Замын-Үүдийн товчоогоор өдөрт 20 машин нэвтрүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

Замын-Үүдийн товчоогоор өдөрт 20 машин нэвтрүүлж эхэллээ

Замын-Үүдийн товчоогоор өдөрт 20 машин нэвтрүүлж эхэллээ

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлах болсон талаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг мэдээлсэн. Харин тэрбээр уг заалт нь Эрүүл мэндийн тухай хуулийн заалтыг зөрчиж байгаа тул өнөөдөр /2021.04.08/ залруулга мэдээлэл хийлээ.

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг “Эрүүл Мэндийн тухай хуульд заасанчлан нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээг гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэглэлтийн үед эрүүл мэндийг тусламж үйлчилгээг Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй үзүүлэх буюу төр хариуцна” гэсэн заалттай зөрчилдсөн арга хэмжээг та бүхэнд танилцуулсандаа хүлцэл өчиж, залруулга хийж байна. Covid-19 халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд тусгаарлагдахдаа  ямар нэгэн төлбөр төлөхгүй” гэлээ.

Мөн Хятад улсын талаас тодорхойгүй хугацаагаар хилээ хааж, хилийн боомтуудад хүнс, ачаа тээврийн хөдөлгөөн зогсоод байсан билээ. Тэгвэл Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх товчоогоор өнөөдрөөс эхлэн өдөрт 20 тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхэлжээ. Одоогоор хилийн боомтод 700 тээврийн хэрэгслийг дараалалд оруулсан байгаа бөгөөд цаашид өдөрт хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх чиглэлд Хятадын талтай хамтран ажиллаж байгаа гэдгийг Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн офицер Б.Баттулга мэдээллээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж