Байгууллагад халдвар бүртгэгдвэл бүгд гэрээр тусгаарлагдахгүй | News.MN

Байгууллагад халдвар бүртгэгдвэл бүгд гэрээр тусгаарлагдахгүй

COVID-19

Байгууллагад халдвар бүртгэгдвэл бүгд гэрээр тусгаарлагдахгүй

Байгууллагад халдвар бүртгэгдвэл бүгд гэрээр тусгаарлагдахгүй

Нийслэл хотод Covid-19-ийн халдвараар хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр нь тусгаарлан, эмчилж эхлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 2310 иргэн гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна. Харин батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 5185 гэрийн ажиглалтад байгааг нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.  Эмч мэргэжилтнүүд эдгээр иргэдээс давтан шинжилгээг авч байгаа аж.

Сүүлийн үед албан байгууллага хамт олны дунд халдварын тохиолдол батлагдах эрсдэл үүсч байгааг холбогдох албаныхан мэдээлж буй. Албан байгууллага дотор халдварын тохиолдол батлагдсан тохиолдолд хэрхэх талаар НОК-ын Ажиллагааны багийн дарга Б.Одгэрэл “Танай ажлын байранд халдварын тохиолдол батлагдвал айж сандрах зүйл байхгүй. Харин дотооддоо халдвар хамгааллаа илүү сайжруулах хэрэгтэй. Ингэхдээ тухайн батлагдсан иргэнийг гэрт нь хариулах аль эсвэл хүн багатай орчинд хязгаарлалт хийх хэрэгтэй.

Харин батлагдсан тохиолдол гэртээ очсон бол өөрийгөө тусгаарлах шаардлагатай. Үүний дараа тухайн иргэн рүү нийслэлийн Шуурхай штабаас залгаж илүү тодорхой мэдээллүүдийг асуумж судалгаа хэлбэрээр авдаг. Тухайн иргэний асуумж судалгаанаас эрсдэлтэй хүмүүсийг ойрын хавьтлаар тогтоон, программд оруулдаг. Тухайн программд албан байгууллагын мэдээлэл ороогүй тохиолдолд өөрсдийгөө заавал ойрын хавьтал гэж үзэхгүй байж болно.

Өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төвөөс ойрын хавьтал болсон талаар залгаж мэдээлээгүй бол заавал албан байгууллагаараа гэрийн ажиглалтад шилжих шаардлагагүй. Цаашид хэвийн ажиллаж болно гэсэн үг. Харин эрсдэл өндөр ажилчдаа гэрээс нь цахимаар ажиллуулах нь тухайн байгууллагын дотоод зохицуулалттай холбоотой” гэлээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-04-08 202.179.25.22

Халдвар нэгэнт агаар дуслаар нийтлэг тархсан тохиолдолд халдвар судлал гэхээсээ илүүтэй эмнэлгийн тусламжаа шат шатанд нь сайжруулах хэрэгтэй биш үү .Боломжтой нэг нь гэр ,ажлаараа эмчлүүлж л байгаа байх даа.

Avatar

зочин 2021-04-08 202.131.245.69

ажлын зөв оновчтой зохион байгуулалтаар буюу ажил гүйцэтгэх стандартаар бол УОК нь НОК, АОК-оо удирдаж ажиллах ёстой. НОК, АОК нь УОК-т мэдэгдэж байж элдэв ажиллагаа зохион байгуулах ёстой. Нам нэртэй балай юман дотроо солиордог шиг төрийн ажлыг МАН-ынхан самарч байна даа.

Avatar

Зочин 2021-04-08 124.158.81.11

ЭНЭ НОК гэж нэг хэрэггүй газар байна УОК яг эсрэг зүйл ярих юм бараг бие даасан улс шиг л юм хэлээд байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж