Хамгийн урт хумстай эмэгтэй 30 жилийн дараа хумсаа авхуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

Хамгийн урт хумстай эмэгтэй 30 жилийн дараа хумсаа авхуулжээ

Хамгийн урт хумстай эмэгтэй 30 жилийн дараа хумсаа авхуулжээ

АНУ-ын Техас мужийн Хюстон хотын оршин суугч Аяанна Уильямс өнгөрсөн долоо хоногт 30 жил ургуулсан хумсаа авхуулжээ. Энэ үеэр түүний хумсыг хэмжиж үзэхэд долоон метр 32 см урттай болсон байсан бөгөөд хэд хоногийн турш маникюрт сууж, 3-4 шил хумсны лак ашигладаг болсон байжээ.

Тэрбээр 2017 онд дэлхийн хамгийн урт хумстай эмэгтэйгээр тодорч, Гиннесийн номонд бичигдсэн байна. Тухайн үед түүний хумс таван метр 80 см урт байсан бөгөөд маникюр хийлгэхийн тулд 20 цагийн турш хоёр шил хумсны лак ашигладаг байсан гэнэ. Үүнээс хойш түүний рекордыг эвдэх урт хумстай хүн бүртгэгдээгүй аж.

Уильямс Техасын Форт Ворт дахь нэгэн гоо сайхны эмнэлэгт цахилгаан багаж ашиглан мэргэжлийн хүмүүсээр хумсаа авахуулсан байна. Хумсаа авхуулсны  дараа хаалга татахдаа ямар нэг айдасгүй болсондоо баяртай байна хэмээн ярьжээ. Мөн тэр одоо хумсаа 15 см-ээс урт ургуулахгүй байхаар шийджээ. Гиннесийн амжилтыг тогтоосон Уильямсын хумсыг Флоридагийн Орландо дахь музейд тавихаар болсон байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж