Путин АНУ-ын эрэгт цунами үүсгэх хүчтэй зэвсэг туршиж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

Путин АНУ-ын эрэгт цунами үүсгэх хүчтэй зэвсэг туршиж байна

Путин АНУ-ын эрэгт цунами үүсгэх хүчтэй зэвсэг туршиж байна

ОХУ дайсныхаа газар нутгийн эргийг “цэвэрлэх” зорилготой цөмийн хөдөлгүүрт зэвсгээ дараа зун гэхэд Арктикт байршуулахаар төлөвлөж байна.

Хиймэл дагуулаас авсан зарим зургуудаас үзвэл, ОХУ дэлхийн дулаарлаас шалтгаалан мөсгүй болж буй Арктикт хэд хэдэн зэвсэг туршин цэргийн зориулалттай байгууламж барьж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлснээр тус байгууламждаа оросууд Посейдон 2М39 зэвсгээ байршуулах төлөвлөгөөтэй байгаа бололтой. Шинжээчид тус пуужинг асар их хүчтэй болохоор нь “сүйрлийн зэвсэг” хэмээн нэрлэх нь ч бий гэнэ.

Посейдон 2М39 анх Оросын телевизээр 2015 онд гарч байв. Тус зэвсгийг усан доогуур харваж, дайсны газар нутгийн ойролцоох далайн ёроолд дэлбэлснээр асар өргөн газар нутгийг цацраг идэвхит цунамигаар бүрхэн үржил шим, амь амьдралгүй болгох зориулалттай аж.

Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сард батлан хамгаалахын сайддаа тус зэвсгийг шинэ түвшинд хөгжүүлэх үүрэг өгсөн байна. Тиймээс энэ онд хэд хэдэн том туршилт болох бололтой. Арктикийн газар нутаг сүүлийн үед далайн дулаан ихэсч байгаагаас үүдэн мөсгүй болж, Орос, НАТО-ынхны тус хэсэг дэх цэргийн үйл ажиллагаа идэвхжиж байгаа тул Арктик цэргийн элдэв туршилт, сургуулилт хийхэд тохиромжтой газар болжээ. Арктикийг хамтран эзэмшдэг орнуудаас Орос орон хамгийн өргөн эргийг захирдаг бөгөөд тэндээсээ дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэг хувийг бүтээдэг аж.

Харин Пентагоны зүгээс Оросын цэргийн үйл ажиллагаа, зэвсгийн туршилтуудыг нарийн ажиглаж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BISUNESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
13
ХарамсалтайХарамсалтай
12
ХахаХаха
12
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж