"Оргосон цэргүүд биедээ 45 сумтай яваа нь тогтоогдсон"

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

"Оргосон цэргүүд биедээ 45 сумтай яваа нь тогтоогдсон"

"Оргосон цэргүүд биедээ 45 сумтай яваа нь тогтоогдсон"

НЭМЭЛТ: 11.20 ЦАГ

Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр (2021.04.09/ даргаа хөнөөж, зугтсан цэргүүдийн талаар цаг үеийн мэдээлэл өглөө.

ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.ЛХАЧИНЖАВ:

-Хил дээр алба хааж буй цэргүүд биедээ байнга галт зэвсэгтэй явдаг. Нэг цэрэгт 25 сум ногддог. Оргосон цэргүүд биедээ 45 сумтай яваа нь тогтоогдоод байна. Цэргүүд харуулын даргын аминд хүрэх болсон шалтгаан нь урьдчилсан байдлаар дарамт шахалтаас болоогүй. Харин ар гэрийн хүмүүжлээс шалтгаалсан байхыг ч үгүйсгэхгүй. Оргосон цэргийн нэг болох, Ховд аймгийн Чандмань сумын харъяат Х нь ам бүл дөрвүүлээ, М нь ам бүл тавуулаа амьдардаг байсан. Өнгөрсөн оны намар татагдсан 19 настай цэргүүд. Залуус өргөсөн тангаргаасаа няцаж, ийм үйлдэл гаргасанд харамсч байна.

Амиа алдсан харуулын дарга 34 настай, шилдэг албан хаагчдын нэг байсан. Ам бүл гурвуулаа амьдардаг. Цэргүүдтэй найрсаг харилцдаг, шүлэг уншиж өгдөг, яруу найргийн уралдаанд тэргүүн байр эзэлж байсан юм. Бид сүүлийн 10 жилийн хугацаанд түр болон хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бус харьцдаг асуудлыг таслан зогсоосон. Цэрэг өшиглөж, дээрэлхсэн л бол үүрэгт албаас нь чөлөөлөх зохицуулалттай. Сүүлийн үед гарч буй асуудалтай холбогдуулан цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь уулзуулж байна. Тухайн цэргүүдийн толгойд юу бодогдож, өргөсөн тангаргаасаа яагаад няцсан талаар хэлэхэд эрт байна.

ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав мэдээлэл хийж байна

Даргаа хөнөөсөн цэргүүдийн хэргийн талаар ХХЕГ-аас мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, April 8, 2021

 

ДАРГАА ХӨНӨӨСӨН ЦЭРГҮҮДИЙГ НИСДЭГ ТЭРГЭЭР ХАЙЖ БАЙНА

НЭМЭЛТ: 10:15 ЦАГ

ХХЕГ-аас авсан мэдээгээр Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байраа орхин оргожээ.

Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр газар дээр нь шуурхай очиж ажиллаж байна. Мөн аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид оргосон цэргүүдийн мөрөөр нь мөрдөн ажиллаж байна.

Харуулын дарга, ахлах ахлагч Г нь хилийн харуулд дөрвөн хугацаат цэргийн алба хаагчийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр  хугацаат цэргийн хоёр алба хаагч нь хилийн манаанаас харуулын байранд эргэн ирээд даргаа буудан хороогоод оргосон байна. Хилийн харуулд хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Д, Т нар хилийн салбарын зүг зугтаж, энэ хэргийн талаар мэдээлжээ.

Оргосон байлдагч Х, М нар нь айлын мотоцикл дээрэмдэж, зугтаж яваа бөгөөд цагдаа, тагнуул, Хил хамгаалах байгууллагаас томилогдсон бүлэг дээрх хугацаат цэргийн алба хаагчдыг мөрөөр нь мөрдөж байна гэжээ.


ХОЁР ЦЭРЭГ ХАРУУЛЫН ДАРГАА БУУДАН ХӨНӨӨГӨӨД ЗУГТЖЭЭ

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч өчигдөр (2021.04.08) 18.00 цагийн үед харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтжээ. Хэргийн талаар тодруулбал, 19 настай М, Х нар нь харуулын дарга 34 настай Г-г АКА буугаар олон удаа буудаж хөнөөсөн байна. Хэрэг гарсан харуулын цэг хилийн заставаасаа 20 километрийн зайтай аж.

Дээрх хоёр цэрэг нь галт зэвсэгтэй, ойрын айлаас мотоцикл хулгайлан зугтсан байна. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийнэ гэж мэдээллээ.

Дашрамд дурдахад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, хүнийг алах үйлдэл хийсэн бол 1-5 жил хорих ялаар шийтгэнэ гэж заажээ. Тодруулбал, уг зүйлд зааснаар өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар дараах шалтгаанаар хүний амыг хөнөөсөн бол найман жилээс 20 жил хүртэлх хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж