Лондон дахь Мьянмарын Элчин сайдыг байрнаас нь хөөжээ | News.MN

Лондон дахь Мьянмарын Элчин сайдыг байрнаас нь хөөжээ

Лондон дахь Мьянмарын Элчин сайдыг байрнаас нь хөөжээ

Лондон дахь Мьянмарын Элчин сайдыг байрнаас нь хөөжээ

Их Британийн нийслэл Лондон хот дахь Мьянмарын Элчин сайдын яамны ажилтнууд дотооддоо эрх мэдлээ булаан авч, Элчин сайдаа байрандаа оруулалгүй хөөсөн байна. Мьянмарын цэргийн дэглэмийнхнийг дэмжигч дэд сайд нь энэ ажиллагааг зохион байгуулжээ. Элчин сайд Кяав Звар Минн энэ асуудлаар Их Британийн Гадаад хэргийн яамтай зөвлөлдөж байгаа аж.

Түүний хувьд сүүлийн үед эх оронд нь хяналтаа тогтоосон цэргийн дэглэмийнхэнтэй зөрчилдөж, хоригдож буй ардчилсан удирдагч Аунг Сан Су Чи нарыг суллахыг шаардаж байсан юм.

Тэрбээр “Би Элчин сайдын яам руугаа орж чадахгүй боллоо. Энэ нь Лондонд болж буй болохоос нэг төрлийн төрийн эргэлт юм. Элчин сайдын яамны байр эзлэгдэж байгааг та бүхэн харж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Энэ үеэр мөн тус хотод амьдардаг Мьянмарын иргэд Элчин сайдын яамныхаа гадна цугларсан бөгөөд Лондон хотын цагдаа нар хэв журам сахиулахаар цугласан байна.

Мьянмар улсад хоёрдугаар сарын 1-ний шөнө цэргийнхэн төрийн эргэлт хийж, улсын эрх мэдлийг хүчээр гартаа авсан билээ. Үүнээс хойш цэргийн хатуу дэглэмийг эсэргүүцсэн иргэд жагсч, цэргийнхэн иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэсний улмаас 500 гаруй хүн амиа алдаад байна.

Эх сурвалж: The Guardian, France24

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж