Саид Моллаей хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

Саид Моллаей хүрэл медаль хүртлээ

Саид Моллаей хүрэл медаль хүртлээ

НЭМЭЛТ:

Саид Моллаей Ази-Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Дидар Хамзаг ялжээ.


Киргизстаны нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Ази-Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өнөөдөр/2021.04.07/ үргэлжилж байна. Энэ өдөр Монгол Улсыг төлөөлөн ганцаараа оролцож буй Саид Моллаей зодоглосон. Түүний хувьд Израил улсад бэлтгэл хийн, Бишкекийг зорьсон бөгөөд халдвар авсан Монголын жүдогийн шигшээ багтай Гүрж улсад хамт бэлтгэл хийгээгүй аж.

Гүрж улсад бэлтгэл хийсэн Монголын жүдогийн шигшээ багийн таван тамирчин covid-19-ийн халдвар авч Монголын жүдочид Ази-Далайн орнуудын тэмцээнийг өнжих болсон билээ.

Саид Моллаей өнөөдөр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Ираны Бакер Алзиданеныг ялан улмаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Түүнтэй хэсгийн аваргын төлөө Тажикстаны Акмал Муродов барилдаж, Саид Моллаей ялав. Ийнхүү мөнгөн медалийн төлөө Саид Моллаей талбайн эзэн орны бөх Владимир Золоевтой барилдаж, харамсалтайгаар ялагджээ. Гэвч удахгүй тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Дидар Хамзатай барилдах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж