ОХУ-ын "Мир 24" сувгийн сурвалжлагч Надежда Серёжкина Москвагийн цаг агаарын талаарх мэдээллийг шууд дамжуулж байх үеэр “Golden Retriever” үүлдрийн нэгэн нохой микрофоныг нь зуугаад зугтжээ.
Оросын цахим орчинд тренд болоод байгаа энэ бичлэгт цаг уурын сурвалжлагч Серёжкина нохойд микрофоноо алдсаныхаа дараа араас нь гүйж буй нь харагдах бөгөөд эфирээр түүний хөгжилтэй агшин шууд цацагдсан байна.
Ингээд нохойн араас хөөж, микрофоноо амжилттай авсан Серёжкина багахан гэмтсэн микрофоноо бариад Мартин нэртэй нохойн хамт шууд нэвтрүүлгээ амжилттай дуусгасан юм.
Мартин бол "Эелдэг бас дэггүй" нохой бөгөөд Серёжкина удалгүй түүнтэй дахин уулзаж, ярилцлага авахаар төлөвлөж байгаа гэж "Мир 24" сувгаас мэдээлжээ. Харин үзэгчид гэнэтийн нөхцөл байдлыг овсгоотойгоор шийдсэн Серёжкинаг магтаж байна.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ