Бээжингийн өвлийн олимпийг улс орнууд бойкотлох уу? | News.MN

Бээжингийн өвлийн олимпийг улс орнууд бойкотлох уу?

Бээжингийн өвлийн олимпийг улс орнууд бойкотлох уу?

Бээжингийн өвлийн олимпийг улс орнууд бойкотлох уу?

Токиогийн зуны олимпийн оршил адармаатай, адал явдалтай өрнөж байхад Бээжингийн өвлийн олимпийн асуудал эрчийг аваад эхэллээ. Өчигдөр/2021.04.07/ л гэхэд АНУ-ын зүгээс Хятадын Шинжаан Уйгарт явуулж буй геноцидыг буруутгаж, 2022 онд Бээжинд зохион байгуулагдах өвлийн олимпийг бойкотлохыг холбоотнууддаа уриаллаа.


УЛС ОРНУУДЫН БАЙР СУУРЬ

Токиогийн зуны олимпийг хугацаанд нь амжилттай зохион байгуулах гэж махийж буй Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-нд дэлхийн 160 гаруй хүний эрхийн байгууллагууд нэгдэж, шаардлага тавьсан. Хүний эрхийн байгууллагуудаас ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахт хаягласан захианд Хятадын засгийн газраас Шинжаан-Уйгур, Төвөд, Хонгконг, ӨвөрМонгол зэрэг газруудад хэрэгжүүлж буй төрийн арга хэмжээ, бодлого нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Тус улсад олимпийн наадмыг зохион байгуулах нь олимпийн үнэ цэнийг алдагдуулж буй хэрэг гэжээ. Удалгүй энэ асуудал дээр улс орнууд ч өөрсдийн байр суурийг илэрхийлсэн.

Жишээлбэл, АНУ-ын сенатч Рик Скоттын зүгээс ОУОХ-ын дэд ерөнхийлөгч Анита ДеФрантцад хандан Хятадад олгосон эрхээ эргэн нэг харахыг хүсчээ. Харин ОУОХ-ны зүгээс түүний энэхүү хүсэлтэд татгалзсан хариу өгсөн юм.

Сенатч Рик Скоттоос гадна Их Британийн Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Доминик Рааб хийсэн мэдэгдэлдээ Их Британийн баг тамирчид Бээжингийн өвлийн олимпийн наадмыг бойкотлож магадгүй гэв. Мөн Канадын консерватив намын тэргүүн Эрин О’Тул өвлийн олимпийг Бээжинд зохион байгуулах нь буруу хэмээгээд Канад улс дан ганцаараа бус ойрын холбоотнуудтайгаа нийлж бойкотлох хэрэгтэй гэв.

Үүний дараахан Канадын ерөнхийлөгч Жастин Трюдо Хятад улсыг геноцидоо үргэлжлүүлвэл Бээжингийн өвлийн олимп өөр улсад зохион байгуулагдах ёстой гэсэн байр суурьтай байна. Үүгээр зогссонгүй Хятад улс Австрали улсын эсрэг худалдааны хориг тавьсан бөгөөд хариуд нь Австралийн сенаторууд Бээжингийн өвлийн олимпийг бойкотлох санал гаргасан. Гэвч Австралийн Засгийн газрын зүгээс олимпийг улс төртэй холбохоос татгалзаж, саналыг нь дэмжээгүй аж.

Хамгийн сүүлийн байдлаар өчигдөр АНУ-ын төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мэдэгдэлдээ "Холбоотнуудаараа 2022 оны олимпоос татгалзах нь маш чухал. Энэ бол зөвхөн АНУ-ын биш маш олон орны ашиг сонирхолтой холбоотой зүйл. Тиймээс энэ асуудлаар бид одоо ч, цаашид ч идэвхтэй хэлэлцэх болно. Цаашид ямар нэг шийдэл гарвал бид шууд мэдэгдэнэ” хэмээжээ.

ХЯТАДЫН БАЙР СУУРЬ

Дэлхийн 160 гаруй хүний эрхийн байгууллагууд мөн томоохон улс орнууд ээлж дараалан мэдэгдэл хийгээд эхэлсэн учир Хятадын Засгийн газар дуугүй өнгөрөөгүй. Хятадын засгийн газраас өвлийн олимпийн наадамд зориулж, 3.9 тэрбум ам.доллар төсөвлөсөн. Энэхүү мөнгөөр тамирчдын тосгон, жижиг хэмжээний гурван цэнгэлдэх хүрээлэн, авто зам барьж байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижиан Бээжин хотод болсон хэвлэлийн хурлын үеэр “Спортыг улс төржүүлэх хэрэггүй. Хятад улс олон улсын хүний эрхийн байгууллагуудын захиаг эрс эсэргүүцэж байна” хэмээн шүүмжилсэн.

Бээжин хот нь өвөл, зуны олимпийн наадмыг зохион байгуулахаар сонгогдсон анхны хот юм.

Еврази группын аналистуудын үзэж бугаар “Барууны орнуудын засгийн газрууд, олон улсын томоохон брэндүүд Бээжингийн өвлийн олимпийг бойкотлохыг шаардаж байгаа нь Хятадыг шахалтанд оруулж байгаа. Гэвч Хятад улс эргүүлээд бойкот зарласан орнуудад улс төрийн болон худалдааны хориг тавьж шийтгэх байх. Ялангуяа спортыг улстөржүүлсэн асуудалд дээр” гэв.

ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ БАЙР СУУРЬ

Олон улсын олимпийн хороо энэ асуудал дээр гэхээсээ илүүтэйгээр Токиогийн олимпийг л амжилттай зохион байгуулах тал дээрээ бүрэн төвлөрчихсөн байгаа. Токиогийн зуны олимпийн дараагаар л Бээжингийн өвлийн олимпийн асуудлыг хөндөх байх.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хүний эрхийн байгууллагуудын захидлын хариуд “Олон улсын олимпийн хороо улс төрийн асуудал дээр төвийг сахисан байр суурьтай байдаг бөгөөд улс орнуудад олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг олгохдоо тухайн орны улс төрийн бүтэц, нийгмийн нөхцөл байдал, хүний эрхийн хэм хэмжээг зөвшөөрч байгаа гэсэн үг биш” гэжээ. Өөрөөр хэлбэл, Шинжаан Уйгар дахь хүний эрх зөрчигдөж буй асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй ч Бээжинд өвлийн олимпийг зохион байгуулна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2021-04-08 202.9.46.185

Хог хятадад бүү оч хятад вирус умтсан цагт ннх тайван сайхан цаг ирж хар хятадгүй дэлхий сэргэнэ.

Avatar

/*-*/ 2021-04-08 49.0.142.40

Зөв, сүүлийн 20 шахам жил их онгироод байгаа хогнууд. коронагийн эх орон дампуураасай

Avatar

Зочин 2021-04-08 66.181.165.120

дэлхийг үнхээр атгаж байгаа юм байноо Хятад улс. эргээд худалдааны хориг тогтооно гэж айгаад байна ш дээ. Яг үнэндээ улс төржүүлэх асуудал биш юм шиг боловч улс орнуудын энх тайвны бэлгэдэл шүү дээ Хятадын дарангуйлалд байгаа Уйгар Шинжаан, Өвөр монгол, Хонг ког, Төвд цаашлаад Мянмарын дотоод хэрэгт хүртэл оролцож турхирч байна. Зөвхөн энэ улсын ханаж цадашгүй шуналын төлөөсөнд хэдэн сая хүмүүс энх тайван бус амвдарч байна. заза маниусын үзэл бодлыг хэн сонсохов дээ

Avatar

би 2021-04-08 202.9.40.187

АНУ өөрийн хэдэн индиан, негрүүдийн асуудлаа шийдэж чадахгүй байж агуу ХЯТАДыг яаж чадахав

Avatar

Иргэн 2021-04-08 66.181.180.92

допинг хэрэглэсэн гээд оросын тамирчдыг олон жил бойкотло. Бгаа. Хамаг учир нь дан допингдоо биш бохир улс төрд л бгаад бна.

Avatar

Зочин 2021-04-08 103.136.254.8

Оросын хувьд WADA-д мэдэгдэж шүгэл үлээсэн хүн нь Орос хүн байдаг шдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж