Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

“Зууны мэдээ” сонин 2021 оны 4 сарын 08-ны өдрийн №70, 71 дугаартаа “МТ-ийн шатахууны бизнесийг Швейцарын Гленкор авсан уу” гэсэн гарчигтай үндэслэлгүй, худал ташаа мэдээлэл нийтэлж тус компанийн нэр хүндэд ноцтойгоор халдаж, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц алдаа гаргалаа.

“Магнай Трейд” ХХК нь 100 хувь Үндэсний хөрөнгө оруулалттай, салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд чанартай шатахуун, тос тослох материалаар харилцагч, хэрэглэгчиддээ үйлчлэн, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн энэ хүнд цаг үед үйл ажиллагаагаа тасралтгүйгээр, улам  хариуцлагатайгаар үргэлжлүүлэн хэвийн явуулж байна.

“Магнай Трейд” ХХК – ийн хувьд бизнесийн үйл ажиллагаагаа гадаад дотоодын ямар нэгэн хуулийн этгээдэд шилжүүлэх бодлого төлөвлөгөө, яриа хэлэлцээ огтхон ч байхгүй болно. Тодорхой эх сурвалжгүй, гүтгэлгийн шинж чанартай худал мэдээллийг олон нийтэд “Зууны мэдээ” сонин цацаж иргэд, манай харилцагч хамтрагчдын дунд төөрөгдөл үүсгэсэнд гүнээ харамсаж байна.

Үнэн бодит мэдээлэлд үндэслэн бусармаг алдаатай мэдээлэлдээ тайлбар, залруулга гаргахыг “Зууны мэдээ” сониноос шаардаж байна.

 

МАГНАЙ ТРЕЙД ХХК

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж