Алексей Навальныйг нугасны ивэрхийтэй болсон гэж оношилжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

Алексей Навальныйг нугасны ивэрхийтэй болсон гэж оношилжээ

Алексей Навальныйг нугасны ивэрхийтэй болсон гэж оношилжээ

Шоронд хоригдож буй ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөгч, Кремлийг хүчтэй эсэргүүцэгч Алексей Навальный сүүлийн үед нуруу, хөл нь хүчтэй өвдөж, заримдаа алхаж чадахаа байсан хэмээн өмгөөлөгч нар нь мэдээлж байв. Гэвч шоронгийн харгалзагч нар түүний өвчнийг үл тоож, өдөрт хоёрхон ширхэг өвчин намдаагч эм өгч байсанд тэрбээр тохирсон эмчилгээ хийж өгөхийг шаардан өлсгөлөн зарласан юм.

Түүнээс гадна Навальныйг энэ долоо хоногт 38.1 хэм хүртэл өндөр халуурч, хүчтэй ханиалгасан тул эмнэлэгт шилжүүлсэн гэж эх сурвалж баталсан.

Тэгвэл хэд хэдэн шинжилгээ, үзлэгийн үр дүнд эмч нар Навальныйг нугасны хоёр ч ивэрхийтэй болсон хэмээн оношилжээ. Навальныйгийн хуульч Вадим Кобзевийн мэдээлснээр Навальныйн нугасанд ивэрхийнээс гадна цухуйх асуудал үүссэн тул гарныхаа мэдрэлийг ч алдаж эхэлсэн гэнэ. Түүнээс гадна эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Навальныйтай цуг хоригдож байсан 15 хүний гурав нь сүрьеэ өвчин туссан нь батлагдсан байна. Тиймээс Навальный ч бас сүрьеэгийн халдвар авсан байж болзошгүй юм.

Харин Кремль түүний эрүүл мэндийн тухай мэдээлэл өгөхөөс татгалзаж, тус асуудлыг зөвхөн шоронд хамаатай асуудал хэмээсэн байна. Тэгвэл шоронгийн зүгээс түүнд тохирсон эмчилгээ хийж буй гэдгээс нарийн мэдээлэл өгөөгүй аж.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж