АмЧам Монгол Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв | News.MN

АмЧам Монгол Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв

АмЧам Монгол Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв

АмЧам Монгол Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-ын “Xөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх тухай” цахим дугуй ширээний уулзалтыг 2021 оны дөрөвдүгээр сарын 6-нд зохион байгууллаа. Xүндэт панелистаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй нар оролцов.

Энэхүү уулзалтад АмЧам-ын гишүүн төлөөлөгчид, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, гадаадын элчин сайдын яамд болон дотоодын яамдын төлөөлөгчид оролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн шинэ заалтууд, ажил олгогч болон ажилчдад ямар ач холбогдолтой болох тухай дэлгэрэнгүй мэдээллийг Ц.Мөнх-Оргил гишүүнээс сонсон, санал бодлоо нээлттэй солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг Их Хуралд өргөн барьсан бөгөөд өмнөх жилүүдэд хэд хэдэн удаа өргөн барьж байсан түүхтэй. Одоогийн мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд баталсан, үүнээс хойш 24 удаа нэмэлтээр өөрчлөлт болон заалтууд оруулж байсан. Тиймээс өнөө үеийн шинэ чиг хандлагагыг тусгах нэн шаардлагатай байгааг тодотгов.

Өргөн барьсан хуулийн төслийн ерөнхий агуулгын талаар, мөн 1999 оноос хойш мөрдөгдөж буй Хөдөлмөрийн хуультай шинэ хуулийн төслийг харьцуулахад ямар заалтууд нэмэлтээр орсон тухай дэлгэрэнгүй танилцууллаа. Тухайлбал, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд, гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэсэн заалт байдаг.

Харин Засгийн газраас боловсруулсан энэ шинэ төсөлд хөдөлмөрийн гэрээг бичгээр болон амаар байгуулах боломжийг тусгасан. Гэрээнд гарын үсэг зурах, бичих ажиллагаанд бус, харин хөдөлмөрийн харилцаа байгааг бодитоор тогтооход илүү анхаарч байна. Түүнчлэн шинэчилсэн хуулийн төслийг 2021 оны зургадугаар сарын эхний хагаст УИХ-аар хэлэлцэж, наадмын өмнө батлагдсан байх болов уу гэж найдаж буйгаа гишүүн илэрхийлэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй өнгөрсөн жилүүдэд Гадаад харилцааны сайдаар ажиллаж, АНУ болон Монгол Улсын харилцаа, хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулсанд мөн УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн даргаар ажиллаж байгаа Ц.Мөнх-Оргил гишүүнд талархал илэрхийллээ.

Өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хамтран хэлэлцэж байгаа нь худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шударга, харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжиж, Монгол, Америкийн Ил тод байдлын гэрээг хэрэгжүүлж буйн илэрхийлэл мөн гэж үзэж байна.

Ноён Мэй хэлэхдээ “Бид ил тод байдлын гэрээн дээр хэдэн жилийн турш шаргуу хамтран ажиллаж, Монгол Улсын өргөн барьж байгаа хуулийн төслүүдийн англи хэл дээрх орчуулгыг гаргаж, хамтрагч талуудад төсөлтэй танилцах мөн үзэл бодлоо солилцох боломжийг гаргаж өгөхийг хүсэж байсан билээ.

Цар тахлын улмаас тулгарч буй эдийн засгийн цохилт, сорилтуудыг даван туулахад мөн бизнес эрхлэгчдийн болон ажилчдын таатай тогтвортой орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах болно. Хөдөлмөрийн асуудлыг хариуцдаг бусад төрийн байгууллагуудтай мөн уулзаж, санал солилцож, цаашдын харилцан сонирхол татсан асуудлаарх харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломж их байна” гэж хэлэв.

Хөдөлмөрийн тухай хууль нь улсын эдийн засаг, олон улсын хөрөнгө оруулалтад асар их нөлөө үзүүлдэг тул хөрөнгө оруулагчдыг Монголд татах зах зээлийн орчныг бүрдүүлэх нь тус улсыг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болгоно гэж АмЧам-ын дарга ноён Жей Лиотта хаалтын үгэндээ хэллээ.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

АмЧам Монгол нь гурван сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн худалдааны танхимын албан ёсны салбар юм.

Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-08 202.179.26.27

амар амар америкаар шууд батлуулах юм байна.. иха хурлын хэдийн хэрэг байгаа юм уу

Avatar

mongol 2021-04-08 122.201.21.99

AmCham sain ajillah heregtei bn daa Hyatad, Oros hoer mongol ulsiig hugjuulehgui yaduu chigeer ni, bas heniigch oruulahgui bugluu nutag bailgahiig hicheej bn Hyataduud ni yanz buriin shaltag toochood l baishiigeed hilee haachihana,Orosuud bolohoor mongold guravdagch ornii hurungu oruulaltiig boomiloh,uildver aj ahuin gazruudiig bariulahgui bh geh met bodlogo yavuuldag ene hoer hoyulaa niileed mongoltoi hiisen gereegee mongoliin tald medegdelguigeer shuud tsutsalna uneheer novshiin garuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж