МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Н.Түвшинбаярыг орлоно

Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Н.Түвшинбаярыг орлоно

Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр цагдан хоригдсонтой холбоотойгоор Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн албан тушаалыг хэн орлож хаших талаар элдэв таамгууд хэвлэлээр гараад байгаа. Тухайлбал, дэд тэргүүн ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийг орлож байгаа гэсэн мэдээлэл цацагдсан.

Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр багын найз, улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсаны улмаас түүнийг 21 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэр гарсан. Цаашид хэрхэх нь Улсын начин Э.Энхбатын бие дээрдэх эсэхээс хамаарах юм.

Н.Түвшинбаярыг цагдан хоригдож шалгагдах явцад Олимпийн хорооны ажил орхигдож, цалгардахаас гадна "Токио-2021" олимпод манай баг тамирчид амжилттай оролцох итгэлтэй байгаа. Иймд олимпийн бэлтгэл ажлаас эхлээд тамирчдын бэлтгэл, зохион байгуулалтын ажил хүлээгдэж буй учир Н.Түвшинбаярыг Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлж, дараагийн хүнийг томилох санал тус салбарынханд байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар дараагийн гишүүдийн хурал хүртэл Н.Түвшинбаярыг орлоно гэж эх сурвалж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж