Дэлхийн хоёр дахь өндөр барилга тун удахгүй сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Дэлхийн хоёр дахь өндөр барилга тун удахгүй сүндэрлэнэ

Дэлхийн хоёр дахь өндөр барилга болох 577 метр, 76 давхартай Makkah Clock Royal Tower энэ оны сүүлийн хагаст ашиглалтад орох гэнэ. Саудын Арабын Мека хотод сүндэрлэх Makkah Clock Royal Tower нь дэлхийн хамгийн өндөр барилга болох Дубайн 828 метр “Бурж Халиф”-аас 251 метрээр нам бөгөөд дэлхийн хамгийн өндөр зочид буудал болох ажээ. Уг барилгын дээд хэсэгт байрлах цаг нь Английн алдарт Биг Бенээс даруй тав дахин том хэмжээтэй байх юм. Цагны өндөр 40 метр бөгөөд мастерууд тэрхүү цагийг 17 орчим километрийн холоос тод харагдахаар тооцоолон бүтээж байгаа аж. “Fairmont Hotels and Resorts Group”-ын мэдээлснээр уг зочид буудал 858 тансаг зэрэглэлийн өрөөтэй гэнэ.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж