“Аравт-2021”, “Цэргийн ралли-2021” зохион байгуулах бэлтгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

“Аравт-2021”, “Цэргийн ралли-2021” зохион байгуулах бэлтгэл эхэллээ

“Аравт-2021”, “Цэргийн ралли-2021” зохион байгуулах бэлтгэл эхэллээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам-2021” цогцолбор тэмцээний “Аравт-2021” олон улсын морин цэргийн уралдаан, “Цэргийн ралли” цэргийн авто машины уралдааны нэгдүгээр үе шатыг энэ жил Монгол Улсын Зэвсэгт хүчин зохион байгуулна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин “Олон улсын цэргийн наадам”-д 2019 онд оролцогчоос зохион байгуулагч орны статустайгаар оролцож, “Аравт-2019” морин цэргийн олон улсын уралдааныг өөрийн нутагт зохион байгуулснаар дэлхийн орнуудаас томоохон үнэлгээ авч байсан юм.

“Аравт-2021”, “Цэргийн ралли-2021” уралдааныг зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн хурал энэ сарын 6-нд боллоо. Ажлын хэсгийг Монгол Улсын талаас “Олон улсын цэргийн наадам”-ыг зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг удирдан явуулж, тодорхой үүрэг, чиглэлийг өгөв.

Уралдааныг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн явуулахтай холбоотой бэлтгэл ажлыг бүрэн хангах, “Цэргийн ралли-2021” уралдааны нэгдүгээр шатны төлөвлөлтийн хурал болон явагдах газар орны маршрутыг тодотгох ажлыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчтэй хамтран ирэх сарын эхний долоо хоногт багтан явуулахыг ажлын хэсэгт даалгасан юм.

Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж