С.Баярцогт нарын гомдлыг энэ сарын 16-нд хянан хэлэлцэнэ | News.MN

С.Баярцогт нарын гомдлыг энэ сарын 16-нд хянан хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.09-нд нийтлэгдсэн

С.Баярцогт нарын гомдлыг энэ сарын 16-нд хянан хэлэлцэнэ

С.Баярцогт нарын гомдлыг энэ сарын 16-нд хянан хэлэлцэнэ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н захирал асан Д.Ганболд, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүх энэ сарын 16-ны өдөр хянан хэлэлцэхээр товложээ.

Одоогоос дөрвөн сарын өмнө тэдэнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн. Анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард шүүгдэгч С.Баярцогтыг

-2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үедээ албаны эрх мэдлээ ашиглан эхнэрийнхээ хувь эзэмшдэг компанийг “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулж, орлого олох боломж бүрдүүлэн, улсад хохирол учруулсан.

-"Айвенхоу майнз” компанийн 150 мянган ширхэг хувьцааг мэдээлэлд ойр байх эрх мэдлээ ашиглан худалдан авч, гэрээ байгуулагдсаны дараа буюу 2010 оны дөрөвдүгээр сард олон улсын хөрөнгийн зах дээр уг хувьцааны ханш өсмөгц буцаан борлуулж, 1.3 сая гаруй ам.долларын ашиг олсноосоо 1.2 саяыг нь Швейцарын банкаар дамжуулан оффшор бүсээс “Голомт” банкинд шилжүүлэн байршуулж мөнгө угаасан,

-2008-2012 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна Нүхтэд 853 сая шахам төгрөгөөр үнэлэгдэх хаус авснаа өөр хүний нэр дээр бүртгүүлж, хөрөнгөө нуусан,

-Зайсангийн “Белла веста” хотхонд 1.1 болон 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, авто зогсоолууд худалдан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасч, 10 жил хорих ял оноон, дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасч, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг “Оюутолгой” ХХК-ийн улсад төлөх татварын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан гэм буруутай гэж үзэн, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цар тахалтай холбоотойгоор шүүх хурлын оролцогчдыг нэг танхимд байлгахгүй, онлайнаар хэлэлцсэн бөгөөд шүүгдэгч таван хүн ШШГЕГ-ын харъяа хорих 409 дүгээр ангиас, прокурорууд болон өмгөөлөгч нар нь Давж заалдах шатны шүүхийн байранд гаргасан тусгай өрөөнүүдээс гаргаж буй гомдол, үндэслэлээ тайлбарласан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон бол С.Баярцогтын хууль бусаар олсон хөрөнгийг хураах ялыг нь хэвээр үлдээсэн билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баатар 2021-04-09 202.126.89.143

Баатар юмдаа. МАН аьилгачдын хажууд

Avatar

Зочин 2021-04-09 66.181.185.46

Өдөр бүр нэг сая $ алдаад байна гэж шаасаар байгаад гэрээ байгуулж авилгалаар хэдэн ногоон олж авч Америкт байшингийн наймаа хийх санаатай байсан ерөнхий сайдтай бас авилгалын мөнгө авсан баримтан дээрээ Хятадын монголын Баярцогт гэж гарын үсэгээ зурдаг сангын сайдтай өрөвдөлтэй таарсан ард түмэн дээ бид ч одоо ч бас маллуулсаар

Avatar

Зочин 2021-04-09 150.129.141.147

Жанхуу Сингапурт нуусан ОВШООРОО, Америкт нуусан хаусуудаа оруулж ирээд нэг саяаа тараагаач хувхай худалч, хулгайч, луйварчин, Оросын бууны нохой, урвагчаа.

Avatar

Зочин 2021-04-09 203.91.115.53

Та нар ядаж энэ Да, Бямбасайхан нарыг суллачих. 24 оны сонгуулиар том оноо авна шүү.

Avatar

Зочин 2021-04-09 124.158.96.239

Эд нарынхаа буянд Оюутолгойгоос иргэн бүр 300.000 төгрөг авч байна. Одоо эднийгээ шоронгоос гаргах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-04-09 150.129.141.147

Жанхуугийн хонгилийн оцогоногчид эзнээсээ даалгавраа хүлээгээд байж байгаа биз. Бузрууд удахгүй хийсэн лайгаа үүрнээ та нар Жонхуутайгаа хамт.

Avatar

МӨӨГИЙ 2021-04-09 86.106.74.181

ӨӨРӨӨ ХУВЬЦАА ЭЗЭМШЭЭД ТЭРЭНДЭЭ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ГЭРЭЭГ ӨӨРӨӨ ХИЙСЭН НЬ УЛСЫН ЭСРЭГ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ АЖИЛСАН НЬ БАТАЛГАА . ОФФШОРТ МӨНГӨӨ НУУСАН НЬ НОТОЛГООТОЙ.ХЯТАД ХҮН ГЭЖ ДАНСАА НЭЭЛГЭСЭН НЬ БАРИМТТАЙ ГЭНЭТ ОГЦОМ БАЯЖСАН НЬ ҮНЭН, АВИЛГААР ЯЛАХГҮЙ БОЛ НЭМЭРГҮЙ

Avatar

иргэн 2021-04-09 202.126.88.178

эд нарын бгайгаас бид олон олон 300000 гаа алджээ. хайран цаг хугацаа хайран баялаг минь

Avatar

Зочин 2021-04-09 202.126.89.216

Оюутолгой гэрээ хийгсдийг С.Баяр С.Баярцогт нарыг буудан алсанч багадна

Avatar

Irgen 2021-04-09 64.119.17.67

300 myangaa bitgii avaarai chi muu mal.

Avatar

Dfasdff 2021-04-09 66.181.161.103

300-xan myang. Ug ni sar bur saya-g avaxbolomj bsam yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж