Хөрөнгийн зах зээл өсч, 3 их наяд төгрөгт хүрчээ | News.MN

Хөрөнгийн зах зээл өсч, 3 их наяд төгрөгт хүрчээ

Хөрөнгийн зах зээл өсч, 3 их наяд төгрөгт хүрчээ

Хөрөнгийн зах зээл өсч, 3 их наяд төгрөгт хүрчээ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы мэдээлснээр, 2020 онд санхүүгийн зах зээл дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 15.4 хувьд хүрсэн нь өмнөх оноос хоёр пунктээр, 2016 оноос 4.5 пунктээр тус тус нэмэгджээ.

Санхүүгийн салбар тус бүрээр авч үзвэл:

Хөрөнгийн зах зээл: 2019 оноос 12.5 хувиар өсч, 3.0 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт арилжааны хэмжээ 65.4 тэрбум төгрөгт, хөрвөх чадварын хэмжээ 18 хувьд хүрчээ. Нийт арилжааны 82.5 хувийг хувьцаа, 7.8 хувийг хөрөнгө оруулалтын сан, 8.9 хувийг компанийн бонд, 0.9 хувийг Засгийн газрын үнэт цаас тус тус бүрдүүлсэн байна.

Даатгалын зах зээл: Даатгалын хураамж өмнөх оноос 2.5 хувиар өсч, 201.5 тэрбум төгрөгт, нөөц сан 4.8 хувиар өсч, 173.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд нөхөн төлбөрт 59.8 тэрбум төгрөг зарцуулжээ. Даатгалын хүртээмжийг хэмждэг даатгалын гүнзгийрэлт 0.57 хувьд хүрч, өмнөх оноос 0.01 пунктээр, даатгалын нягтрал 61,117.0 төгрөг болж өмнөх оноос 0.7 хувиар өссөн байна.

Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын салбар: Байгууллагуудын нийт хөрөнгө өмнөх оноос 16.0 хувиар өсч, 2.0 их наяд төгрөгт, салбарын харилцагчдын тоо 2.8 саяд, зээлдэгчдийн тоо 1.9 дахин өсч, 788.1 мянгад хүрсэн нь санхүүгийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ уг салбарт хурдацтай нэвтэрсэнтэй холбоотой аж. Харилцагчдын 88.4 хувь нь зээлдэгчдийн 40 хувь нь финтекийн үйлчилгээ авсан байна. ББСБ-дын зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд 84.8 хувь нь хэвийн зээл байгаа аж.

Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ): Салбарын нийт хөрөнгө өмнөх оноос 15.0 хувиар өс, 256.0 тэрбум төгрөгт хүрсэн. ХЗХ-дын нийт гишүүдийн тоо 2020 онд өмнөх оноос 2.4 хувиар өсч 72,651 болсон байна.

Санхүүгийн бус бизнесийн салбар: Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын 167 компани 2020 онд тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлжээ. Нийт 610.3 мянган м.кв талбай, 281.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлуулан худалдаж, худалдан авч, шилжүүлсэн бол нийт 88.6 мянган м.кв талбай, 39.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлжээ.

Харин үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны 30 хуулийн этгээд, 399 иргэн тусгай зөвшөөрөлтэйгөөр 2020 онд үйл ажиллагаа явуулж, үнэт металл, үнэт эдлэлийн 577.0 тэрбум төгрөгийн худалдах, 624.2 тэрбум төгрөгийн худалдан авах арилжаа хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж