Байгууллагад халдвар бүртгэгдвэл бүгд гэрээр тусгаарлагдахгүй

Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Байгууллагад халдвар бүртгэгдвэл бүгд гэрээр тусгаарлагдахгүй

Байгууллагад халдвар бүртгэгдвэл бүгд гэрээр тусгаарлагдахгүй

Нийслэл хотод Covid-19-ийн халдвараар хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр нь тусгаарлан, эмчилж эхлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 2310 иргэн гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна. Харин батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 5185 гэрийн ажиглалтад байгааг нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.  Эмч мэргэжилтнүүд эдгээр иргэдээс давтан шинжилгээг авч байгаа аж.

Сүүлийн үед албан байгууллага хамт олны дунд халдварын тохиолдол батлагдах эрсдэл үүсч байгааг холбогдох албаныхан мэдээлж буй. Албан байгууллага дотор халдварын тохиолдол батлагдсан тохиолдолд хэрхэх талаар НОК-ын Ажиллагааны багийн дарга Б.Одгэрэл “Танай ажлын байранд халдварын тохиолдол батлагдвал айж сандрах зүйл байхгүй. Харин дотооддоо халдвар хамгааллаа илүү сайжруулах хэрэгтэй. Ингэхдээ тухайн батлагдсан иргэнийг гэрт нь хариулах аль эсвэл хүн багатай орчинд хязгаарлалт хийх хэрэгтэй.

Харин батлагдсан тохиолдол гэртээ очсон бол өөрийгөө тусгаарлах шаардлагатай. Үүний дараа тухайн иргэн рүү нийслэлийн Шуурхай штабаас залгаж илүү тодорхой мэдээллүүдийг асуумж судалгаа хэлбэрээр авдаг. Тухайн иргэний асуумж судалгаанаас эрсдэлтэй хүмүүсийг ойрын хавьтлаар тогтоон, программд оруулдаг. Тухайн программд албан байгууллагын мэдээлэл ороогүй тохиолдолд өөрсдийгөө заавал ойрын хавьтал гэж үзэхгүй байж болно.

Өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төвөөс ойрын хавьтал болсон талаар залгаж мэдээлээгүй бол заавал албан байгууллагаараа гэрийн ажиглалтад шилжих шаардлагагүй. Цаашид хэвийн ажиллаж болно гэсэн үг. Харин эрсдэл өндөр ажилчдаа гэрээс нь цахимаар ажиллуулах нь тухайн байгууллагын дотоод зохицуулалттай холбоотой” гэлээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж