Хүйтний хөндий-Арвайхээрийн замын засварыг энэ сард эхлүүлнэ | News.MN

Хүйтний хөндий-Арвайхээрийн замын засварыг энэ сард эхлүүлнэ

Хүйтний хөндий-Арвайхээрийн замын засварыг энэ сард эхлүүлнэ

Хүйтний хөндий-Арвайхээрийн замын засварыг энэ сард эхлүүлнэ

Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн авто замын их засварын ажлыг энэ сарын 20-нд эхлүүлэхээр болжээ. Энэ нь баруун аймгууд руу явах гол чиглэлийн авто замын сүлжээний нэг хэсэг юм.

Монгол Улсын Засгийн газар, АХБ хооронд 2019 оны есдүгээр сарын 13-нд байгуулсан МОН-3786 зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их засварын ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийн үйл ажиллагааг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Гүйцэтгэгчээр “Эйч кэй би интернэйшнл холдинг” ХХК шалгарч зам барилгын ажлын гүйцэтгэх 13.97 сая ам.долларын өртөг бүхий гэрээг энэ оны гуравдугаар сарын 31-нд байгуулжээ. Зам барилгын ажлыг 24 сар гүйцэтгэж ашиглалтад оруулах юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-09 66.181.185.46

УНТАХ УУ АЖИЛДАА ЯВАХ УУ? ЗА ЗА АЖИЛ ДЭЭРЭЭ ОЧООД УНТАЯ ГЭНЭ ЭЭ !

Avatar

Зочин 2021-04-09 66.181.186.159

60 ч хурэхгуй км замыг 24 сар хийнэ гэнэ, амрангаа ажиллах юм байх даа, зайлуул

Avatar

Зочин 2021-04-09 103.229.120.100

Арай дэндүү удаан юмаа. Хүчин чадал нь хүрэхгүй газар өгчихсөн юм байхдаа. Болохгүй бол 3-4 н Компанид өгөөд 1ээс2 сарын дотор дуусгах хэрэгтэй ш дээ.

Avatar

Зочин 2021-04-09 66.181.181.154

60 ХАН КМ-ИЙГ 2 ЖИЛ ХИЙХ НЬ АРАЙ Л ДЭНДҮҮ УДААН ЮМ БИШ ҮҮ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж