2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 1,435,828,213.63 төгрөгийн үнийн дүн бүхий 641,236 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан зочид буудал" ХК (DZG+13.97%) болон "Адуун чулуун" ХК (ADL +10.34%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Силк нэт" ХК (GFG -14.55%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -14.32%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 113,991 ширхэг нэгж эрхийг нийт 31,989,490 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.07 хувиар өсөж, 33898.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,670,445,657,510.53 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ