ЭМЯ: Covid-19 халдвараар нас барсан хүний тоо 18 боллоо | News.MN

ЭМЯ: Covid-19 халдвараар нас барсан хүний тоо 18 боллоо

COVID-19

ЭМЯ: Covid-19 халдвараар нас барсан хүний тоо 18 боллоо

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, April 7, 2021

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2021.04.08/ ээлжит мэдээллээ хийлээ.


Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 554 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 12780 болсон бол нас барсан хүний тоо 18 болжээ. Сүүлийн 24 цагт 372 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 8140 болж байна.

Шинээр батлагдсан тохиолдлын 451 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 102 нь орон нутагт батлагджээ. Ийнхүү орон нутгийн өвчлөлийн тоо 1689 болж, нийслэлд гарсан халдварын тоо нийт 10544 болсон. Аймгуудаар нь авч үзвэл,

Архангай аймагт- 7

Сүхбаатар аймагт 7

Говьсүмбэр аймагт- 5

Дорноговь аймагт- 2

Баянхонгор аймагт- 12

Өвөрхангай аймагт- 11

Төв аймагт- 51

Сэлэнгэ аймагт- 5

Ховд аймагт- 2 тохиолдол тус бүр батлагдаад байна.

ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Улсын хэмжээнд 2637  хүн Covid-19-ийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс

  •  2176 хүний бие хөнгөн
  • 373  хүний бие хүндэвтэр
  •  74 хүний бие хүнд
  •  14 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Халдварын тархалт өсөх хандлагатай байна. Одоогоор 19 аймагт Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн. Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад дархлаажуулалтын явц хамгийн өндөр хувьтай байна. Өнгөрсөн хугацаанд хөл хорио тогтоосон үед өдөрт илрэх халдварын тоо буурч байсан. Харин хөл хорио тавигдсанаас хойш халдварын тоо тогтмол өсч байгаа юм. Нас баралтын тоо цаашид өсөх хандлагатай байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын ачаалал их байгаа.

ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.БУЯНТОГТОХ:

-Нэг сарын өмнөх үетэй харьцуулахад хүндэвтэр өвчтөний тоо 5.4, хүнд өвчтөний тоо 24.6 хувиар нэмэгдсэн. Үүний хэрээр тархалт нэмэгдвэл аппаратын нөөц эрсдэлд орж болзошгүй. Хүндэрсэн хүний тоог харахад нас баралт нэмэгдэх хандлагатай байна. Эмнэлгийн ажилчид маш их ачаалалтай ажиллаж байгаа.

Одоогоор манайд уушги орлуулах аппарат нэг байна. Нэмж хоёр аппарат захиалсны нэг нь ирсэн байгаа. ECMO гэх уушги орлуулах аппаратыг ажиллуулахын тулд нэг хүн биш баг ажилладаг. Нэг өвчтөнийг уг аппаратаар эмчилгээнд оруулахад гарах зардал мөнгө нь асар их. Гэхдээ эрсдэлийг бууруулахын тулд эмнэлгийн хэрэгслийн нөөцөө нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.  Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн халдвартай 2000 орчим хүн гэрээр эмчлүүлж байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-08 109.252.29.135

Нас барсан хумуусийн амийг. Оюунэрдэнэ. Хурэлсух . Сумьяабазар .нараас нэхэх хэрэгтэй.. х. Хятад хиоээ хаачихсан байхад Ямар юмныхаа эдийн засаг гэж солиороод байгаа. Хумуус Чинь ухээд байна.

Avatar

Зочин 2021-04-08 109.252.29.135

Махан толгойт . Оюунэрдэнэ эцсийн мочоо хуртэл эдийн засагаа нээлттэй байлгана гэж солиорч байгаад 18 хуний амыг барьж эцсийн мочийг нь хврлаа. Дунхуй . Оюунэрдэнэ . Сумьяабазар нарыг яаралтай огцоруул .уб чууд хвлдварт нэрвэгдлээ.

Avatar

Яы 2021-04-08 66.181.161.123

Монгол хүнд тусахгүй гэж балайрч байсан хулгайчууд одоо юу гэхэв?

Avatar

Зочин 2021-04-08 192.82.80.115

hoolo bitgi gahai shigen sorood ided bai boliod uguu gesen . teegd hun soorhgui yaj idehin gene ene chin soyol medehgui medrel. hun hoolo sorohgu yaj idedegin boloo.

Avatar

/*-*/ 2021-04-08 49.0.142.40

Уг нь засагаас 10 хоног хатуу хөл хорио тогтоож байгаад вакцинжуулалтаа эрчимжүүлэх арга хэрэглэх байсым даа. Одоо яахав дээ, хоь нь, буянаараа л болог чавос.

Avatar

Зочин 2021-04-08 192.82.91.102

10 хоногийн хөл хорио тогтоо . Юунд цааргалаад байгаа юм бэ.Эсвэл хэн эсэргүүцээд байгаа юм бэ,шалтгаанаа тодорхой хэл

Avatar

mgl 2021-04-08 202.179.11.230

Teneed yavdag ulsiig horiod nemer alga. Minii tanih 1 teneg avgai heleed baihad teneseer baigaad Covid tusaad odoo emnelegt baigaa, ger bul ni bas tussan. Iimerhuu erguu yumnuud zunduu baina.

Avatar

Зочин 2021-04-08 65.49.38.139

Хөл хорино л гэхий тэглээ гээд ерны ямар үр дүнд хүрсийн болоо олон улсын тэр их зээл тусламжын мөнгүүд юунд зарцуулагдаад байнаа эмч эмнэлэгээ нэмж болно шүү дээ уб-р дүүрэн зочид буудал байхад тэрийг ашиглахгүй юу

Avatar

иргэн 2021-04-08 202.131.236.170

Өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх багш нарыг өөрийн намын байрандаа цуглуулж, илтгэл тавьсан байна. Энэ үйл явдал нь КОВИД цар тахал улс орон даяар тархсан байхад ард олныг үл үйшоож, бөгсний цаас мэт үзэж байгааг нолтолсон, үйл явдал боллоо. ХҮК-ийн сонгосон Оюунэрдэнийн засгийн газар ажил хийж чадахгүй, чадваргүй болохоо олон зүйлээр харуулж байна.

Avatar

Зочин 2021-04-08 103.26.194.58

саяхан төмөр замыхныг бөөгнүүлсэн

Avatar

Оюу 2021-04-08 103.10.22.226

энэ хүнд төлөвтэй байгаа 373 хүнийг үхүүлж байж хөл хорих юм байна л даа

Avatar

Зочин 2021-04-08 103.57.92.58

Иргэн бүрт нэг сая төгрөгөө өгөөд хатуу хөл хорио тогтоож вакцинжуулалттай хийж дуусгах хэрэгтэй өайна шүүдээ

Avatar

Зочин 2021-04-08 192.82.67.75

abdrantin shorngin gilgar atman juram yablaa shdee geel bas neg golobo mendee naranhuu 2 minii makert ene onji oorn ireed uuchlal guigad gomdolgui egsen ter muu hadam abgai yadiin bee geel.nadig daiald. bur minii shees sbaasa otgonig zooj asgajilaa hsde ene onji moondor nadig aigaad gehuu.chi medjinu.ingej bulterehgui ee ter tusmaa shorngin orgodol bandi.

Avatar

Зочин 2021-04-08 192.82.67.75

nogo bandi bultered ee shono house gadaa bi shornod atman bailaa golobo ged mendee ged asihcihaa nadin shesigg ene hotin darga naranba zoodog bailaa shde geel. hun ingej hamaagui bulterj bolodguinma.

Avatar

Зочин 2021-04-08 202.126.89.133

Buzar MAN

Avatar

neg somin gar haaanaas garaad ibee 2021-04-08 192.82.76.94

ene neg hoid solongosiin KIM CHIN UN nii ah shig yum chin yuo yaraiad baidag yum be boliulaach botit baidalaa yariachee haan haanaas garaad baigaa yum yagaad iim olon garaad baina nogoo urd n ovoo medeelel ogood baisan buh emch nar ajilaa ogood alga boloo yuo

Avatar

Эцэг, эх 2021-04-08 202.131.236.170

Ковидын мэдээлэлийг үнэнхүү гурилдаж байна дөө. Нөгөө ХӨСҮТ-ийн захирал асан Нямхүү, тархвар судлаач Амбасэлмаа, ЭМЯ-ны ажилтан Нарангэрэл нар маш сайн мэдээлж байсан. Тусгаарлалтанд байгаа иргэдээс хэд илрэв, шинээр хэдэн голомт гарав, хаана, аль дүүрэгт гарав гээд л,,,,, бүх мэдээлэл байхгүй. У. Хүрэлсүх тэргүүтэй МАН хариуцлагаа үүрч, ард түмнээс уучлал гуйх хэрэгтэй. МАН хандивын вакцин оруулж ирэхээс өөр юм хийхгүй байнаа.

Avatar

Zochin 2021-04-08 202.126.90.95

Haldbariin too hed hureheer. Nas baralt hed bolohoor hol horih gej bgaan bol…..

Avatar

Зочин 2021-04-08 202.131.245.243

Үзвэр, шоу цэнгээн, бар, караокэ, олон нийтийг хамарсан үйл ажиллагаагаа л хорь. Бусдыг нь сул орхи. Та нар зүгээр ариун цэвэр, халдварын эсрэг дэглэмээ хэр сахиж байгаад нь л хяналтаа сайн тавь. Та нарын гар хүрсэн юм бүхэн сүйрч байна, Ардын засаг аа. Та нар ямар нэгюм хийхээр л самраад хаячих юм байна шүү дээ. Та нар л анх хариуцлага алдаж, Энхсарангаас халдвар алдсан. Та нар л цагаан сарын дараа үзвэр, бар, үйлчилгээг нээснээс болсон.

Avatar

Зочин 2021-04-08 66.181.179.141

МАХАН ТОЛГОЙ БУС УХААНТАЙ ТОЛГОЙ Л ДУТАГДАЖ БАЙНА.

Avatar

иргзн 2021-04-08 202.179.25.105

МАН-ын ЗГ-ын ЕС Оюунэрдэнийг нэн даруй Огцоруулж хариуцлага тооцох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж