Ким Жон Ун: БНАСАУ хамгийн хүнд хэцүү үеийг туулж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун: БНАСАУ хамгийн хүнд хэцүү үеийг туулж байна

Ким Жон Ун: БНАСАУ хамгийн хүнд хэцүү үеийг туулж байна

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Пёньянд болсон улс төрийн бага хурлын үеэр намынхаа мянга мянган гишүүдэд хандан “Манай орон хэзээ ч байгаагүй хамгийн хүнд, хэцүү цаг үетэй нүүр тулж байна” хэмээн хүлээн зөвшөөрчээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Ким Жон Ун төрийн жолоог атгасны 10 жилийн ой дөхөж буй. Энэ үед цар тахлаас болж хилээ хаасан нь эртнээс АНУ болон түүний холбоотнуудын тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж, доройтсон эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх шалтгаан болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Ким Жон Ун энэ долоо хоногт Хөдөлмөрчдийн намын үүрүүдийн нарийн бичгийн дарга нарыг цуглуулан хуралдах үедээ “Энэ хүнд хэцүү үед ч гэсэн ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх нь намын гишүүдийн хичээл зүтгэлээс шууд хамаарна” хэмээн хэлжээ.

Тэрбээр АНУ-ын шахалтыг үл харгалзан цөмийн хөтөлбөрөө бэхжүүлэх, нэгдүгээр сард баталсан шинэ таван жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө биелүүлэхийг гишүүддээ уриалав. Уг хурлаас хэдэн сарын өмнө Ким Жон Ун олны өмнө илэн далангүйгээр өмнөх таван жилийн төлөвлөгөө үндсээрээ бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрсөн билээ.

Мягмар гаригийн энэ хурал дээр Ким Жон Ун намын хамгийн жижиг нэгжүүдийг нэн даруй засах шаардлагатай алдаануудыг удаа дараа гаргаж байна хэмээн буруушаажээ. Тус нэгжүүд нь 5-30 гишүүнтэй намын үүрүүд аж.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж