Улаанбаатар хотод өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд 38795 иргэнийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан байна. Ингэснээр нийслэл хотод 452620 хүн вакцины эхний тунгаа хийлгээд буй юм. Монгол Улсын хэмжээнд нийт 529911 хүнийг Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулаад байна.
Одоогоор 19 аймагт вакцинжуулалтын ажил эхэлсэн бөгөөд хөдөө орон нутгийн 77391 иргэн вакцинаа хийлгэжээ. Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгуудад дархлаажуулалтын явц хамгийн өндөр хувьтай байгаа аж.
“ХЭВРИЙН ДЭГЛЭМТЭЙ, ГЭРЭЭСЭЭ ГАРАХ БОЛОМЖГҮЙ ИРГЭДИЙГ УДАХГҮЙ ДАРХЛААЖУУЛЖ ЭХЭЛНЭ”
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр “Ахмад настан буюу 70-аас дээш насны иргэдийн вакцинд хамрагдалт нэмэгдэж байна. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн байранд ахмадуудад зориулсан дархлаажуулалтын цэгийг тусгайлан нээсэн. Мөн хэвтрийн болон гэрээсээ гарах боломжгүй ахмадуудыг дархлаажуулах ажлыг удахгүй эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Гэхдээ нийт хүн амыг дархлаажуулах ажил өндөр хувьтай болсон үед мэргэжлийн тусгай баг бүрдүүлж, гэрээр байгаа иргэдээ вакцинжуулна” гэв.
Хөдөө орон нутгуудын дархлаажуулалтын явц өчигдөр /2021.04.07/ 19:00 цагийн байдлаар авч үзэхэд,
- Дархан-Уул аймаг- 15920
- Сэлэнгэ аймаг- 13051
- Орхон аймаг- 12381
- Өмнөговь аймаг- 11857
- Дорноговь аймаг- 5534
- Төв аймаг- 4499
- Булган аймаг- 2469
- Сүхбаатар аймаг- 2035
- Хэнтий аймаг- 1562
- Говьсүмбэр аймаг- 1487
- Завхан аймаг- 1457
- Баянхонгор аймаг- 1329
- Архангай аймаг- 1285
- Дундговь аймаг- 897
- Говь-Алтай аймаг- 814
- Өвөрхангай аймаг- 468
- Дорнод аймаг- 126
- Увс аймаг- 119
- Ховд аймаг- нэг иргэнийг тус тус Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулжээ.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ