Монголдоо монгол бондоороо “том” тоглоё! | News.MN

Монголдоо монгол бондоороо “том” тоглоё!

Монголдоо монгол бондоороо “том” тоглоё!

Монголдоо монгол бондоороо “том” тоглоё!

Хөрөнгийн зах зээл өнгө зүсээ нэмж, банкны хадгаламж эзэмшигчид тийш хошууран, хувьцаанд хөрөнгө оруулах хандлага огцом нэмэгдсэн билээ.

Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” компани Монголын топ таван компанийн нэг. Тус компанийн борлуулалт тэлэх хэрээр 1072 хувьцаа эзэмшигч монгол хүн бүрийн ногдол ашиг өсөх юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2021-2025 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын хүрээнд 600 тэрбум төгрөг бүхий 40 сая ширхэг нээлттэй төгрөг болон ам.долларын сонголттой бондыг олон нийтэд санал болгож буй. Энэхүү бондыг 2021 оны гуравдугаар сарын 30-наас бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан худалдан авах боломж нээгдсэн билээ.

Бонд гэж юу вэ? Энэ нь тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаа, тодорхой хүү болон бусад нөхцөлтэйгөөр зээлдсэнийг гэрчилсэн үнэт цаас юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “ЭТТ” бондын анхдагч зах зээлийн захиалга албан ёсоор эхэлсэнээс хойш цөөнгүй хоног өнгөрөв. Энэхүү бондын хувьд Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 96 тоот тогтоолоор “Үнэт цаасыг бүртгэх”, 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 1/1181 тоот зөвшөөрлөөр “Анхдагч зах зээл дээр арилжаалах” албан ёсны зөвшөөрлүүдийг тус тус олгосон.

“ЭТТ” бонд нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний нэг хэсэг юм. Өдгөө Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанкнаас тус үнэт цаасыг олон нийтэд санал болгон хөрөнгө оруулалт татах ажлыг дэмжин ажилласаар байна.

“ЭТТ” бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллараар гарч буй учраас ханшийн уналтаас хамгаалагдсан давуу талтай. “Эрдэнэс Тавантолгой” компани нээлттэй бонд гаргаж, зах зээлээс хоёр их наяд төгрөгийн санхүүжилт татах төлөвлөгөөтэй.

Монголын компаниуд төдийлөн нээлттэй бонд гаргаад байдаггүй. 2017 онд “Сүү” компани зургаан тэрбум төгрөгийн нээлттэй бонд, “ЛэндМН ББСБ” компани нь таван тэрбум төгрөгийн нээлттэй бонд тус тус гаргаж байв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд төрийн өмчит компаниуд дотроос анх удаа нээлттэй бонд гаргасан онцлогтой.

“ЭТТ” бондын бас нэг онцлог давуу тал нь хоёрдогч зах зээл дээр арилжаалах боломжтойгоор гарч байгаа явдал юм. Бонд 24 сарын хугацаатай гарч буй бөгөөд бонд эзэмшигч 24 сараас өмнө бондод оруулсан мөнгөө гаргаж авах, эсвэл брокерын компаниараа дамжуулан Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцож, бондоо зарж, мөн нэмж авч болно. Өөрөөр хэлбэл, тухайн өдрийн ханшийн зөрүүнээс ашиг хийх боломж бий гэсэн үг.

Банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй, үйл ажиллагаа нь тогтвортой, ашигтай ажиллаж байгаа, нээлттэй, итгэлтэй компанийн бондыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд гурван үе шаттайгаар санал болгохоор төлөвлөсөн.

Эхний захиалга 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр эхэлж, дөрөвдүгээр сарын 9-ний өдөр буюу маргааш хаагдана. Энэхүү бондыг гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгжүүд, арилжааны банкууд, даатгалын компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд худалдан авах боломжтой юм.

Эхний 600 тэрбум төгрөгийн бонд дотроо төгрөг нь 120 тэрбум, ам.доллар нь 168.4 сая гэж хуваагдаж буй. 600 тэрбум төгрөгийг амжилттай босгож чадвал дараа дараагийн шат амжилттай болох үндэс болох билээ. Одоогоор хөрөнгө оруулагчдын дунд бондын эрэлт, сонирхол их байгааг албаныхан мэдээлэв.

Бонд худалдан авагчид “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авахдаа нээлгэсэн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Үнэт цаасны компаниар дамжуулан худалдан авч болно. Ямартаа ч монгол хүн бүрт “ЭТТ” бондыг худалдан авч, хөрөнгийн зах зээл дээр “том” тоглох боломж нээлттэй байгаа юм.

Экспертүүд "ЭТТ" бонд Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд том түлхэц болно. Энэхүү бондыг олон улсын зах зээлд гарч буй адил хугацаатай бондтой харьцуулбал илүү өгөөжтэй хэмээн байр сууриа илэрхийлсээр байна. Өөрөөр хэлбэл, банкны жилийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү дунджаар 8.5 хувь байгаа бол тус компанийн төгрөгийн бондын хувьд жилийн хүү нь 10 хувьтай байна. Ам.долларын хувьд бондын жилийн хүү 6.8 хувь, харин банкны жилийн ам.долларын хадгаламжийн хүү 1.8 хувьтай байгаа билээ.

Бонд авахаар сонирхож байгаа хүмүүс эхний ээлжинд үнэт цаасны компаниудад данс нээлгэх шаардлагатай. Үнэт цаасны данстай болсны дараа данс нээсэн брокерийн компанидаа хүсэлтээ өгөөд, бонд авах боломжтой. Төгрөгийн бонд нэгжийн үнэ нь 100 мянган төгрөг, ам.долларын бондын нэгжийн үнэ 100 ам.доллар байна.

Бондын санхүүжилт Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоо гарчээ.

Монгол Улсын Засгийн газар 2012-2016 онд үнэт цаас гаргаж, тэр нь хөрөнгийн зах зээлийн тулах багана болж байв. Энэ удаа төрийн өмчит компани зах зээлээс мөнгө татах гэж байгаа бөгөөд Засгийн газрын үнэт цаасны адил хамгийн найдвартайд тооцогдож буй юм.

Татварын шинэ хуулиар нээлттэй бондын хувьд арав биш, таван хувийн татвар авна. Өөрөөр хэлбэл энэ бондын бодит өгөөж 9.5 хувь байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүд “ЭТТ” бондын санхүүжилтэд хөрөнгө оруулснаар Монголын хөрөнгийн зах зээлд томоохон эерэг нөлөө үзүүлж, өөрийн хөрөнгийг тогтмол үр өгөөжтэй өсгөх боломжтой. Мөн эх орныхоо тусын тулд томоохон бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах билээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн  81.5 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшиж байгаа ч бонд дээр ямар нэгэн баталгаа гаргаагүй. Эрсдэл гарахыг үгүйсгэх тул хөрөнгө оруулагчид судалгаа хийж, хөндлөнгийн судлаач, шинжээчдийн дүгнэлтийг сонсох хэрэгтэйг экспертүүд зөвлөж байна.

Монголчууд өөрсдөө дэд бүтцийнхээ том төслийг санхүүжүүлэх гэж байгаа нь том давуу тал бөгөөд Монгол Улсын иргэн та биднийг эх орондоо мөнгө босгож, хөрөнгө оруулалт хийгээд, өгөөжийг нь хүртэх боломж хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-08 59.153.112.139

Aa erdenes tavan tolgoi yamar ashig olsonch noogdol ashig ugdug bish 1072 huvitsaa gj une ni usuhgui hedhen tugnii hymdhan huvitsaa ym ch blhgui shal demii ymand mungu urj bhaar heregt ymandaa zarsuulsan der

Avatar

Зочин 2021-04-08 202.9.46.140

Банкны жилийн хүү 10 орчим хувь, ЭТТ компаний бондын жилийн хүү 10 хувь байгаа нь ялгаагүй юм биш үү?

Avatar

Зочин 2021-04-08 202.131.225.197

Энэ бонд 2 хон жилийн хугацаатай. Борлуулж дуусгах гэсээр байтал хагас жил, ажлаа эхлэх гэсээр байтал хагас жил, за бараг бүтэн жил өнгөрнө, өдийд эхэлж байгаа юм чинь. Ажлаа хийж дуусгахад 1 жил гээд хамгийн байж болох бага хугацаагаар тооцъё. Гэтэл эргэн төлөлт нь болчихно. Хийсэн ажлаасаа ашиг орлого олоогүй байдаг. Яаж эргүүлж төлөх вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж