Монгол Улсын хүн амын 38 хувийг 18 хүртэлх насныхан буюу хүүхдүүд эзэлдэг тухай статистик тоо бий. Үүний 50.4 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байдаг нь Монголыг хүүхэд залуусын орон гэж нэрлэхэд хүргэсэн байх. Хэдийгээр гэгээлэг сонсогдож байгаа ч улс орны ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.
Учир нь, 2019 оны байдлаар 183.6 мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 19.8 хувийг эзэлж байгаа нь анхаарал хандуулах ёстой том тоо.
Хүүхдийн эмчийн тоо хангалтгүй байгаа нь асуудлыг бүр ч төвөгтэй байдалд оруулж байна. Улсын хэмжээнд 2019 оны байдлаар хүүхдийн эмчээр мэргэшсэн нийт 707 эмч хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ нь нэг эмчид 1600 гаруй хүүхэд ногдож байна гэсэн үг. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад хүүхдийн эмчийн тоо 213-аар нэмэгдсэн гэж албаны хүмүүс хэлж байгаа ч энэ нь хангалттай тоо биш юм.
Тухайлбал, 2010 онд нэг хүүхдийн эмчид ногдох хүүхдийн тоо улсын хэмжээнд 1608 байсан бол 2019 онд 1628 болжээ. Төрөлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа өнөө цагт хүүхдийн эмчийн эрэлт улам нэмэгдэх нь тодорхой байгааг мэргэжилтнүүд сануулдаг. Тэр дундаа, Орхон, Өмнөговь, Хэнтий, Архангай, Завхан, Дорноговь зэрэг аймгуудад хүүхдийн эмч ус агаар мэт хэрэгтэй байгаа аж.
Байдал ийм байхад хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэх хүүхдийн эмч бэлтгэх тогтолцоо гажуудсаар иржээ. Заах зээл шилжихтэй зэрэгцэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн хүүхдийн эмчийн ангийг хаасан.
Үүнээс хойш тухайн жилийн баталсан нормын дагуу резидент эмч нарыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдийн нарийн мэргэжлээр сургах болжээ. Гэхдээ хүүхдийн нарийн мэргэжлийн эмчээр мэргэших резидент тун ховор байдаг байна. Хэдийгээр ямар чиглэлээр мэргэших нь тухайн хүний сонголт ч, хүүхдийн эмчээр мэргэших хөшүүрэг шаардлагатай байдаг аж. Хүүхдийн эмчийн эрэлт нийлүүлэлтээ хангаж чадахгүй олон жил болсон тул АШУҮИС өнгөрсөн жилээс эхлэн хүүхдийн эмчийн анги нээж, 120 оюутан элсэн суралцаж байгаа юм.
Монголд нэг эмчид 1600 гаруй хүүхэд ногдож байхад энэ тоо ОХУ-д дунджаар 900-950 байна. Мөн АНУ-д дунджаар нэг хүүхдийн эмчид 700-750 хүүхэд ногддог бол Норвегид дунджаар 600-650 хүүхэд ногдож байгаа юм.
Монголтой харьцуулахад нэг эмч бараг хоёр дахин бага хүүхдэд үйлчилж байна. Хүүхдийн эмч олон байх тусам хүүхдийн эрүүл мэнд хамгааллын хүртээмж сайжирна. Гэтэл Монголд хүн ам нь өсөөд байдаг, тэдний эрүүл мэндийг хамгаалахад гол үүрэгтэй хүүхдийн эмч дутагдалтай хэвээр байгаа нь өөрөө том асуудал болоод байна.
АШУҮИС-ийн 2013 онд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд анхан шатны тусламж үйлчилгээний 70-80 хувийг хүүхдийн үзлэг эзэлж байсан нь өрх сумын эмнэлэгт хүүхдийн эмчийн орон тоо зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.
Ялангуяа цар тахлын дэгдэлтийн энэ үед зайлшгүй анхаарах ёстой асуудлын нэг нь энэ болоод байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр бол “Covid-19”-ийн халдвар авсан хүмүүсийн 19.2 хувийг хүүхдүүд эзэлж байгаа аж. Тодруулбал, гуравдугаар сарын 31-ний байдлаар 1623 хүүхэд энэ халдвараар өвчлөөд байна.
Цар тахлын хор уршгийг бүрэн судалж чадаагүй байгаа энэ цагт эдгээр хүүхдүүд эдгэрснийхээ дараа ч эмчид үзүүлэх, эмчийн хяналтад байх шаардлагатай байхыг үгүйсгэх аргагүй. Олон эцэг эх хүүхдээ эмнэлгээс гарсны дараа яахаа мэдэхгүй сандарч суугаа. Энэ нь үргэлж дутагдалтай байдаг хүүхдийн эмчийн ачааллыг улам нэмэгдүүлнэ гэсэн үг.
Нэгэнт байдал ийм байгаа тул хүүхдийн эмч бэлтгэхэд анхаарах, тодорхой бодлого хэрэгжүүлэх цаг болжээ. Хүүхдийн эмч дутагдалтай байгаа орон нутгийн зүгээс энэ чиглэлээр суралцаж буй оюутны сургалтын төлбөрийг хариуцах, оюутны байрны төлбөрийг нь даах зэргээр бодит дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Хүүхдийн эмчийн цалинг ч нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хүүхдийн эмч мэргэжлийг сонгох хөшүүрэг, бодлогын өөрчлөлт хийх цаг болсныг өнөөгийн цар тахлын нөхцөл байдал харуулж байна.
зочин 2021-04-08 66.181.166.97
Цалинг нь нэмээ…..
Уншигч 2021-04-08 192.82.76.220
"Хүүхдийн эмчээр цангаж байна" гэх юм. Гэвч бодит байдал дээр хүүхдийн эмчид ажил олдохгүй байна. Гадаадад улаан дипломтой төгсөөд монголдоо хүүхдийн резидент төггсөн хүнд ажил олдохгүй, дандаа танил талтай хүмүүс урдуур нь ажилд ордог юм билээ. Тийм ч эмч, ийм ч юм хэрэгтэй гэж нүүрэн дээрээ ярих мөртлөө яваад очихоор янз бүрийн шалтаг хэлээд байдаг юм билээ. Ялангуяа улсын эмнэлгүүд.
Зочин 2021-04-08 190.2.145.41
Европын Оросод төгссөн бол Азийн Монголд хаан л болдог үе өнгөрсөн.
Уншигч 2021-04-08 192.82.76.220
Монголд төгсөж байгаа эмч нар маш өрөвдөлтэй шүү дээ. Мэдлэг чадвар, ёс зүй, харьцаа хандлага, хэл ус ер нь бүх талаараа тааруухан. Юи үзэж нүд тайлаагүй. Тэрийгээ мэдэхгүй шалдан хаан болоод явж байхтайгаа таарсан. Өөр юу хэлэх вэ дээ.
Уламжлалтын ухан 2021-04-08 51.15.133.6
Лам маарамбааа жаахан тоотой бэлтгэ.Оронд нь хүүхдийн эмч бэлтгэ
Зочин 2021-04-08 202.21.110.38
Мэдлэг боловсролтой эмч нараа яаагаачгүй байхад эрт тэтгэвэрт гаргачихсан байдаг.
иргэн 2021-04-08 66.181.189.244
Угаасаа ЭМЯны бодлого л арчаагуй бгаагийн шинж ш дээ. Резидентэд сурах хумуусийн тоог хязгаарлаад хэрэгтэй хэрэггуй цензурь тавьдаг. ЭМЯ бол ер нь суулийн 10 аад жил ямар ч бодлогын дорвитой юм юу ч гаргаагуй ээ. Хэдэн янтайсан авгай нар л хун загнаад худлаа бичиг цаас гаргаад л сууж байсан даг. Монгол улс яаж хогжино дооо.
ganaa 2021-04-08 66.181.190.97
huuhdiin emch mash chuhal. Sain beltgeh hergetei bn. Setguulche Mongoliin hamgiin shildeg huuhdiin emchtei yariltslagag hiigeech.
Зочин 2021-04-08 103.57.95.214
монголд ЧАДВАРГҮЙ МЭДЛЭГГҮЙ СЭТГЭЛГҮЙ ЭМЧИЙН ДИПЛОМТОНГУУДААС ИХ ЮМ АЛГХ.
Зочин 2021-04-08 202.126.88.176
Хээл хахуул муу тул хүүхдийн эмч байхгүй. Монгол улсын амьдрал авилга хээл хахуул дээр тогтдог монгол улс ялзарч байна.
zochin 2021-04-08 59.153.115.230
Төрөөс хүүхдийн эмч бэлтгэхэд бодлогоор дэмжих хэрэгтэй, цалинг нэмэх, суралцахад хөнгөлөлт үзүүлэх, байр орон сууц олгох гэх мэт