Гар утасны зай таван жил ажиллах боломжтой

Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

Гар утасны зай таван жил ажиллах боломжтой

Гар утасны зай таван жил ажиллах боломжтой

Өдгөө бүх ухаалаг гар утсанд хэрэглэж буй лити-йон зай бол зөвхөн хэрэглэгчдийн тэвчээрийг шалгахаас гадна эдийн засагт хэмнэлт муутай, байгальд хөнөөлтэй зүйл юм. Харин Японы эрдэмтэд энэ асуудалд анхаарлаа хандуулж, шийдлийг нь олоход тун ойртож иржээ.

Технологийн ACS Applied Energy Materials сэтгүүлд хэвлэгдсэн тайлангаас үзвэл, Японы шинжлэх ухаан, технологийн (JAIST) эрдэмтэд лити-йон зайны сул талуудыг анзаарч, шинэ төрлийн, илүү эдийн засагт хэмнэлттэй, байгальд ээлтэй PVDF зай зохион бүтээхээр зорьсон байна.

Үр дүнд нь эрдэмтдийн бүтээсэн зай механикийн хувьд илүү тогтвортойгоос гадна электролитийн хувьд илүү тэсвэртэй учир эдийн засгийн хувьд хэд дахин хэмнэлттэй болжээ.

Судалгааг ахлан гүйцэтгэсэн профессор Нориёши Мацүми “Энгийн зай 500 удаа цэнэглэсний дараа бүтэн хүчин чадлынхаа 35 хувийг алдаж, 65 хувьтай ажиллаж эхэлдэг бол PVDF зай туршилтаар 1700 удаа цэнэглэхэд нийт хүчин чадлынхаа ердөө таван хувийг алдсан. Үүнээс үзвэл, шинэ зайг таван жилийн турш өдөр бүр цэнэглэхэд цэнэгээ бүтэн барьдаг хэвээрээ байх болно. Ийнхүү нэг зайг удаан хугацаанд ашигласнаар хог хаягдлын хэмжээ багасахаас гадна үйлдвэрлэлтэд илүү бага өртөг зарцуулдаг болно” хэмээн тайлбарлажээ.

Гар утасны цэнэг дуусах бол бидний амьдралд үргэлж тулгардаг жижиг хэрнээ чухал асуудлуудын нэг билээ. Та хэчнээн шинэ утасныхаа зайг хайрлан гамнаж хэрэглэлээ ч хэсэг хугацаа өнгөрөхөд өдөрт хоёр цэнэглэхгүй л бол цэнэг нь дуусчихдаг шүү дээ. Тэгвэл ойрын ирээдүйд технологийн дэвшлийн ачаар гар утас бүтэн цэнэгээ таван жил асуудалгүй барьдаг болох бололтой.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж