.14.183.78

Dargad ni l buruutai höörhll huuhduud yamar olig baihav deerelhej deglej bsanaas l bz

Avatar

Зочин 2021-04-09 66.181.179.141

ОДОО ЭНЭ ХОЁР ЧАЦГЫГ АРДЫН БААТАР БОЛГОНО БИЗ.

Avatar

Зочин 2021-04-09 172.58.140.47

Agnaj namnana

Avatar

Зочин 2021-04-09 202.55.188.106

тэртэй тэргүй нисдэг тэргээр дээрээс нь шүршээд дуусгана за.больж муу 2 урвагч тангаргаасаа няцагчыг шүүрэн шанага болго.

Avatar

Зочин 2021-04-09 51.158.121.226

Монгол батлан хамгаалахын үзэл баримтлал,хуулиуд,Оросын хавсарга болж Хятадтай нутгаа өгөн байлдах зохион байгуулалтаа өөрчлөхгүй бол дэх ярга армид устахгүй.Үүнийг ерөнхийлөгч УИХ ерөнхийн сайд батлан хамгаалахын сайд гардаж хийх ёстой.

Avatar

Zochin 2021-04-09 192.82.65.103

согтуу салаан дарга нь цэргүүдээ дэглэх гэж байгаад өөрөө буудуулаа биз. Арми, хилийн цэргийнхэн архичин, дэглэгч, а.луурчин офтцерууддаа арга хэмжээ авахгүй болохоор эгэл цэргүүд бослого гаргаж өөрсдөө тэмцэж эхэллээ дэ. тэр салаан дарга яавч зүгээр байгаагүй, цэргүүдээ дэглэдэг архичин байсан нь тодорхой.

Avatar

zochin 2021-04-09 192.82.65.103

тэр салаан дарга цэтгүүдийнхээ тэвчээрийг барсан нь тодорхой байна.

Avatar

Цээж том ... 2021-04-09 122.201.24.123

Дээр үед цэрэгт сурлага сайтай, тэргүүний сурагчид алба хааж, цэргийн сургуульд сурдаг байсан. Одоо эцэггүй өссөн цээж том оркууд, эхгүй өссөн бөгц том хүүхэнүүд цэргийн алба хааж байна.

Avatar

z**l tsaashaa 2021-04-09 66.181.188.231

Bitgii hutsoo g*** min Zugeer baihad n buudahuu ????

Avatar

Зочин 2021-04-09 202.9.46.234

Энэ ардын арми Цагдаа шиг мэргэжлийн байгууллага болоо

Avatar

Зочин 2021-04-09 66.181.161.54

Цагдаад нь б** байдаггүй юм өө.

Avatar

Зочин 2021-04-09 66.181.179.153

Хувь хүний ухамсар хүмүүжил юм бна даа,хүн а**а гэдэг ямар хүмүүс байх нь тодорхой.

Avatar

Зочин 2021-04-09 51.158.121.226

Төөрөгдөл. Мэдээж хувь хүмүүсийн үүрэг бүх юманд байгаа.Гэхдээ л Оросуудын Монголд авчирсан дэг Монголын зэвсэгт хүчний хуулиуд,зохион байгуулалттай холбоотой.

Avatar

Зочин 2021-04-09 66.181.185.46

ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ УВС АЙМАГТ ДАРГАДАА ЗОДУУЛААД ОРГОСОН ЦЭРГИЙГ ХИЛ ХАМГААЛАХЫН УДИРДЛАГУУД НЬ МАНАЙ ОФИЦЕРИЙГ ТЭР ЦЭРЭГ ГҮТГЭЖ БАЙНА ГЭЖ БИЛЭЭ ЦЭРЭГ НЬ ХААНАХЫН Ч ЦЭРЭГ ЮМ .

Avatar

Зочин 2021-04-09 178.132.3.8

Юм л бол ху-жаа э****з увс дөрвөд гэж харааж байдаг буриад та архичин төрлүүдээ Монголд багтах газаргүй болгож байгаа гэдгээ мэдэж байгаа байлгүй дээ.Оросууд чинь явчихсан.

Avatar

Зочин 2021-04-09 192.82.89.185

Юугаа хуцаад байгаа н**ш вэ чи!

Avatar

Zochin 2021-04-09 202.9.47.5

Odoogiin zaluuchuudtai arai ooroor haritsaj bhgui bol bolohgui bolson bnlee,urdniih shig ain emeen,ah zah geh oilgolt ugui bolson,mash ih huvia hicheegch narig bid oorsdoo l humuujuulsen bna

Avatar

Зочин 2021-04-09 202.21.108.28

Тийм байна лээ, хүний тусыг ч ойлгодгүй хариу барих тэнхэлгүй өчүүхэн амиа бодож өнөө маргаашаа ч бодох чадалгүй ойворгон залуус их олширсон байна лээ. Яаж амиа тээж явдын бүү мэд. Эхнэр авбал эхнэртээ гологдох нөхөрлбөл найзууддаа гологдох өчүүхэн амиа хичээгч, ховч залуус цэрэгт очоод илт ГОЛОГДОЖ байна.

Avatar

Зочин 2021-04-09 103.212.116.53

уржигдар гэр хорооллын 19-21 насны 3 залуу ямар ч амны хаалтгүй шал согтуу явж бсан. Явж бга машинуудын өмнүүр орж гар хөлөө сарвалзуулаад мөрөөрөө явж байсан гэмгүй хүмүүс гай болох гээд их далчигнаж байсан даа. Тийм юмнууд цэрэгт явбал даргынхаа үгэнд орох уу?!

Avatar

АРАЙ Ч ДЭЭ 2021-04-09 202.131.249.14

ОДОО ХИЛ ХАМГААЛАХЫН УДИРДЛАГУУД ЗҮГЭЭР ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ, ДАРАМТ ШАХАЛТ ЭНЭ ЖААХАН ЗАЛУУСЫГ ИЙМ ЮМ ХИЙХЭД ХҮРГЭСЭН БАЙГАА Ш ДЭЭ, ШУУД ОГЦРООД ШАЛГУУЛАХ НЬ ШУДАРГА ЁСОНД НИЙЦНЭ, ТЭР ЗАЛУУСЫГ ХУРДАН БАРЬЖ ШАЛТГААН НӨХЦЛИЙГ НЬ ТОГТОО, БАРИХ НЭРЭЭР АМЬ ХОХИРООХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ САНАГДАЖ БАЙНА, АМЖИЛТ, ОГЦОР

Avatar

Зочин 2021-04-09 172.58.140.47

Huuhdee humuujuul hulgaichaa

Avatar

Зочин 2021-04-09 103.212.116.53

цэргийн албыг цэцэрлэг шиг бодсон харанхуй юмнууд даврах нь ээ. Арми бол арми ш дээ. Ямар янзын юмнууд цэрэгт явдаг болоо вэ?

Avatar

/*-*/ 2021-04-09 49.0.142.40

Хөдөөний харанхуй оорк мал бисдаанууд явдаг болсон

Avatar

Зочин 2021-04-09 122.201.22.21

Хөдөөнийхөн гэж ярьдаг хүмүүст үнэн дургүй хүрдэг .Ингэж ялгаварлаж ярьдаас хэрэг их гардаг байх .

Avatar

Зочин 2021-04-09 66.181.185.46

PUBG ТОГЛООМЧИД

Avatar

Zochin 2021-04-09 192.82.65.103

Генералуудад арга хэмжээ авахгүй болохоор цэргүүд өөрсдөө тэмцэж эхэллээ

Avatar

Зочин 2021-04-09 103.212.116.53

юу хуцаад бга мал вэ, чи. Цэргийн утга учрыг ойлгоогүй оркууд хээрийн сургуулилатаас л шантраа биз? хүн буудаж алж бга малнууд ямар хүмүүс гэдэг нь ойлгомжтой.

Avatar

Зочин 2021-04-09 103.212.116.53

уржигдар гэр хорооллын 19-21 насны 3 залуу ямар ч амны хаалтгүй шал согтуу явж бсан. Явж бга машинуудын өмнүүр орж гар хөлөө сарвалзуулаад мөрөөрөө явж байсан гэмгүй хүмүүс гай болох гээд их далчигнаж байсан даа. Тийм юмнууд цэрэгт явбал даргынхаа үгэнд орох уу?!

Avatar

Өвгөн Балдан 2021-04-09 122.201.21.67

Хил дээрээ байхгүй энэ хоёр хаачих гэж байгаа юм бол… Одооны цэрэг арми нэг иймэрхүү л байна даа генералуудаа. ХЗДХ-ийн сайдаа. Хөл нүцгэн хүүхэн дээр засгийн газар огцорч байсан, харин ЭХ орноосоо урвасан хэрэг дээр ИХ хурал ОГЦРОХ ч багадна.

Avatar

Зочин 2021-04-09 122.201.22.21

Юм болгон дээр огцор гэдэг чинь эх орноо самрах л санаархал.

Avatar

Зочин 2021-04-09 43.228.131.110

Арчаагүй мангар бацаанууд арай л даварч байна.

Avatar

Зочин 2021-04-09 202.126.89.143

а**х уу одоо та

Avatar

tsereg 2021-04-09 202.126.89.81

lebraluud odoo hunii erh yariach.Darga ch bas hun shuu

Avatar

Зочин 2021-04-09 202.179.15.3

НЯМБААТАР ОГЦОР ОГЦОР ЮУ Ч МЭДЭХГҮЙ НЯМДОРЖИЙН ТАВИУЛ

Avatar

Зочин 2021-04-09 66.181.161.58

Хилийн цэрэг Хууль зүнй яаманд харьяалагддаг. Нямбаатар сайд огцор

Avatar

зочин 2021-04-09 202.131.233.190

Сэргэлэн одоо гишүүний ажлаа хий. Хилийн цэргийн ажил руу орохоо боль, тэр тэтгэвэрийн генерал, халаас нэгтэй хурандаа нарын шахаасаа тат. Гор нь нэг ийм л байна ш дээ.

Avatar

Зочин 2021-04-09 202.21.108.28

ХХЕГ, ХЗЯ ны удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж хичнээн цэрэг эрс эрүүл мэнд, амь насаараа хохиров?

Avatar

Зочин 2021-04-09 66.181.183.145

Янз бүрийн кино хийгээд байсан юм тэрнээс болсон

Avatar

Зочин 2021-04-09 122.201.22.21

Юу үнэн тэр үнэн

Avatar

Ш 2021-04-09 66.181.161.19

Генералуудад арга хэмжээ авахгүй болохоор цэргүүд өөрсдөө тэмцэж эхэллээ

Avatar

МӨӨГИЙ 2021-04-09 86.106.74.181

КОМПЮТЕР ТОГЛООМОНД ДОНТОГЧИДЫН ЭРИН ЭХЭЛЖ "АМИЛАНА" НИЙСЭЭД ЗУГТАНА₮ ГЭЧИХСЭН ЯВААА ДАА ХӨӨРХИЙ

Avatar

Зочин 2021-04-09 192.82.74.252

хөдөөний оркууд шд

Avatar

Үнэн 2021-04-09 202.55.188.85

Жанжин дарга энэ л үнэнийг хэлээд олны ад болсондоо. Одоо зарим нэг хүмүүсийн оройруу орох байлгүй дээ.

Avatar

зочин 2021-04-09 64.119.26.227

яг үнээн ямар эх,эцэг байна хүүхдүүд нь тийм л байдаг өөдгүй муу сайн эцэг,эхийн хүүхдүүд өөдгүй л байна.

Avatar

Зочин 2021-04-09 66.181.188.146

Хилийн цэрэг хууль зүйн яамны харьяа шүү

Avatar

Zochin 2021-04-09 147.161.192.81

Хүмүүжлийн доголдолтой эцэг эх нь ч дийлэхээ байсан улсуудыг хэн ч яаж ч хүмүүжүүлж чадахгүй. Цэргийн албанд хамгийн шилдэгүүдийг нь авдаг болсон цагт асуудлууд шийдэгдэнэ. Муусайн юмнууд алба хаасан нэр зүүгээд юу ч өөрчлөгдөхгүй.

Avatar

Зочин 2021-04-09 202.179.21.203

Цэргийн албыг 3 жил болгож жинхэнэ армитай болрх ёстой.Оросоос 1 сая дандаа гар пулёметь 1 сая онгоц пуужин сөнөөгч Стингер зэвсэглэлээр ардын армиа зэвсэглэх ёстой.х***а иргэдэд тавих хяналтыг сайжруулж НАХЯг сэргээн байгуулах ёстой зайлшгүй шаардлага тулгараад бна.

Avatar

mgl 2021-04-09 192.82.73.247

deglehdee zuv argaar deglemeer baina.

Avatar

Зочин 2021-04-09 66.181.161.60

Цэргийн дүрэм хуулиар тогтоосон дэг журам ..цэргийн дүрмээр амьдрана гэдэг босох суух.харьцах унтах.идэж уух бүгд хязгаартай дүрмээр зохицуулагдаад ирхээр хувь хүнд дарамт ачаалал болж ирдэг үүнээс болж хоорондын харьцаанд зөрчил үүсдэгЭнд тэндээс ирсэн янз бүрийн харцьаатай олон эрчүүд тэгээд б** зэвсэгтэй хартцаж бга олон залуучуудыг чанга шаардлага командаар гуйж биш захирч л харьцана энэ бол дарамт ийм дарамт шахалтыг даваад гарах л ёстой .асуудал буруу харьцсан харьцааны зөрчил

Avatar

HURELSUH HURANDAA 2021-04-09 64.119.16.124

ter unenii ortoi shuu odoonii zaluuchuud setgeliin hatgui bolson joohon yumand l gulug bolj bdag. ali shanaa avahiig ter gedeg yum. aavaasaa shanaa avj uzeegui goojuuruud l tegdeg yum

Avatar

1 2021-04-09 202.131.225.197

shanaa avah yostoi yu? Shanaagaar bish tolgoigoor udirdah yostoi shdee 21-r zuund.

Avatar

иргэн 2021-04-09 124.158.84.101

Батлан Хамгаалахын удирдлагыг БҮРЭН ЦЭВЭРЛЭХ хэрэгтэй болсоны ээлжит сануулга !!!!!!!!

Avatar

Erguu aalz 2021-04-09 64.119.16.222

Malaa hil hamgaalah chine huuli zuin yamand haryatai. Erguu pizdaalzagana mine ulin huzahaasaa omno tsudalgaa hii

Avatar

Зочин 2021-04-09 202.126.89.199

Энэ ХХЕГ ХЗЯаманд Нямбаатарт харьяалагддаг

Avatar

Зочин 2021-04-09 103.26.195.152

Бух юм ар гэрийн хумуужлээс эхлэлтэй. Мянга дээд удирдлага солиод нэмэргуй. Тоглоомонд донтсон видео тоглоомон дээр хун алж тоглосоор байгаад амьдрал дээр хун а**х юу ч биш санагддаг болцон хумуусийг л аав ээж нар бий болгож байна. Цэрэгт очоод хумуужчих байх гэж горьдож явуулдаг яг цаг дээрээ ногоодуул нь хийх естойгоо ч хийж чадахгуй шаардлага тавихаар даргыгаа бууддаг. Эцэг эхчууд оорсноо эхлээд хуухдуудээ зов хумуужуул. Дараа нь арми руу дайр.

Avatar

Зочин 2021-04-09 202.126.89.27

Монголын залуучууд бүгдээрээ ийм болсон тул 1000 дарга солиод өөрчлөгдөхгүй.

Avatar

Corona bayrlaj baigaadaa 2021-04-09 202.55.191.130

HUE s** MINII OCHII GEED OCHOO YU NERTEEGEER N BUH ZALUUCHUUDIIG TGD ALCHAACH HAR ALAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж